Өвөлдөө утаагаар, зундаа өмхий агаараар уушгилах болсоор нийслэлчүүд багагүй хугацааг өнгөрөөж байна. Үе үеийн удирдлагууд утааг үлдэн хөөнө гэж ард түмний итгэл дээр дөрөөлөн гарч ирдэг ч бүтээсэн юмгүй, халаасаа түнтийлгээд буудаг нь гашуун үнэн болов. Тэдний балгаар бид утаанд ялагдав.
Өнгөрөгч оны эхний зургаан сард гэхэд нялхсын эндэгдэл 810, тав хүртэлх насны эндэгдэл 953 бүртгэгджээ. Энэ нь өнгөрсөн жилүүдийнхээс огцом өсөлт юм. Мэргэжилтнүүд нялхсын эндэгдэл улаан бурхан болон амьсгалын тогтолцооны өвчнөөс шалтгаалсан гэж дүгнэсэн. Арга ч үгүй биз. Улаанбаатар хотын агаарт буй нарийн ширхэгт тоосонцор (PM2.5) Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын стандартаас 6-7 дахин их. Үүнээс шалтгаалж амьсгалын замын өвчлөлүүд, хорт хавдрын эрсдэлийг ихээхэн нэмэгдүүлж байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүртэл онцлов.
Түүгээр ч барахгүй агаарын бохирдол хүн амын нас баралтын 9.2 хувь, уушгины хавдрын 39.9 хувь, бүдүүн ширхэгт тоосонцор амьсгалын замын өвчлөлд 52.9 хувь, хүүхдийн амьсгалын замын өвчлөлд 24.1 хувиар нөлөөлж буйг Улаанбаатар хотын хүн амд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөллийн судалгаагаар хэдийнэ тогтоосон.
Тэгэхээр жилээс жилд асуудал болж, хотыг нөмөрсөөр байгаа утаанд бид яах аргагүй ялагдчихаж. Энэ хугацаанд ард түмний халааснаас утаа арилгах нэрийдлээр үрсэн өч төчнөөн тэрбум салхинд хийсчихэж... “Боож үхлээ” хэмээн мянга орилоод ч тусыг эс олов.

Хүүхдээ 0-3 нас хүртэл нь өсгөж буй ээжүүдэд нөхрийн царай харахаас өөр замгүй байлаа. Харин чамлахаар чанга атга гэгчийн үлгэрээр төрөөс эхчүүдэд хүүхдээ харах хугацаанд сар бүр тэтгэмж олгох шийдвэр гаргасан нь нүдээ олсон хэрэг байв.
Мэдээж олон улсын жишигтэй харьцуулахад сарын бүрийн 50 мянган төгрөг шалихгүй олговор ч цалингаас цалингийн хооронд, талхнаас талхны дунд өл залгуулж буй өрхүүдэд нэмснээс болсон шийдвэр боллоо.
Тодруулбал, өнгөрөгч зургаадугаар сард эхчүүд болоод олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийг баталсан юм.
Энэхүү хуулиар 0-3 насны хүүхдээ асарч буй ээжүүдэд сар бүр 50 мянган төгрөг, 0-18 насны гурав ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд улиралд 240 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн бөгөөд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлнэ.

Энэ онд олныг сэртийлгэсэн, хамгийн эмгэнэлтэй үйл явдал бол 2017 оны аравдугаар сарын жихүүн өдөр “Очирваань хайрхан”-д авиралт хийхээр явсан 27 иргэнээс 17 нь эргэж ирээгүй мэдээ байлаа.
Тэд хайрхан дээр авиралт хийн уруудаж яваад нурангинд даруулж 10 нь эсэн мэнд үлдсэн юм. Онцгой байдлын нийт 225 төрийн албан хаагч, орон нутгийн иргэд хамтарсан эрлийн баг гурван өдрийн турш хайсны эцэст сураггүй болсон 17 иргэний цогцсыг олсон билээ.
Ослын шалтгааныг олон нийт дийлэнх нь мэргэжлийн уулчид бус сонирхогчид байсантай холбосон бол өөр нэг хэсэг нь орой дээр гарах нь битгий хэл бэлд нь хүрээд буцдаг шүншигтэй хайрханы гэсгээл боллоо хэмээн жиг жуг гэцгээж байв.
Харин эрэн хайх ажиллагаанд оролцсон онцгойгийн албан хаагчдын эр зориг, гавьяаг үнэлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шагнаж урамшуулав. Тухайлбал, Цэргийн гавьяаны Улаан тугийн одонгоор 2, Цэргийн гавьяаны одонгоор 4, Цэргийн хүндэт медалиар 5, Шударга журам медалиар 14 хүнийг шагнасан билээ.

