Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэлтэй Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн зохицуулалт, хэрэгжилтийн талаар ярилцлаа.
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг УИХ-аас жилийн өмнө баталж, 2017 оны хоёрдугаар сарын 01-нээс мөрдөж эхэлсэн. Энэ хуулийн хэрэгжилт ямар түвшинд байна вэ?
-Хуулийн хэрэгжилт нийгэмд тодорхой үр дүнгээ өгч байна. Юун түрүүнд гэр бүлийн хүчирхийллийг эрүүгийн гэмт хэрэгт тооцдог болсон нь чухал дэвшил. Гудамжинд бусдын эрх чөлөөнд халдсан хүн хуулийн хариуцлага хүлээдэг байхад гэртээ хүчирхийлэл үйлдсэн этгээд ямар ч ял зэмгүй өнгөрдөг шударга бус байдалд цэг тавьсан. Гэр бүлийн хүчирхийлэл нь зөрчил үү, гэмт хэрэг үү гэдгийг ч нарийвчлан зааглаж өгсөн. Тухайлбал, зөрчил гэдэгт зодох, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, мөрдөн мөшгих, заналхийлэх, бусадтай харьцахыг хязгаарлах, гутаан доромжлох, өмчийн эрхэд халдах зэргийг багтаасан. Харин байнга зодох, харгис хэрцгий хандах, догшин авирлах, тарчлаах үйлдлийг шууд гэмт хэрэг гэж үзэж, хуулийн хатуу хариуцлага хүлээлгэхээр заасан.
Улсын хэмжээнд 2017 оны эхний 11 сард гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг 1262 бүртгэгдсэн нь, өмнөх оны мөн үеэс 69 хэргээр буюу 5.2 хувиар буурсан байна.
Нэг ёсондоо хүчирхийлэгчдэд гэмт үйлдлийнх нь хор уршиг, учруулсан хохирол, үйлдлийг нь харгалзан ялгамжтай хариуцлага хүлээлгэхээр тодорхой хуульчилсан. Тодруулбал гэр бүлийн хүчирхийллийн зөрчилд 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулах бол энэ төрлийн гэмт хэрэгт 1-6 сар хүртэл баривчлах, хоёр жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэхээр зааж өгсөн. Энэ нь ч далд нууц хэлбэрээр үйлдэгддэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд зохих үр дүнгээ өгч байна.
-Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч сэтгэл зүй болон эдийн засгийн хувьд хохироод үлддэг байсан. Энэ байдал шинэ хуулиар засагдаж чадсан болов уу?
-Яг энэ тал дээр ахиц гарсан. Хуульд зааснаар хохирогчид үзүүлэх үйлчилгээг төрөлжүүлж илүү нарийвчилсан байгаа. Тухайлбал, эмнэлгийн тусламж үйлчилгээ, нийгмийн халамжийн үйлчилгээ, хүүхэд хамгааллын үйлчилгээ, холбон зуучлах үйлчилгээ, аюулгүй байдлын хамгаалалт, сэтгэл зүйн үйлчилгээ, эрх зүйн туслалцаа гэсэн үйлчилгээг хохирогчид үзүүлэхээр хуульчилсан. Үүний зэрэгцээ хуульд заасны дагуу хохирогчид үйлчилгээ үзүүлэх Хамтарсан баг засаг захиргааны анхан шатны нэгж болох сум, хороодод бий болсон.
Энэхүү багийг сум хорооны Засаг дарга ахалж, бүрэлдэхүүнд нь өрхийн эмч, сум хорооны нийгмийн ажилтан, сургуулийн нийгмийн ажилтан, халамж, гэр бүлийн хөгжлийн нийгмийн ажилтан, цагдаагийн албан хаагч, ТББ-ын төлөөлөгч орж ажиллана гэдгийг ч тодорхой зааж өгсөн. Хамтарсан баг 24 цагийн турш нутаг дэвсгэрийн харьяалал харгалзахгүй үйл ажиллагаа явуулах чиг үүрэгтэй гэдгийг тодотгосон. Үүнд л хуулийн гол давуу тал оршиж байна. Нэг ёсондоо хүчирхийлэлд өртөгсдийг хамгаалах, тэдэнд тусламж үзүүлэх бүхэл бүтэн тогтолцоо, баг бий болж, хуулиар чиг үүрэг хүлээсэн албан тушаалтнууд тодорхой болсон гэж хэлж болно.
