Багш нарын цалин нэмүүлэх түр хорооноос өнөөдөр хэвлэлийн хурал хийж, тэдний тэмцэл ямар ч үр дүнд хүрсэнгүй гэдгийг хэллээ. Тэд багш нар ажил хаяж, олон мянган эцэг эх хүүхдээ гэртээ харж үлдсэний үр дүн гарсангүй гэдгийг хэлж байв.
Тэд багш нарт нэг удаа урамшуулал өгөөд дуусах биш сар бүр олгодог тогтмол цалинг нэмж, 2019 он хүртэл үе шаттайгаар 1,6 сая төгрөг болгох шаардлага тавьж байгаа билээ. Мөн 2018 ондоо багтаан багш нарын ажлын үнэлгээг бодитой болгож, үнэлгээн дээр ажиллах шаардлагатай байна гэв.
Боловсрол судлалын доктор, Багш нарын цалин нэмүүлэх түр хорооны УЗ-ийн гишүүн. А.Санжмятав:
"Багш нарыг нэг өдрийн ажил хаялтыг зохион байгуулахад Үйлдвэрчний эвлэл "Цалин нэмэгдсэний дараа ажил хаялтаа зогсооно" гэсэн хатуу байр суурьтай байсан. Гэтэл Засгийн газраас хэлэлцээрийн ширээнд сууя гэж санал тавьж, тодорхойгүй байдлаар цаг аргацаасан шийдвэр гаргаж байлаа.
Багшийн цалинг 20 хувиар бодитой нэмэгдүүлье гэсэн саналыг хэлсэн гэж сонсож байсан. Гэтэл тэр шаардлагатаа хүрэлгүй, хэвэндээ байгаа байдал нь олон мянган багш нар ажил хаясан, олон эцэг эх хүүхдээ гэртээ харж үлдсэний үр дүн гарсангүй.
Энэ тэмцлийг бодитой, үр дүнтэй байлгахын тулд тууштай байх ёстой. Нэгэнт багш нарын эрхийг хамгаалж байгаа байгууллага ямар нэгэн байдлаар чив чимээгүй байгаа нь эргэлзээтэй. Үр дүнтэй энэ шийдвэрийг гаргахад Засгийн газрыг шахаж ажиллаач гэсэн шаардлагыг Үйлдвэрчний эвлэлд хүргүүлж байна" гэлээ. Харин Үйлдвэрчний эвлэлээс тэдэнд ямартай ч тэмцэж байна, үр дүнд хүрнэ гэсэн хариу хэлээд байгаа аж.