СNN агентлаг арванхоёрдугаар сарын 21-нд жүдогийн домог Түвшинбаяр Найдан хэмээн түүний талаарх нийтлэлийг онцлов.
Нийтлэлийн эхэнд "Гурван сая хүн амтай Монгол Улс 2017 оны жүдо бөхийн ДАШТ-д зургаан медаль хүртсэн. Найдангийн Түвшинбаяр Бээжингийн олимпийн наадамд алтан медаль хүртэж Монгол Улсын анхны олимпийн аварга болж Токиогийн олимпиос хойш 44 жил хүлээсэн алтан медалийг эх орондоо авчирсныг дурджээ.
Булган аймагт малчин айлын гэрт төрж өссөн тэрбээр анх 18 настайдаа Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зурагтаар үзснээр жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн. Ингээд зургаахан жилийн дараа Хятад улсад зохиогдсон олимпийн наадмаас алтан медаль хүртсэн.
"Алтан медаль хүртээд хамгийн түрүүнд эцэг эх болон дасгалжуулагчаа бодсон. Миний алтан медаль хүртсэн баярыг Монгол хүн бүр хамтдаа тэмдэглэсэн" хэмээн Н.Түвшинбаяр ярьсан гэв.
Н.Түвшинбаяр дөрвөн жилийн дараа Лондон-2012 олимпийн наадамд зодоглож хагас шигшээд БНСУ-ын жүдоч Хван Хи Таэдтэй барилдаж зүүн өвдгөндөө бэртэл авсан ч аваргын төлөө барилдахаар шигшээд шалгарч үлдсэн.
Аваргын төлөөх барилдаанд дэлхийн аварга ОХУ-ын жүдоч Тайгер Хайбулаевт ялагдсан. Олимпийн мөнгөн медаль хүртсэн ч 33 настай жүдочийн хувьд олимпийн хос медальтай Монголын цор ганц тамирчин юм. Түүний энэхүү гайхамшигт амжилт эх орондоо мянга, мянган хүмүүст баяр хөөр урам зориг өгсөн. 2017 оны ДАШТ-д 100кг-д өрсөлдөж дэлхийн анхны медалиа хүртсэн амжилтынх нь талаар ч нийтлэлд өгүүлжээ.
Энэхүү нийтлэлд жүдо бөхийн олимпын наадмын алт, хүрэл, ДАШТ-ий гурван алтан медальт Грек улсын бахархалт жүдоч Илиас Илиадис Монгол Улсад зочилсан баримтат киног оруулжээ.