-Хууль батлагдсанаас хойш гэр бүлийн хүчирхийлэл буурсан гэсэн ааштай мэдээлэл байна. Энэ талаар тодорхой тоон мэдээлэл өгөөч?
-Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн зарим нэг тоон мэдээллээс дурдъя л даа. Улсын хэмжээнд 2017 оны эхний 11 сард гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг 1262 бүртгэгдсэн нь, өмнөх оны мөн үеэс 69 хэргээр буюу 5.2 хувиар буурсан байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой үйлдэгдсэн гэмт хэрэг нийт үйлдэгдсэн гэмт хэргийн 4.3 хувийг эзэлж буй нь өмнөх оны мөн үеэс 1.0 нэгжээр буурсан гэсэн үг. Энэ бүхнийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн эерэг үр нөлөө гэж харж болно.
-Та гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг буурлаа гэж байна. Гэтэл Цагдаагийн байгууллагад энэ төрлийн хэрэг зөрчилтэй холбоотой мэдээлэл урд өмнөхөөс илүү олноор бүртгэгдэж байна гэх мэдээлэл бас бий шүү дээ?
-Тэр үнэн. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш гэр бүлийн хүчирхийллийн талаарх дуудлага мэдээллийн тоо ихэссэн. Улсын хэмжээнд 2017 оны эхний 11 сард 1204950 зөрчил бүртгэгдсэний 4122 буюу 0.3 хувь нь гэр бүлийн хүчирхийллийн зөрчил. Ийм зөрчил гаргасан 1961 хүнийг 38.5 сая төгрөгөөр торгож, 2415 хүнд “Зөрчлийн тухай хууль”-д заасны дагуу баривчлах шийтгэл оногдуулсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал ихэссэн үзүүлэлт л дээ. Цагдаагийн байгууллагад хүчирхийлэлтэй холбоотой дуудлага мэдээлэл болон зөрчлийн тоо өссөн нь муу биш харин ч сайн үзүүлэлт гэж бид харж байгаа.
Учир нь хүмүүс гэр бүлийн хүчирхийллийн хажуугаар “нүдэн балай чихэн дүлий” өнгөрдөг муу зуршил устаж байна. Гэр бүлийн хүчирхийлэл бол далд үйлдэгддэг гэдгийг бид бүгд мэднэ. Тэгэхээр хуулиар мэдээлэгчийн болон мэдээллийн нууцыг хамгаалахаар зохицуулж өгсөн нь энэхүү далд гэмт үйлдлийг ил болгоход илт нөлөөлсөн. Үүнээс үүдэн гэр бүлийн хүчирхийлэл гэмт хэрэг болохоос өмнөх шатандаа таслан зогсоож, тэр хэрээр энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж чадаж байна. “Эр эмийн хооронд илжиг бүү жороол” гэсэн улиг болсон ойлголт үеэ өнгөрөөж байгаа нь сайн хэрэг. Хүчирхийллийг байх ёстой зүйл мэтээр хүлээж авдаг байсан хуучин хандлага эрс өөрчлөгдөж байна шүү дээ.
Хууль хэрэгжиж эхэлснээс хойш гэр бүлийн хүчирхийллийн талаарх дуудлага мэдээллийн тоо ихэссэн. Улсын хэмжээнд 2017 оны эхний 11 сард 1204950 зөрчил бүртгэгдсэний 4122 буюу 0.3 хувь нь гэр бүлийн хүчирхийллийн зөрчил.
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд танай Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Ажлын алба чухам ямар ажил хийж байна вэ?
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг энэ хууль болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл уялдуулан зохицуулж зохион байгуулахаар заасан. Энэ дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны А/27 дугаар тушаалаар Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дэргэд Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, мэргэжлийн удирдлагаар хангах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий Дэд зөвлөлийг байгуулан ажиллаж байна. Дэд зөвлөлд Гэр бүлийн хучирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар үүрэг хүлээсэн бүхий л салбарын төлөөлөл багтсан.
Үндсэндээ гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх олон салбарын ажлыг энэ дэд зөвлөл уялдуулан зохицуулж, хуулийн хэрэгжилтийг хангуулж байна. Мөн хуульд заасны дагуу Хууль сахиулах их сургуулийн 2017-2018 оны хичээлийн жилийн сургалтын хөтөлбөрт “Жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх” хичээлийг заавал судлах хичээл болгон оруулахаар батлууллаа. НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр 21 аймаг, есөн дүүргийн 200 орчим Хамтарсан багийн гишүүдийг хамруулан “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа” үндэсний чуулганыг зохион байгуулж, зөвлөмж гарган, зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.
