Хэн ч муу хэлж чаддаггүй Prado-ийн түүхийг ялагдсан Япончууд бичиж эхэлсэн юм. Тэгэхдээ дэлхийн хоёрдугаар дайны сүүл рүү аргагүй хүчгүйдэж, доройтон, улмаар Америкчуудад бууж өгсөн Японууд ёстой л барууны нөхдийн суу гэсэн газар нь сууж, бос гэсэн газар нь боссон байгаа юм. Одоо яая гэхэв. Өөрсдөө гэм хийсэн улс. Тэгж байтал энэ үеэр Японы инженерүүд Америк цэргийн бартааны мангас болох алдарт Jeep-ийн загвар дээр тулгуурлан нэгэн машин зохион бүтээж, түүнийгээ ч өргөн дэлгэр хэргэлжээ. Америкчууд ч анхандаа түүнийг тоосонгүй.
Загвар дээр тулгуурласан ч гэж дээ бараг л хуулаад тавьчихсан байгаа юм. Тэр нь тэгээд Toyota jeep Model FJ28, Model FJ 24... өшөө юу юу ч билээ, нэг тийм болхидуу загвартай, өнгө үзэмж тааруухан машинууд байж. Гэвч Toyota jeep машины үйлдвэрлэл овоо хэдэн жил үргэлжилж, дайнд ялагдсан самурай нар унах унаатайгаа л байлаа.
Тэгсэн чинь байдал бишдээд явчихлаа. 1954 онд Америкийн Виллис компани зохиогчийн эрхийн дагуу “Жийп” гэдэг нэрээ эзэмшинэ гээд гомдол гаргачихаж. Япончуудад ямар ч боломж байсангүй. Японууд хэл ам, хэрүүл тэмцэл хийхийн оронд “та бүхэндээ баярлалаа” гэж 90 градус бөхийгөөд “Жийп” гэдэг нэрийг “Тoyota” гэдэг нэрнийхээ араас үүрд салгах хэрэгтэй болов.
ТАНИЛЦ: Хаана ч итгэл алдаагүй “хуурай газрын хөлөг” Тоёота Прадо