Шөнө миний нойр ер хүрсэнгүй. Яаж ч хүрэх билээ дээ. Хоёр хоногийн өмнө нөхөртэйгээ муудалцаж, бүр цагдаа дуудаж баривчлуулсан хүний сэтгэл яаж тайван байх билээ.
Уг нь мань хүнийг жаахан хашраая л гэж бодсон чинь хэрэг буруудаж нөхрийг маань гэр бүлийн хүчирхийллийн хуулийн дагуу 14 хоног баривчлах шийдвэр гаргаж орхив. Цагдаад өгсөн хойноо "...Нөхөр маань буруугүй, миний л түргэн зангаас боллоо, өргөдлөө буцаая..." энэ тэр гэж мянга учирлаж гуйгаад ч нэмэр болсонгүй. "...Шинэ хуулиар гэр бүлийн хүчирхийлэлд хүлээлгэх хариуцлага чанга болсон шүү дээ эгч минь.
Дахиад ийм явдал болбол танай нөхөр бүр эрүүгийн хариуцлага хүлээж шоронд хоригдоно.." гэсэн залуухан мөрдөн байцаагчийн үг яг аянга буух шиг л сонсогдох нь тэр. Нөхөр маань ч хар цагаан дуу гаргаагүй. Харин түүний минь нүдэнд арай ч дээ гэсэн гомдол, цөхрөлийн сүүдэр л тодорч байсныг олон жил ханилсан би юу эс андах билээ.
Уг нь бид хоёр хүнээс илүү гарахгүй юмаа гэхэд нэг их дутааргүй энгийн л сайхан айл. Хоёр сайхан охины аав ээж болж, тогтсон ажил, тохилог байр, унах унаатай айлын дайтай айл болсон.
Уг нь бид хоёр хүнээс илүү гарахгүй юмаа гэхэд нэг их дутааргүй энгийн л сайхан айл. Хорин жилийн тэртээ хэн хэндээ нүд унан дурлаж, удаа ч үгүй айл болж голомтоо бадраасан улс. Хоёр сайхан охины аав ээж болж, тогтсон ажил, тохилог байр, унах унаатай айлын дайтай айл болсон. Нэгэнт амьдрал тогтсон болохоор би хувийн жижиг бизнес эрхэлж, үр хүүхдээ сургууль цэцэрлэгт хүргэх, гэр орныхоо ажлыг амжуулах ажлыг нөхөртөө даатгаж орхисон хүн.
Бид хоёр тэгтлээ маргаж хэрэлдээд ч байдаггүй. Би л эмэгтэй хүн болсон хойно хааяа илүү үглэж, ахиу мөнгө олдогтоо аархаж хань нөхрийгөө хатгаж мэрсэн гашуун үг унагах нь бий. Тэглээ гээд манай хүн тэр бүр тоогоод байхгүй чихнийхээ хажуугаар өнгөрөөж орхидог нь харин намайг жаахан давраасан байж мэднэ. "...Над шиг өрх гэрээ авч яваа эмэгтэй хүн хаана байна. Танай үеийнхэн чинь бүгд л том том бизнес эрхлээд, эхнэр хүүхдээ мөнгө төгрөгөөр дутаахгүй эрхлүүлж байхад би л гэж үйлтэй амьтан гадаа гарч эр, гэрт орж эм болж явна..." гэж ирээд л үглэж яншихыг минь чимээгүй сонсох эр нөхөр минь харин ч тэвчээртэй.