Мөн Хамтарсан багийг сургах, мэргэшүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх Үндэсний сургагч багш бэлтгэх сургалтыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран зохион байгуулж 50 сургагч багш бэлтгэсэн. Эдгээр сургагч багш нарынхаа тусламжтайгаар энэ 2017 онд 21 аймаг, есөн дүүргийн 609 Хамтарсан багийн 4634 гишүүнийг чадавхижуулах сургалтыг орон нутагт нь зохион байгууллаа. Энэ бол бидний ажлын бодит үр дүн.
Түүнчлэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг нэг мөр ойлгох, хэрэглэх чадавхийг бэхжүүлэх зорилгоор Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагатай хамтран “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэхэд хууль зүйн салбарын чадавхи, уялдаа холбоог бэхжүүлэх сургалт”-ыг аймаг, нийслэлийн хууль сахиулах, шүүх эрх мэдлийн байгууллагын 470 шүүгч, прокурор, өмгөөлөгч, цагдаагийн алба хаагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтнуудыг хамруулан зохион байгууллаа. Мөн тус ажлын хүрээнд хамтран Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль сахиулах болон шүүх эрх мэдлийн байгууллагын ажилтны гарын авлагыг бэлтгэн хэвлүүлж, сургалтад ашиглаж байна. Энэ мэтээр хийж хэрэгжүүлсэн ажил чамгүй олон байна. Бас цаашид хийх ажил ч маш их байна.
-Хууль хэрэгжүүлэх явцад янз бүрийн хүндрэл бэрхшээл учирч байгаа нь лавтай. Тийм асуудлыг та бүхэн хэрхэн шийдвэрлэж байна вэ?
-Хууль батлагдсан өдрөөсөө хойш ердөө ганцхан сарын дараагаас хэрэгжиж эхэлсэн. Тийм учраас хуулиар үүрэг хүлээсэн төрийн албан хаагчдыг сургахад юун түрүүнд анхаарлаа хандуулсан. Нэн ялангуяа нэгж дээр хууль хэрэгжүүлж байгаа Хамтарсан багийн гишүүдийг сургах ажил маш чухал байсан. Одоо ч, цаашид ч чухал хэвээр байх нь гарцаагүй. Нийт улс даяар сум хороо бүрт хүрч Хамтарсан багийн гишүүдэд сургалт хийнэ, дахин чадавхижуулна гэдэг үнэхээр нүсэр ажил. Зардал мөнгө ч их гарна.
Харин бид асуудлыг арай хялбар шийдэх зорилгоор Хамтарсан багийн гишүүдэд зориулсан видео сургалтын хөтөлбөр бэлтгэлээ. Үүнийгээ бүх сум хороонд хүргүүлэхээр ажиллаж байна. Мөн хууль хэрэгжиж эхлэхэд төсөв хэдийнэ батлагдсан байсан тул энэхүү хуулийг хэрэгжүүлэхэд хөрөнгө мөнгө дутагдалтай байсан тал бий. Тийм учраас энэ ажилд олон улсын байгууллагатай хамтран мэдээлэл, сурталчилгаа, сургалтын ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Мэдээж хэрэг хууль дагаж гарсан журмуудыг мөрдөх явцад зарим нэг зүйл заалтыг шинэчлэх сайжруулах шаардлагууд урган гарч байна. Үүний дагуу ХЗДХЯ-нд журам шинэчлэн боловсруулах ажлын хэсэг байгуулагдаад шинэчлэх, сайжруулах ажил одоо яг ид хийгдэж байна.
НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр 21 аймаг, есөн дүүргийн 200 орчим Хамтарсан багийн гишүүдийг хамруулан “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа” үндэсний чуулганыг зохион байгуулж, зөвлөмж гарган, зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.
-Аливаа хуулийн хэрэгжилтэд иргэдийн оролцоо их чухал байдаг л даа. Ялангуяа гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг бүрэн хэрэгжүүлэхэд иргэд чухал үүрэгтэй байх. Та бүхэн хууль сурталчлах ажилд олон нийтийг татан оролцуулах, тэдний дундах мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх тал дээр яаж анхаарч байна вэ?
