Монгол Улсаараа овоглон дэлхийд өрсөлддөг, эх орондоо "Хилчин" спорт хорооны нэр дээр барилддаг бүсгүйчүүд дараалан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртэцгээлээ. Ерөнхийлөгчийн "гэнэтийн" зарлигаар олимпийн наадмын хүрэл медальт, дэлхийн хошой аварга С.Батцэцэг Хөдөлмөрийн баатар цол анхлан хүртээсэн.
Тэрбээр бөхийн чөлөөт барилдааны түүхэнд шинэ хуудас нээж, монгол хүний эрдэм ухаан, эр зориг, тэвчээр хатуужил, яс чанарыг дэлхийд гайхуулсан яах аргагүй шилдэг тамирчин. Унаган авьяас, мэдрэмжийг хөдөлмөр зүтгэлээр чимэж чадвал ямар их амжилтад хүрч болдгийг хойч үе залуучуудад харуулсан билээ. С.Батцэцэг аварга энэхүү нэр хүндтэй шагнал хүртэхдээ 2020 оны олимпийг харж, бэлтгэл сургуулилалтаа чамбайруулна гэсэн амлалт өгсөн.
Аваргын буухиаг залгамжлан жүдо бөхийн олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Д.Сумъяа Хөдөлмөрийн баатар цолоор шагнуулсан.
26-хан насандаа хүн төрөлхтний цэнгэлийн манлай олимпийн наадмаас мөнгөн медаль хүртэж, дэлхийн хошой медаль, дэлхийн шилдгүүдийн тулаан "Мастерс"-т дөрөв түрүүлсэн цор ганц жүдоч гээд олон гайхалтай амжилтын оргилд хүрээд байна.
Дэлхийн аварга бүсгүйчүүдийн энэхүү нэр хүндтэй шагнал спортоор хичээллэж буй мянга, мянган хүүхэд залуучуудад ташуур өгсөн нь лавтай.

Монголчуудын 44 жил хүсэн хүлээсэн олимпийн анхны алтан медалийг эх орондоо авчирч, 2012 онд Лондонд олимпийн хошой медалиа хүртсэн найдвар алдаж үзээгүй Найдангийн Түвшинбаяр хэзээд анхдагч юм даа.
Монгол бахархалын өдрөөр төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон-“Чингис хаан” одонг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Найдангийн Түвшинбаярт хүртээсэн.
Тэрбээр “Чингис хаан” одонг хүртсэн 11 дэх хүнээр тодорсон. Харин спортын салбараас энэхүү шагналыг хүртэж буй анхны тамирчин юм.
Н.Түвшинбаяр аварга энэ оны улсын баяр наадмын долоогийн даваанд улсын харцага цолны хангасан О.Хангайг даван Монгол Улсын заан цолонд хүрсэн. Үүнээс ердөө сарын дараа Монголчууд бидэнд хэзээнээс ээлтэй байдаг Будапештийн дэвжээнээс ДАШТ-ий анхны медалиа хүртсэн. 2017 оны улсын аваргаас эхлэн жин өгсч түрүүлсэн бол ДАШТ-д шинэ жиндээ анхны медалиа хүртэж энэ цаг үеийн шилдэг бөх гэдгээ харуулж Монголын ард түмнээ баярлуулсаар байна.

2017 оны жүдо бөхийн ДАШТ-д Монголын жүдочид түүхэн амжилт үзүүлж нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн билээ. Х.Цагаанбаатар, М.Уранцэцэг, Г.Болдбаатар аваргын буухиаг үргэлжлүүлэн Д.Сумъяа түүхэнд нэрээ үлдээж жүдо бөхийн ДӨРӨВ дэх алтан медальтан болсон.
Алтан медалийн төлөө Японы Ёшида Цүкасатай барилдаж нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялсан. 13 минут орчим үргэлжилсэн барилдааныг Х.Цагаанбаатар аварга жүдогийн түүхэн үлдэх хамгийн гайхалтай шигшээ барилдаан боллоо хэмээн дуу алдсан.
Эмэгтэйчүүдийн -48кг-д М.Уранцэцэг дэлхийд хоёронтоо финалдаж мөнгөн медаль хүртсэн бол -63кг-д Б.Мөнгөнчимэг хүрэл медаль хүртсэн. Эрэгтэйчүүдийн -60кг-д Г.Болдбаатар, -73кг-д Г.Одбаяр, 100кг-д Н.Түвшинбаяр нар тус тус хүрэл медаль хүртсэн.

Японы алдарт жүдоч Каори Ичог ялсан цагаас эхлэн П.Орхонг олимп, ДАШТ-ээс медаль хүртэнэ хэмээн бөх сонирхогчид итгэл хүлээлгэсэн.
2016 онд Риогийн дэвжээнд гялалзаж чадаагүй ч Парисын ДАШТ-д тэрбээр эмэгтэйчүүдийн 63 кг-д үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, “Аваргууд” академийн тамирчин хэмээн цоллуулсаар алтан медаль хүртсэн билээ.
Жин өгсч дэлхийн хошой аварга С.Батцэцэгийг УАШТ болон сорил тэмцээнд ялж Парисын дэлхийн аваргыг зорих тийзээ захиалсан. Дэлхийн хошой аваргыг үлдээгээд явсан учир түүнд түрүүлэх хүндхэн үүрэг хариуцлага ноогдсон ч тэрээр Монгол Улсынхаа төрийн далбааг бахархалтайгаар мандуулж чадсан юм. Шигшээ барилдаанд П.Орхон ДАШТ-ий алт, хүрэл медальт Украины Юлья Ткачыг 6:3 ялж дэлхийн аварга болсон. Түүний алтан медаль булган сүүлтэй байж Монгол Улсын гавьяат тамирчин Э.Бэхбаяр ДАШТ-ий хошой хүрэл медалиа энгэртээ зүүсэн.

