Сүхбаатар аймгийн Ардчилсан намын дарга М.Идэрбат, тус аймгийн ИТХ-ын төлөөлөгч Хосбаяр, Шижирбаатар нар аймагтаа үүсээд удаж буй улс төрийн нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Сүхбаатар аймгийн ИТХ 33 гишүүнтэй, үүний 16 нь МАН, 16 нь АН-ын гишүүн аж. Нэг гишүүний асуудал шийдэгдээгүй 1.7 жилийн хугацаа өнгөрчээ. Орон нутгийн сонгуулиар Сүхбаатар аймгийн иргэд АН-ын гишүүнийг төлөөлөгчөөр сонгосон аймгийн МАН-ынхан УИХ-д олонхийн суудалтай эрх мэдэлдээ дулдуйдан нэг төлөөлөгчийн суудлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаас асуудал үүсэлтэй.
М.Идэрбат, Орон нутгийн сонгуулиар нутгийн иргэд Сүхбаатар аймгийн төлөөлөгчийг сонгосон ч төрийн эрх барьж буй МАН-ынхан АН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж олгохгүй байгаа учир АН-ын бүлэг ИТХ-аас завсарлага аваад байгаа юм. Аймгийн ИТХ өнгөрсөн 1.7 жилийн хугацаанд хууль бусаар хуралдаж, хууль бус шийдвэрүүдийг гаргаж, орон нутагт төрийн ажил алдагдаж, хуулийг гууль болгож байна. Одоогийн байдлаар ИТХ-д АН, МАН-ын төлөөлөл тэнцүү байгаа боловч МАН-ын бүлэг зөвшилцөн үйл ажиллагаагаа явуулахгүй, 16-уулаа буюу 48.5 хувийн ирцтэй хуралдан хууль бус шийдвэрүүдийг гаргаж байна.
Бид Сүхбаатар аймагт МАН-ын 16 гишүүн хуралдаж шийдвэр гаргаж байгаа асуудлаар шүүхэд хандсан. 2016, 2017 оны аймгийн төсвийг дутуу ирцтэйгээр баталсныг хууль бус хэмээн үзсэн Дээд шүүхийн шийдвэр гарсан. 2018 оны төсвийг мөн 16-уулаа хуралдан хууль бусаар батлах гэж байна. Сүхбаатар аймгийн ИТХ албан ёсны тамгагүй байгаа. ИТХ-ын тогтоол тамга тэмдгээр албажаагүй байхад аймгийн Засаг дарга З.Энхтөр “Маргааш тамга нь гарна” гээд хууль бус гүйлгээ хийж байна.
Тус аймгийн ИТХ-ын ээлжит тавдугаар хуралдааныг 2017 оны арванхоёрдугаар 12-р сарын 13-ны өдөр хуралдуулах аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн шийдвэр гарсан байдаг. Үүнтэй холбогдуулан аймгийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн 16 төлөөлөгч МУЗЗНДНТУТХ-ийн 32.6 дахь заалт “Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж, Хурлын даргад өргөн мэдүүлсэн бол Хурал 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэнэ” гэж заасныг үндэслэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд аймгийн Засаг дарга З.Энхтөрийг огцруулах тухай асуудлыг оруулахаар санал гаргасан боловч ИТХ-ын ээлжит хуралдаан хэлэлцэх асуудлын төлөвлөгөөгөө баталж чадахгүй санал тэнцжээ.
Бид энэ асуудлаар өмнөх Засгийн газарт хандсан боловч дорвитой шийдэлд хүрээгүй. Тиймээс төрийн хуулийн дээдэлж ажиллана гэж байгаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өнөөдөр хандах гэж байна хэмээв. Төрийн хуулийг уландаа гишгэсэн энэ мэт хууль бус ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд нар анхааралдаа аваач гэж хүсэв.