Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, Олон улсын Монгол судлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Шинжлэх ухааны доктор, профессор С.Чулуун Монголын талаарх түүхийн холбогдолтой эх сурвалжууд, баримт материалуудын арвин баялаг цуглуулгатай.
Дэлхийн олон орны архиваас Монголынхоо түүхийн холбогдолтой шинэ сонин баримт материалуудыг судлан олж авчирч, түүхийн судалгааны шинэ чиглэл хандлагыг бий болгож, олон улсын түвшинд Монголын нэр хүндийг өргөж яваа орчин цагийн эрдэнэсээр баялаг орд.
Тэрээр XVII зууны үеийн Монголын түүхийг Орос, Манжийн харилцааг гурвалсан харилцаанд холбон цогцоор нь судалсан бүтээлээрээ шинжлэх ухааны доктор цолыг өнгөрсөн хавар хамгаалжээ.
“XVII зуун нь Монголын ертөнц, Манж Чин, Оросын хаант улсын харилцаанд” зэрэг түүхийн сонирхолтой тулгуур бүтээлийг туурвиж байгаа бөгөөд Орос, Хятад, Тайвань, Польш, Норвеги, Швед, Финлянд, Англи, Чех, Герман, Унгар, Япон зэрэг олон орны архив, номын сан, музейн сан хөмрөгт уригдан ажилласан залуу эрдэмтэн.

Монгол Түвд судлаач, шинжлэх ухааны доктор, профессор А.Д.Цендина Монгол судлалын ууган төв, монгол өв соёлын судалгааны баялаг өв сантай ОХУ-ын Москва хотын Хүмүүнлэгийн Ухааны Их сургууль, Дорно Дахины судлалын Хүрээлэнд ажиллаж байгаа нэртэй монгол судлаач.
Төрийн гурван удаагийн шагналт, Монгол Улсын анхны Ардын уран зохиолч, ХХ зууны манлай соён гэгээрүүлэгч Цэндийн Дамдинсүрэнгийн охин тэрбээр зуны цагт шавь нарын хамт Монголдоо ирж, судалгаа шинжилгээний ажлаа үргэлжлүүлэх болжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга жил бүр оны шилдэг монгол судлаачийг шалгаруулах санаачилга гарган, энэ шагналынхаа анхныхыг монгол судлаач А.Д.Цендинад гардуулав.
Тэрбээр 17-р зууны Монголын тулгар түүхэн 5 сурвалжийн нэг Эртний хаадын үндэслэсэн Их Шар тууж бүтээлийг анх удаа эх, тайлбарын хамт хэвлүүлж, Ц.Дамдинсүрэнгийн Эрдмийн бүтээлийн 9 боть бүтээлийг эмхэтгэн, алдарт монголч эрдэмтэн, академич Б.Я.Владимирцовын нийтлэгдээгүй монгол судлалын захидал бичгүүдийг Оросын Дорно дахины сонгодог судлалын цувралд нийтлүүлжээ.
Мөн ОХУ-д монгол судлалын залуу эрдэмтдийг сургах, тэдэнд Монголын түүх, хэл, уран зохиол, түвд хэлний хичээлийг тасралтгүй зааж байгаа эрдэмтэн юм.

Монголын хөдөлмөрч, үлгэр жишээ сайхан эмэгтэйчүүдийн нэг Монгол Улсын Гавьяат жүжигчин, НҮБ-ын Хүүхдийн сангийн элч дуучин Төмөрийн Ариунаа манай нэг зочдын нэг.
Хайрлаж, дурлаж, азтай, жаргалтай яваагаа уран бүтээлээрээ тунхаглаж, уриалан дуудсан түүний эрч хүч өнөөх л хэвээрээ.
Монголын рок, поп урлагт өнө удаан жил босоо яваа Төмөрийн Ариунаа өөрийгөө “Би дахин төрж байна” хэмээн тодорхойлсон нь сонсогч фэнүүдийнх нь хувьд хүлээлт дагуулсан бас нэгэн баярт мэдээ.
Эрч хүч ханхалсан электро хэмнэлийн дуунуудыг ар араас нь гаргаж, залуусыг байлдан дагуулсаар яваа гандан буурахгүй Т.Ариунаагийн дараагийн бүтээлийг таамаглахын аргагүй.

