Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд 152 хорооны засаг дарга нарт хандан захидал илгээсэн байна.
Иргэдийнхээ өмнө тулгамдаж байгаа асуудлыг шуурхай шийдвэрлэж, хүнд суртлыг хална гэдгээ хотын дарга захидалдаа бичжээ.
152 хороо бүрт хотын дарга тухайн албан тушаалтаныг нэр заан бие төлөөлөгчөөр томилсон бөгөөд өнөөдрөөс нийслэлийн удирдлагын баг албан тасалгаанд биш хороонд ажиллах үүрэг даалгаврыг авсан байна.
Хороодод ажилласнаар Төр, засгийн бодлого шийдвэрийг сурталчлах, нийслэлээс хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээний явц, үр дүнгийн талаар иргэд, олон нийтэд мэдээлэл, өгч, иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийг холбогдох байгууллага, албан тушаалтанд уламжлах, хорооны үйл ажиллагааг сайжруулах, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилтын хүрээнд хийгдэж буй томоохон ажил болж байгаа юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.