2017 онд Эрүүгийн Цагдаагийн алба бэлгийн мөлжлөгтэй холбоотой нийт 50 холбогдогч бүхий 42 хэргийг илрүүлэн ажиллажээ. Эдгээр хэргийн улмаас 130 охид, эмэгтэйчүүд бэлгийн мөлжлөгийн хохирогч болсон бөгөөд тэдний 20 насанд хүрээгүй хүүхдүүд байсан аж.
Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Х.Түвшинбаяр:
Бэлгийн мөлжлөгийн хохирогч болсон эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр олон ажил хийж гүйцэтгэж байна. Гадаад улсад эрх ашиг нь зөрчигдөж, бэлгийн мөлжлөгийн хохирогч болсон долоон иргэнийг эх орондоо аюулгүй авч ирэх ажиллагааг зохион байгуулсан.
Энэ төрлийн гэмт хэрэг цаашид өсөн нэмэгдэх хандлагатай байна. Учир нь иргэдийн гадаадад сурч, хөдөлмөрлөх гэсэн хүсэл, ядуурал, саун массажны газруудад тавих хяналтын ажил сул зэрэг хүчин зүйлсийг ашиглаж энэ гэмт хэргийг үйлдэж, ашиг олдог хүмүүс бий.
Түүнчлэн насанд хүрээгүй хүүхдүүд энэ хэргийн хохирогч болсон тухай би хэлсэн. Ар гэрийн хараа хяналт сул байсан учраас тэдгээр хүүхдүүд бэлгийн мөлжлөгт өртсөн байна” гэсэн юм.