“GoGo cafe” булангийн зочноор таван охин компанийг багтаасан Үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгч Natural textile group-ийн гүйцэтгэх захирал О.Мөнхцацрал олны дунд танигдаагүй ч бизнесийн салбарт амжилттай ажиллаж буй залуусын төлөөлөл.
Монгол хонины ноосыг малчны хотноос авч, ноос ялгах, угаахаас эхлээд ганган хээнцэр хивс болон гарах хүртэлх үйлдвэрлэлийн бүхий л шат дамжлагыг нэгэн дээвэр дор багтааж, дэлхийн стандарт хангасан хивс, хивсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Эрдэнэт хивс” компанийг тэрбээр удирдан чиглүүлж яваа.
Сүүлийн гурван жилд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөө тасралтгүй сайжруулж, Ази тивдээ анхны таван метрийн өргөнтэй хивс нэхэгч Бельгийн машиныг "Эрдэнэт хивс" компани суурилуулсан.
Энэ машинаар нэхсэн хивсийг Лас Вегасын казино, Хонгконг, Макаогийн тансаг зочид буудлууд дэвсдэг.
Гадаад, дотоод зах зээлд өндөр үнэлэлт авсан Монгол брэнд "Хүннү" хивс нь мөн л энэ машины бүтээл.

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч, клиникийн профессор Л.Ганбаяр манай ээлжит ярилцлагын зочин.
Монгол Улс 1.1 сая хүүхэдтэй. Хүүхдийн мэс заслын бүхий л эмчилгээг эдний тасгийн 12 эмч, 24 сувилагч хариуцаж ажилладаг гэхээр Л.Ганбаяр эмчийн багийнхны хариуцлага өндөр. Ачаалал ихтэй ч ажилдаа дуртай тэрбээр “Монголчууд олуулаа болох хэрэгтэй” гэх нь түүний эх оронч сэтгэлгээний эхлэл.
Эх орны ирээдүй болсон энхрий үрсийн эрүүл мэндийн манаанд бат зогссон Д.Ганбаяр эмчийн гар утас хоногийн 24 цаг нээлттэй. Хүүхдийн эрүүл мэндийн төлөө тангараг өргөсөн тэрбээр жижүүрээс буугаад харьсан ч гэнэтийн зүйлд бэлэн байдалтай ажиллаж сурчээ.
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах үндэсний баг, ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтарч гурван хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийхэд Д.Ганбаяр эмчийн багийнхан хүүхдийн анагаах ухааны талаас гардан ажилласан.
Хүүхдийн бяцхан эд эрхтэнийг үзэж чагнан, оношилж, эмчлэн тэдэнд эрүүл энхийг бэлэглэгч, айл гэрт аз жаргал авчирдаг хүүхдийн мэс засалчийн нягт нямбай, уйгагүй хөдөлмөрөөр бахархаад баршгүй.

Монголын тавилгын салбарын анхдагч, тэргүүлэгчдийн нэг “Ганброс” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Одончимэг.
Интернэтийн хайлт, загварын сэтгүүлийн хуудаснаас гэрээ тохижуулах энгийн агаад эрхэмсэг, орчин үеийн чиг хандлагуудыг илтгэсэн интерьер дизайнтай шийдлүүдийг тогтож харалгүй, алгасан өнгөрөх хүн ховор.
Зурагт үзүүлсэн тэрхүү шийдлүүдийг бодит болгож, айл гэрт ая тухыг авчрах ухаалаг шийдлүүдийг гаргаж, сэтгэл ханамжийг авчрах ажлыг “Ганброс”-ынхон Итали, Герман, Австри зэрэг Европын зах зээлээс Монголдоо нэвтрүүлсэн.
Интерьер дизайн, тавилгын бизнесийн чиг хандлага шинжлэх ухааны үндэстэйгээр тасралтгүй хөгжиж хүний төлөө үйлчлэх ухаалаг технологи руу шилжсээр байна.
Тэрхүү шинэчлэлээс монголчуудыг хоцроохгүйн тулд тасралтгүй эрэл хайгуул хийж, шинэ шинэ шийдлүүдийг нэвтрүүлсээр яваа түүний ярианаас интерьер дизайны талаар хэрэгтэй санаа, шийдлүүдийг мэдэж болох юм.

