Өнгөрсөн оны арван хоёрдугаар сарын 25-ны өдөр “1000 машины зогсоол” дээр машины худалдаа эрхлэгчид жагссан юм. Тэдний жагссан шалтгаан нь “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг энэхүү газарт машин зарж буй иргэдийг нүүхийг шаардсан явдал байжээ.
Харин өнөөдөр өглөө 07:00 цагийн үед цагдаа нар ирж машин борлуулж байсан иргэдийг нүүлгэж эхэлсэн аж. Биднийг 11:50 цагийн үед тэнд очиход хэдхэн машин үлдсэн, олон тооны цагдаагийн алба хаагчид цугласан байв. Түүнчлэн гарах хаалганы дэргэд нэгэн иргэн машинаа ачуулахгүй гээд дотроос нь гарч ирэхгүй сууж байсан юм.
Ингээд болж буй үйл явдалтай холбогдуулан Төмөр замын цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах газрын дарга Б.Гүнчин-Ишээс тодруулахад “Машинуудыг иргэд өөрсдөө сайн дураар авч яваад, өөрсдийн хашаа, зөвшөөрөгдсөн цэг рүү зөөвөрлөж байна.
Нийслэлийн засаг даргын захирамж гарч, Төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн газар мөн гэж гэрчилгээ олгоод гэрээ хийсэн. Энэ газарт олон улсын чанартай төмөр замын буудал барина гэсэн төлөвлөгөөтэй. Иргэд төрийн шийдвэрийг хүндэтгээд өөрсдөө машинаа аваад гарлаа. Ямар нэгэн албадсан юм байхгүй” гэв.
Энэхүү зогсоол дээр 2007 оноос хойш 300 гаруй худалдаа эрхлэгчид үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өөрсдийн хөрөнгөөр “Даяар хас” компанийг байгуулж, зогсоолыг тохижуулсан гэсэн юм.
Энэ үеэр машинуудаа зөөвөрлөх гээд асааж буй иргэнээс дээрх асуудлыг тодруулахад “Засаг даргын захирамж гараагүй. Биднийг албадан нүүлгэж байна. Дуугарсан нэгнийг нь цагдаа нар аваад гарч байна, машиныг нь ачиж байна. Одоо машинаа хаана аваачиж тавихаа мэдэхгүй л байна” гэв.