Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медалиар шагнах ёслол өнөөдөр БСШУС-ын яаманд боллоо.
Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ой болон бусад салбарын түүхт ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан дараах нэр бүхий хүмүүст гавьяат цол, төрийн одон, медаль хүртээлээ.
Шагналыг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа гардууллаа.
Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор Урбан прожект ХХК-ийн ерөнхий продюсер Наранбаатарын Халиуныг,
Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор
- Чөлөөт уран бүтээлч Бямбажавын Базаррагчаа,
- Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын гоцлол бүжигчин, ахлах ахлагч Амарбаясгалангийн Бямбатөгс,
- Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын дуурийн дуучин Рэгзэнгийн Доржхорол,
- Хөгжим бүжгийн коллежийн багш, ятгачин Чулуунбатын Мөнх-Эрдэнэ,
- Өвөрхангай аймгийн Баянгол сумын Эх онги мал эмнэлгийн малын их эмч, чөлөөт уран бүтээлч, кино жүжигчин Дэмидийн Төмөртогтох,
- СУИС-ийн багш Лувсаншаравын Халиунсүрэн,
- Эртний сайхан чуулгын жүжигчин Халтарын Цэрэнчимэд нарыг шагналаа.
Урлагт 20 гаруй жил зүтгэсэн Урлагийн гавьяат зүтгэлтэн, продюсер Н.Халиунаас сэтгэгдлийг нь сонслоо:
"Ид хийж бүтээж, урлагт зүтгэж байгаа энэ насанд минь шагнал өгч байгаад маш их баярлалаа. Чамлахааргүй авьяасыг надад өвлүүлсэн өвөг дээдэс аав ээждээ маш их баярлалаа. Олон жил миний ард бүгдийг зохицуулж ирсэн хань ижилдээ маш их баярлалаа. Мөн урлаг гэдэг энэ том далайд урлагаар хүмүүжүүлж хамтран зүтгэсэн бүх хамт олондоо баярлаж байна" хэмээн талархлаа илэрхийлсэн юм.