Энэ бүхнээс ч болсон уу сүүлийн үед нөхөр маань үе үе архи балгадаг болчихсон. Урьд нь архи уух нь бүү хэл амсдаг ч үгүй хүн тийм болчихоор ёстой уур минь хүрч, уушги минь сагсайна гээч нь болно биз дээ. Эргээд бодоход миний үглэх ч нэмэгдэж, нөхрийн маань уух ч ихсэв. Бид хоёрын хэрүүл шуугианаас болж муу хоёр охин минь ч нүдэндээ нулимстай бүлтэлзэж, бутанд хярсан бүжин шиг айж бөмбөгнөнө. Хамгийн сүүлд би өөрийн ажиллуулдаг кафегаа эргэж, санхүү тооцоогоо нягталчихаад оройхон гэртээ ирлээ. Нөхөр маань хоёр хүүхдийнхээ хоолыг хийгээд өгчихсөн, гэрээ цэмбийтэл цэвэрлэчихсэн мушилзаж сууна. Гэсэн ч миний ам яаж болох билээ.
"...Өдөржин гэрт зүгээр суугаа танд өвлийн хүйтэнд хөлдөж үхтлээ зүтгэж яваа эхнэрээ өрөвдөх сэтгэл алга уу..." гээд л хэлээд тавьчихлаа. "...За хань нь ойлгож л байна шүү дээ..." гэж байна. "...Чи ойлголоо гээд яадаг юм, энэ гэрт нэмэртэй биш муу эрийн оронцог..." гэтэл мань хүний нүүр хувхай цайж, хамаг бие нь салганаж байна.
Тэгснээ гэнэт ухасхийн босч ирээд "...Чи ингэхэд ер нь яах гээд байна аа. Дандаа шалчигнаж, хүн доромжилж байх юм. Би чиний энэ дарлалыг тэвчиж чадахгүй шүү..." гэж байна. "...Тэвчихгүй гээд чи муу яадаг юм. Таван цаасны нэмэртэй биш..." гээд орилтол "...Тийм ээ, би таван цаасны нэмэргүй байх. Тэрэн шигээ бас таван цаасны ч мэдэлгүй шүү.
Муу эхдээ чамаас асуулгүй ганц сүү бариад орох ч мэдэл байх биш. Багахан шиг дарлаарай чи..." гэв. Тэгэхээр нь би гэдэг хүн цамнаж "...Энэ гэрээс зайл, эх рүү гээ яв..." гэж орхилоо. Энэ үгэнд эмзэглэж дүрсхийн уурссан мань хүн шуудхан л мөр лүү минь цохиод авлаа. Цохиулсан би орцоор нэг дуулдтал орилж "...Аллаа намайг..." гээд л хашгирч гарав. 102 луу залгаж цагдаа дуудав. Цагдаа ч дорхноо ирж, надаас хэдэн асуулт асуулаа. Би ч ууртай байсныг хэлэх үү, бас ч үгүй цохиод авсныг нь бодохоор гомдсондоо нөхрийгөө жаахан хашраамаар ч санагдаад энэ хүнээ аваад яв, тэгэхгүй бол энэ гэр бүл аюулд байна гээд хэлж орхив. Тэд ч нөхрийн маань аваад явлаа...
Ийм л юм болсон юм. Уг нь би цагдаа дуудаад өгчихвөл нөхөр маань дахиж над руу ингэж дайрахгүй байх, энэ дээр нь нэгмөсөн буулгаад авъя л гэж богино ухаандаа бодсон хэрэг. Гэтэл ханиа хашраах гэсэн биш түүнийг минь 14 хоног баривчлах шийдвэр гарчихав. Хоёр охин маань "...Аав хэзээ ирэх юм бэ?, яагаад шоронд орчихов оо..." гэж цаг тутам намайг ээрнэ. Үргэлж л "...Охин минь, миний охин..." гээд л хошуу дэвсэн гүйдэг хадам ээж минь ч нэг л ёозгүй. Хүүг нь цагдаа дуудаад баривчлуулчихсан хүнд ер нь хэн ч сайн байх билээ дээ.
Бүсгүйчүүд минь надтай адилхан зовлонд унах вий, түр зуурын уур цухал, аархал омгорхлоосоо болоод над шиг болчимгүй үйлдэл хийх вий.
