Жил бүрийн өвөл эцэг эхчүүдийн толгойны өвчин болдог ханиад, томуу түүнээс үүдсэн асуудлууд эдгээр өдрүүдэд хөвөрч байна. Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн тоо өнгөрч буй долоо хоногоос эрс нэмэгдэн, эмнэлгүүдийн ачаалал 80 орчим хувиар хэтэрсэн талаар салбар яамнаас мэдээлээд байгаа юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн амралтын өдрүүдэд нөхцөл байдалд “гэнэтийн шалгалт” хийж төрийн тусгай албан хаагчдын эмнэлгүүдийг томуугийн дэгдэлтийн үеэр хүүхдүүдэд зориулах боломжтой гэдгийг хэлээд буй юм.
Ямартай ч сүүлийн хэдэн жил, өвөл бүр яригддаг асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдсэнгүй. Шалан дээр хүүхэд хэвтүүлэхгүй гэж ам гарсандаа хүрч, дэлгэдэг ортой болсон ч 4 ор байх өрөөнд арвуулаа шихэлдсээр л байна. Энэ жилийн эхээр ч ийм байдал үүсч, эцэг, эхчүүдэд цалинтай чөлөө олгон, 0-5 насны хүүхдүүдэд үнэ төлбөргүй олгож байсныг та санаж байгаа болов уу.
Цаг үеийн асуудлыг орхиод өнгөрч буй 2017 онд Эрүүл мэндийн салбарт ямар үйл явдлууд өрнөснийг тоймлоё.