Боксын ДАШТ-ий босго өндөр болсон хэдий ч ААШТ-ээр ОУХМ Г.Ган-Эрдэнэ, Б.Чинзориг, Д.Отгондалай, Б.Түвшинбат нар Германы Хамбургийн рингэнд тулалдах эрхээ өвөртөлсөн.
2017 оны ДАШТ-д өрсөлдсөн боксчид дөрвүүлээ медалийн төлөө тулалдаж Д.Отгондалай гавьяат ганцаараа хүрэл медальтай эх орондоо ирсэн. Хагас шигшээд тэрбээр Риогийн олимпийн наадмын ялагдсан эртний тооцоот учраа Францын Софиан Омиятай дахин тулалдсан. Харамсалтай нь медалийн болзол хангасан тулаанд Д.Отгондалайгийн хөмсөг задарсан учир хүссэн тоглолтоо гаргаж чадаагүй. Гэхдээ тэрбээр олимп, дэлхийн хошой хүрэл медальтай болсон билээ.

Монголын хүндийн өргөлтийн түүхэн дэх ДАШТ-ий анхны медалийг М.Анхцэцэг эх орондоо авчирлаа. Эмэгтэйчүүдийн 75 кг жинд огцом өргөлтийн төрөлд 107 кг медалийн болзол хангасан. Гэмтэл бүрэн эдгээгүй тэмцээний үеэр сэдэрсэн тул дасгалжуулагч Ц.Хосбаярын шийдвэрээр түлхэлттэй өргөлтөөс нэрийг нь татсан.
Тэрбээр энэ талаараа “Жил гаруйн хугацаанд эмчилгээ хийлгэн, бэртэлтэйгээ тэмцэн байж хүртсэн болохоор харин ч зөв үед энэ амжилтад хүрлээ гэж олзуурхаж байна. Энэ жил бэртлийн улмаас ДАШТ-ий өмнөх бэлтгэлээ хоёр сар хүрэхгүй шахам хугацаанд базаасан. Уг нь бэртэлгүй үеийнх шигээ эсвэл бэлтгэл дээр 116 кг өргөсөн амжилтаа давтсан бол медалийн өнгөө хувиргах боломж бүрэн байлаа" хэмээн ярьсан. 19 настай түүний хувьд дахиад медалийн өнгөө хувиргах олон тэмцээн уралдаан хүлээж буй.

Мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал 40 дэх удаагаа түрүүлж бүх цагийн рекордыг шинэчлэн ноён оргилд нь гарлаа. Долдугаар сарын башёд ёкозүна Хакүхо М. Даваажаргал мэргэжлийн сүмод 1048 дахь даваагаа авч нэгэн жагсаалтын нэгдүгээрт бичигдэж эхэлсэн. Дээд зиндаанд их аварга Тайхо 1930-1971 онуудад 32, Чиёнофүжи 1981-1990 онуудад 31, Асашёрюү Д.Дагвадорж 2002-2010 онуудад 25 удаа түрүүлж байсан билээ.
Хакүхо М.Даваажаргалын гайхалтай амжилттай зэрэгцэн оны төгсгөлд нэгэн муу мэдээ нь мэргэжлийн сүмогийн 70 дахь их аварга Д.Бямбадорж зодог тайллаа. Зодог тайлах шалтгааны эхлэл нь нутаг нэгт залуу бөх Таканойва А.Баасандоржийн биед гэмтэл учруулсан талаар шуугиан дэгдсэнтэй холбоотой байлаа. Харүмафүжи энэхүү явдалд уучлалт хүсээд өөрийн хүсэлтээр зодог тайлсан юм.

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын барилдаанд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат улсын харцага Ц.Содномдорж, Увс аймгийн Улаангом сумын харьяат улсын харцага Ө.Бат-Оршихоор ес даван түрүүлсэн.
Хоймор нутаг Хөвсгөлчүүдийн төдийгүй наадамчин олны олон жилийн хүсэн хүлээдэг, түрүүлээсэй хэмээн дээлний захыг нь мушгидаг бөх бол Ц.Содномдорж арслан байсан.
Улсын их баяр наадмаар Ө.Бат-Орших улсын гарьд цол, Н.Түвшинбаяр, Н.Жаргалбаяр нар зааны цолны босго давсан. Б.Хишигбаатар, Б.Бат-Эрдэнэ, Ж.Дагва-Очир, Д.Тамир, Б.Серик, Г.Ганжад нарын зургаан бөх улсын цолтны эгнээнд багтаж начин цолонд хүрсэн билээ.