Нойр хоолоо хасан түмний үрсийн төлөө зүтгэх хэдий ч цэвэрлэгчээс бага цалинтай гэгдэх багш нарын нэгдэл, тэмцлийн жил энэ онд тохиов. Өмнө нь жагсаад, хаяад, гомдоллохоос хэтэрдэггүй байсан сурган хүмүүжүүлэгчид “Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороо” гэгчийг байгуулж шазуур зуун төртэй тэрсэлдэв.
Тэд цалингаа нэмүүлэхийн тулд 40 мянгуулаа нэгдэж, жагсаж, эцэстээ хугацаагүй ажил хаялт зарлалаа. Энэ бүхний үр дүнд төрийг хөдөлгөж, энэ ондоо багтаан нэмэгдэл мөнгө авах болсон төдийгүй оныг дуустал жагсаал хийхгүй болсноо мэдэгдэв.
Өөрөөр хэлбэл тэдэнд төрөөс арав, арваннэгдүгээр сард хоёр хуваан 516 мянган төгрөг олгохоор болсон. Багш нар тэмцлээ түр зогсоосон ч 2018 оноос цалингаа 50 хүртэл хувиар нэмэгдүүлэх хүртэл тэмцэхээ мэдэгдсэн юм.

Арван жилийн өмнө 21 дүгээр хороолол, хоёр жилийн өмнө нэгдүгээр хороолол орчимд үнэртдэг байсан Төв цэвэрлэх байгууламжийн өмхий үнэр өнөөдөр нийслэлийн төв талбай хүртэл хүрээгээ тэлсэн.
2015 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр засгийн газрын ээлжит хуралдаан болж Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг шинээр цэвэрлэх байгууламж барих төслийг концессоор хэрэгжүүлэх шийдвэр гаргасныг дуулгаснаас хойш хоёр жил өнгөрсөн ч уг асуудал сураг тасраад байсан юм.
Харин энэ онд нийслэлчүүдэд найдвар төрүүлэх нэгэн үйл явдал тохиов. Тэр бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төв цэвэрлэх байгууламж дээр хуралдан, уг асуудлыг шийдвэрлэж барилгын ажлыг богино хугацаанд эхлүүлэх шийдвэр гаргасан явдал байв. Тэрбээр Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханаар ахлуулсан ажлын хэсэг томилж ажлыг яаравчлахыг даалгалаа.
“Сонгон шалгаруулалтыг дахин зарлаж, ТЭЗҮ-ийг нь харгалзан хөрөнгө босгож, барилга угсралтын ажлыг ирэх хавар эхлүүлэх нь нэн тэргүүний зорилт байх болно” гэж мэдэгдэв. Сайдын амласнаар бол ирэх онд цэвэрлэх байгууламжийг барьж эхлэх нь... Шинэ оны тэнгэр мэдэх буй за.

Төрсөн хүүхдээ хүчирхийлсэн аав, дур хүслээ барьж дийлээгүй түшээ, буруу зөнөсөн улс төрийн тоймч, “чимээгүй” үрсээр наадагч багш нар, нэгнээ хүчирхийлсэн томчуудын хүүхдүүд гээд л нийгмийн анги давхарга бүрт хүчирхийлэл газар авсныг илтгэх айхтар хэргүүд ар араасаа хөврөв.
Дур хүслийн золиос болж хорвоог орхисон үрсийн тоо хэд хэдээр нэмэгдлээ. Олныг сэртийлгэж, өр өвтгөсөн, үзэн ядалт төрүүлж, жигшлийг төрүүлсэн хэргүүдээс үүдэн далд нуугдсан хүчирхийллийн хэргүүд ил болж эхлэв. Удтал чимээгүй явсан иргэд хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо өргөх болов.
Төрийн болоод олон нийтийн байгууллагууд нийгмийн энэхүү эмзэг асуудалд соргог хандах болсон нь салбарын нэг дэвшил байлаа.
“Лантуун дохио” ТББ-аас хүүхэд хүчирхийллийн эсрэг “Нүдээ нээ!” жагсаалыг аравдугаар сарын 25, арваннэгдүгээр сарын 29-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулж, жагсаалд оролцогсод "Бид хүчирхийлэл, харгислалд дөжрөх ёсгүй", "Хүүхдийн хүчирхийллийн шарх хэзээ ч эдгэдэггүй", "Хүүхэд хайраар дутаж байна", "Аниргүй аймшиг бол хүчирхийлэл" үгс бүхий уриа лоозон барьж нийгмийг сэрээсэн юм. Тус хөдөлгөөнд хот, хөдөө, гадаадад амьдарч буй 32 000 гаруй хүн нэгдсэн билээ.