ТОЙМ 2017: Гарааны бизнес
Р.Адъяасүрэн Сэтгүүлч

GoGo мэдээний агентлаг 2015 оноос эхлэн үндэсний үйлдвэрлэгч, шинийг санаачлагчдыг дэмжихээр ГАРААНЫ БИЗНЕС булангаа нээсэн.

GoGo мэдээний агентлаг 2015 оноос эхлэн үндэсний үйлдвэрлэгч, шинийг санаачлагчдыг дэмжихээр ГАРААНЫ БИЗНЕС булангаа нээсэн.

Гурав дахь жилдээ бид бүтээлч Монголчуудынхаа шинэ санаа, шинэлэг бүтээлүүдийг энэ булангаараа танилцуулж байна. Ингэхдээ ямар нэг төлбөр авдаггүй бөгөөд энэ нь гарааны бизнес эрхлэгчдэд том дэмжлэг болоод зогсохгүй хэрэглэгчдэд ч тустай гэж итгэдэг юм.

Улиран өнгөрч буй 2017 онд энэхүү буланд маань оролцсон бизнес эрхлэгчдээс онцлон сэтгэгдлийг нь хүргэж байна.  

Бид энэ жил бүтээгдэхүүн, үйлчилгээ танилцуулахаас гадна бизнесээ эхлэх гэж буй болон эхэлсэн хүмүүст мэдээлэл болгох үүднээс анх удаа зохион байгуулж буй бүтэлгүйтэл, сургамжаа хуваалцах “Fuckup Night Ulaanbaatar” үйл ажиллагааг албан ёсны эрхтэйгээр сурвалжиллаа.

Анх 2012 онд Мехико хотод таван найз шар айраг уунгаа өөрсдийн бизнесийн амжилтын талаар ярилцжээ. Харин хэдэн хундагын дараа амжилтаас илүү алдаа, сургамжаа ярихаар тохиролцож. Үнэхээр хэрэгтэй яриа болж чадсан учраас тэд дараагийн удаа өөрсдийн найз нарыг урьж бүтэлгүйтсэн түүхээ бусадтай хуваалцаж, энэ үйл ажиллагааг дэлхий нийтийг хамарсан төсөл болгохоор шийдсэн байна.

Ингэж явсаар таван жилийн дотор 80 гаруй орны 250 орчим хотод уламжлал болон зохиогддог болжээ. Энэ хотуудын тоог нэгээр нэмж, анхны Fuckup Nights Ulaanbaatar есдүгээр сард болсон бөгөөд бид нийт 4 үйл ажиллагаанд оролцсон 16 бизнес эрхлэгчийн бүтэлгүйтэл түүнээс авсан сургамжийг булангаараа дамжуулан хүргэлээ.  

Та улиран өнгөрч буй 2017 онд Гарааны бизнес булангаар онцолсон шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ болон бизнес эрхлэгчдийн сургамжтай түүхийг ЭНД дарж унших боломжтой.  

Дээшээ