Бага насны хүүхдүүдийн дунд ханиад, томуугийн өвчлөл ихсээд байгаа энэ үед хэдийгээр баярын амралтын өдрүүд тохиосон ч нийслэлийн өрхийн эмнэлгүүдэд жижүүр эмч, сувилагчид тасралтгүй ажилласан. Нэгдүгээр сарын 1-ний өдөр нийслэлийн бүх өрхийн эмнэлгүүд 10.00-16.00 цагт ажиллана.
Эрүүл мэндийн сайн Д.Сарангэрэл өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийхдээ томуугийн дэгдэлт гарахад ойрхон байгааг анхааруулаад, “Өнгөрсөн долоо хоногт нийслэлд амбулаториор үзүүлж буй нийт хүмүүсийн 9.2 хувь, хөдөө орон нутагт амбулаториор үзүүлж буй нийт хүний 9.3 хувь нь томуу, томуу төст өвчнөөр хандаж байна.
Олон улсын стандартаар нийт үзлэгт томуу, томуу төст өвчний эзлэх хувь 10-аас дээш гарвал дэгдэлт гэж үздэг. Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагуудын 869 орны боломж дээр өнөөдөр 1491 хүүхэд хэвтэж байна.
Тиймээс Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар томуу, томуу төст өвчин дэгдэх магадлалтай 1-3 дугаар сард тав хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, гэрээр асарсан, ажил хийж байгаа эх, эцэг, асран хамгаалагч нарт тав хүртэл хоногийн цалинтай чөлөө олгохыг төрийн бүх шатны байгууллагад үүрэг болгож, хувийн хэвшлийн байгууллагад зөвлөмж болгов.
Хүүхдийн эмчилгээ, үйлчилгээнд шаардагдах 2.4 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар боллоо. Энэ мөнгийг хүүхдийн амьсгалын болон утлагын аппарат, эм тариа, эмнэлгийн хэрэгсэл авах, эмч, ажиллагсдын илүү цагийн хөлс олгох, анагаах ухааны чиглэлээр сурч байгаа төгсөх дамжааны оюутан, резидент эмч, ахмад эмч нарыг ажиллуулахад зарцуулах юм.