Ажил төрөл цалгардах ч хаашдаа дүүрч. Айлын тусыг нүүсэн хойно нь гэдэг шиг нөхрийнхөө нөмөр нөөлгийг тэнэг би чинь одоо л яс махандаа тултал ухаарч, мэдэрч, бас гэмшиж сууна. Охидын маань царай зүс ч уруу дорой. Урьдын гэр дүүрэн инээд хөгжил, халуун дулаан уур амьсгал хааш одсоныг бүү мэд. Шөнөжин орондоо эргэж хөрвөөн цурам хийлүй үүр цайлгаад өглөө бүр баривчлан саатуулах байр луу гүйж очин "...Нөхрийг минь гаргаад өгөөч..." гэж дарга цэргээс нь гуйвч нэгэнт гарсан шийдвэрийг буцааж болдоггүй гэх л ганцхан тайлбар сонсох. Ядаж царайг нь нэг харъя гэвч "...Нөхөр чинь тантай уулзах хүсэл алга гэнэ..." гэсэн хариу хэлэх нь дотор зурна.
Би юу ч хийчихэв дээ. Бүсгүйчүүд минь надтай адилхан зовлонд унах вий, түр зуурын уур цухал, аархал омгорхлоосоо болоод над шиг болчимгүй үйлдэл хийх вий гэхдээ дэмий л энэ бүхнийг бичиж сууна. Нээрээ ингэхэд би хорин жил ханилсан эр нөхрөө эдийн засгийн эрх чөлөөтэй байлгаж үзсэн бил үү. Эр хүн шиг найз нөхөдтэйгээ хааяа уулзахад нь үглэж дуулалгүй таван цаас өгөөд явуулж байсан удаа хэд билээ. Хадам ээждээ ганц цайны сүү, хонины гуя өгөөд явуулсан өдрүүд хэд билээ. Би л мөнгө олж байгаа юм чинь энэ яадаг юм гэсэн дээрэнгүй муухай зандаа дэндүү хүлэгдчихсэн явсан юм биш үү.
Нэргүй л болохоос гэр орны ажил, хүүхэд шуухдаа хүний дайтай өсгөх шиг их ажил нээрээ юу билээ. Би л урдуур нь орж, бизнес хийх, амьдралаа авч явах арга ухааныг нь хааж хаячихаад сүүлд нь хань ижлээ элдвээр хэлж, бүр цагдаа шүүхийн хаалга татуулж баривчлуулдаг хэн бэ? Эмэгтэйчүүд бид чинь хүүхдээ төрүүлчихээд гэртээ хэдэн сар суухад яаж уйдаж уур цухал төрдөг билээ. Гэтэл гэрийн хоригдол болсон нөхөр маань харин ч ихийг амжууж, ихийг тэвчиж ирсэн юм байна. “Хоёр биедээ шингэсэн нэгэн сэтгэл байна” гэж ам тангараг тавьж, айл гэр болчихоод энэ насны түшиг тулгуураа ингээд төмөр торны цаана суулгана гэж санасангүй явж.
Өөрөө ч мэдэлгүй би өөрөө эр нөхөртөө эдийн засгийн хүчирхийлэгч болж, орон гэрээ орвонгоор нь эргүүлэх овоог нь босгож...Ай энэ амьдрал гэдэг яасан ч адармаатай юм бэ дээ. Яг арван хоёр хоногийн дараа нөхөр маань баривчилгаанаас суллагдана. Тэр үед нүүрийг нь яаж харна даа гэхээс дотор харанхуйлна. “Гэртээ ирэхгүй бол яана аа” гэхээс бүр ч их айдас хүрнэ. Болчимгүй үг, болгоомжгүй авираасаа болж эмтэлсэн амьдралаа эргээж яаж эвлүүлнэ дээ гэхээс сэтгэл минь шанална. Гадаа ч хүйтэн, сэтгэл минь ч хөндий хоосон. Энэ бүхэнд би л буруутай...