“Киви” хамтлагийн дуучин Д.Уламбаяр буюу та бидний сайн мэдэх, охид, залуусын хайртай дуучин Ука.
Хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлээд удаагүй дуучин бүсгүй хэдийнэ ажилдаа орж, шинэ шинэ уран бүтээл, тоглолтуудыг хийж байгаа эрч хүчтэй эмэгтэй.
Уран бүтээлчид олон нийтийг уриалан дуудаж, хүмүүжүүлж, байлдан дагуулах албан бус үүрэг хүлээдэг.
Укагийн “Маргаашийн нар луу хамт аялах уу” дуу жил гаруйн өмнө олны хүртээл болж байв. Монгол дээлийг өвөрмөц хэв загвараар дэглэж, үндэсний хувцсаараа гоёхыг энэ бүтээлээрээ хүүхэд, залууст уриалж чадсан.
Тэрбээр энэ тухайгаа “Дээлийг зөвхөн баяр ёслолоор, эсвэл хөдөө амьдардаг хүмүүс л өмсөх ёстой биш шүү дээ. Залуучууд дээлнийхээ хэв загварыг өөр өөрийнхөө уран сэтгэмжээр баяжуулаад өдөр тутам өмсөж, дээлээр гангарч хэвшээсэй” гэж боддог хэмээв.

УИХ-д шинээр сонгогдсон залуу гишүүдийн нэг Л.Оюун-Эрдэнэ МАН-ыг өөрийн дотоод итгэл үнэмшлээрээ сонгожээ.
Намын залуучуудын байгууллагад элссэн түүнд энэ намын Тусгаар тогтнолоо дээдлэх үзэл, бодлого үйл ажиллагаандаа уламжлал шинэчлэлээ хослуулан барьдаг нь таалагдсан аж.
Эцэг, эхээс хураасан хөрөнгөгүй ч өөрийн зорилго, сурахын төлөөх хүсэл эрмэлзлээ даган Харвардын их сургуульд дөрвөн жил сурч, төгсөөд ирсэн түүнд залууст хэлж, зөвлөх зүйл чамгүй бий.
Сургуулийн дотуур байранд амьдарч байхдаа номын санд ажиллан, байрны төлбөрийнхөө 30 хувийг хасуулна. Багшийн туслахаар ажиллан, үндсэн төлбөрөөсөө 15-20 хувийг нь суутгуулна.
Сургалтын төлбөрийн график гарган, эхлээд үндсэн төлбөрийнхөө 20 хувийг гаргах боломжийг бүрдүүлсэн тэрбээр сургуулиа төгсөөд ирэхдээ сургалтын төлбөрийн зээлээ бүрэн гүйцэд төлж дуусаагүй байснаа нуугаагүй.
Гагцхүү сурах чин хүсэл байвал өөрийн хичээл зүтгэлээр боломжийг бүрдүүлж болдгийг харуулан эрдэм боловсрол эзэмшсэн эгэл ардын хүү.
Тэрбээр Америкт сурч байсан тухайгаа “Харамсалтай нь манай зарим залуус Америкт 570 унадаг атлаа хамгийн хямд сургуульд сурдаг. Энэ бол мөнгө хэмнэх арга биш. Хамгийн үнэтэй сургуульд сураад, машингүй амьдрах хэрэгтэй. Бид аливааг үнэт зүйлээр нь жагсаахдаа алддаг” гэж ярьсныг залуус санууштай.

Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Гомбын Золжаргал манай бас нэгэн хүндтэй зочин. МҮОНРТ-ийн залуучуудын нэвтрүүлгийг хөтлөх болсноор монгол түмний танил болсон тэрбээр одоо баримтат кино бүтээх ажилд шаргуухан орсон.
Энэ тухайгаа “Түүхэнд тодорхой хувь нэмрээ оруулсан ч даруухан байж, өөрийнхөө талаар бусдад чангаар хэлж чадаагүй хүмүүс бий. Тэдний өмнөөс бид дуугарах ёстой.
Жишээ нь ардын жүжигчин Д.Цэрэндулам гуай байна. Монголын театрын урлагийн алтан үеийнхний нэг. Олон сайхан дүр бүтээсэн атлаа өөрийгөө нийгэмд сурталчлаагүй. Угаасаа цаг үе нь ч тийм байв.
Хүний, өөрийн нийлсэн 10 гаруй хүүхдийг өсгөн, хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэсэн, сонин амьдралтай хүн шүү дээ. Мөн уран нугараач, Ардын жүжигчин Д.Мажигсүрэн гуайг одоогийн залуус мэдэхгүй.
Өнөө цагт өөрийгөө таниулъя, мэдүүлье гэсэн хүмүүс олширчээ. Тэд надтай надгүй болж байна” гэж ярьсан.

Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан сонсогчдын сэтгэлд хүрч, зүрхэнд шингэсэн дуунуудаасаа бүтсэн “Golden album”-аа өнгөрсөн намар гаргасан.
Монголын урлагийн тод од, хүний хань, хөөрхөн хүүхдүүдийн ээж болсноор уран бүтээлээ туурвисаар, тайзны ард ажилласаар яваа дуучин бүсгүйг шинэхэн цомгийнхоо баярыг хийж, сонсогч фэнүүдтэйгээ уулзлаа.
Тэрбээр, гэр бүлийн нандин харилцаа, хань нөхрөө дээдлэх харилцааг эрхэмлэдэг. Энэ талаараа “Би ёс жаягийг дагах гэж хичээдэггүй, тэр бүхэн цаанаасаа л хийгддэг.
Бидний аль аль нь 18 настай годгоносон хүүхэд шиг үедээ гэр бүл болоогүй учир юм болгонд маргалдаад байхгүй, нэгнийхээ үгийг сайн сонсоно.
Маргалдах ямар нэг шалтгаан гарвал “Арав тоолохын дотор уучлалт гуй” гэдэг дүрэмтэй. Манай хүүхдүүд ч дүрмээ зөрчихгүй. Нэгэнт гэрийн дүрэм учир бүгд дүрмээ дагана.
Гэрт маань асуудал ингээд л хялбар шийдэгддэг” гэж ярьснаас бусад залуу гэр бүлд ч үлгэр жишээ авч, амьдралдаа хэрэгжүүлмээр.

Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа. Улаанбаатар хотын эрүүл мэнд, боловсрол бол түүний хариуцсан гол хоёр салбар.
Хотын сургуулиуд гурван ээлжээр хичээллэдэг, эмнэлгүүдэд орны хүрэлцээ хангалтгүй, эмчилгээ үйлчилгээний чанар, хүртээмж гээд 1.3 сая иргэнтэй хотод гомдол санал, шийдвэрлэх асуудал тоймгүй их.
Дунд сургуулийн хүүхэд орой 7-8 цагт сургуулиасаа тарж, өвлийн хүйтэнд харанхуй гудамжаар алхаж байгаа нь түүний эмзэглэл. Юутай ч 2020 оноос өмнө Улаанбаатар хотод гурван ээлжээр хичээллэж буй сургуулиудыг хоёр ээлжинд бүрэн шилжүүлнэ.
Улсын сургуулийн нэг ангид 40-50 хүүхэдтэй, нэг ширээнд гурвалж суудгийг стандартад нь нийцүүлнэ. Үүний төлөө цаг наргүй ажиллаж байгааг нь сонсоод сэтгэлд гэгээ татав.