-Тантай санал нэг байна. Энэ ажилд иргэдийн оролцоо үнэхээр чухал. Тийм болохоор бидний ажлын гол хэсэг иргэд, олон нийт рүү чиглэж байгаа. Олон улсын гэр бүлийн өдөр, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэх хүрээнд олон нийтийн цахим сүлжээ /Фэйсбүүк/-гээр аян зарлаж олны танил хүмүүсийг гэр бүлийн болон хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох ажилд татан оролцуулж 19 мянган хүнд хүргэсэн. НҮБ-ын жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аяны хүрээнд “Хайрла-Хамгаал” үндэсний аяныг Цагдаагийн ерөнхий газартай хамтран зохион байгууллаа. Уг аяны мэдээллийг нийт 486 мянган хүнд хүргэж, 300 мянган хүн нүүр номын үндсэн зургаа аяны зургаар сольж, 15,926 хүн аяны мэдээллийг бусадтай хуваалцаж, 19979 хүн дэмжсэн байна.
Энэхүү аяныг сурталчлах ажилд 32 телевиз, 280 аж ахуйн нэгж, байгууллагын 132 мянган албан хаагч, ажилтнууд нэгдсэн. Мөн тус аяны хүрээнд их, дээд сургуулийн оюутнуудын дунд “Гэр бүлийг хүчирхийллийг бууруулах, хүүхэд хамгааллыг сайжруулахад оюутан, залуусын оролцоо” мэтгэлцээн зохион байгуулахад 48 багийн 100-гаад оюутан оролцож, энэ талаарх шийдлээ гаргаж мэтгэлцлээ. Тэдгээр оюутнуудаар дамжин олон оюутан залууст энэ талаар зөв мэдээлэл хүрч, олон залуу гэр бүлд нөлөөлсөн байх гэж бодож байна. Хүчирхийлэл үйлдсэн этгээдэд ял зэм оноох нь зүй ёсны хэрэг. Хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүчирхийлэгч төрүүлэхгүй байх нь түүнээс ч чухал ажил. Ийм болохоор хуулийн хэрэгжилтийг илүү сайжруулах, хууль сурталчлах ажлыг илүү өргөн хүрээнд зохион байгуулах шаардлага цаг ямагт тулгарч таарна. Энэ бол тасралтгүй үргэлжлэх ёстой ажил.
-Хуульд заасан хохирогчийг түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвүүдийн хүрэлцээ ер нь хэр байна вэ? Хуулийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхэд төсөв мөнгөний боломж бололцоо ихээхэн чухал байх. Энэ талаар?
-2017 оны эхний есөн сарын байдлаар Улаанбаатар хотод нэг цэгийн үйлчилгээний төв гурав, түр хамгаалах байр дөрөв, орон нутагт нэг цэгийн үйлчилгээний төв тав, түр хамгаалах байр 11 тус тус үйл ажиллагаа явуулж байна. Улсын хэмжээнд 2018 оноос шинээр 15 байршилд олон улсын байгууллагын хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр нэг цэгийн үйлчилгээний 10 төв, түр хамгаалах 5 байранд хөрөнгө оруулалт хийж, шинэчлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Үүнээс гадна нөгөө л гэр бүлийн хоёрын асуудал, нөхөр нь эхнэртээ гар хүрэхийг хүчирхийлэл гэх явцуу ойлголтыг өөрчилж, хүчирхийллийн бусад хэлбэрийн талаар илүү ойлголт өгөх шаардлага бий. Мөн гэр бүлийн хүчирхийллээс болж хамгийн их хохирдог хүүхдийн асуудал руу илүү анхаарч ажиллана. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд холбогдох хууль эрх зүйн талаар иргэдийг илүү мэдээллээр хангах, Хамтарсан багийг илүү чадавхижуулах, хамгаалах байруудын тоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ төсөв санхүүгийн асуудлыг нь нэг мөр шийдвэрлэх нь нэн чухал. Тал талаасаа чармайлт гаргаж, сэтгэл зүрхээ зориулж байж бид хүчирхийлэлгүй нийгмийг бүтээж чадна гэдгийг хэлэх байна даа. Хүнлэг энэрэнгүй нийгэм байгуулах ажил гэр бүлээс эхтэй гэдгийг л хүн бүр дор бүрнээ ухаарах цаг болсон байна.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.