2018 оны улсын төсөвт хүүхдүүдэд сар бүр олгодог 20 мянган төгрөгийн тэтгэмжид зориулан 164 тэрбум төгрөг хуваарилжээ. Энэ нөөцийг нийт хүүхдийн 60 хувьд олгоно.
Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаанд үндэслэн хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хувьд олгож байсан юм. Харин өнгөрсөн оны сүүлээр улсын төсвийн орлого 500 орчим тэрбум төгрөгөөр давж биелсэн тул бүх хүүхдэд нөхөн олгосон. 2017 оны төсвийн тодотголд хүүхдийн мөнгийг 2017 оныг дуустал бүх хүүхдэд олгоход зориулан нэмэлтээр 104,5 тэрбум төгрөг зарцуулжээ.
Харин энэ онд бүх хүүхдэд үргэлжлүүлэн олгохгүй. Засгийн газрын тогтоолын дагуу босго оноо тогтоон, босго даваагүй өрхүүдэд л хүүхдийн мөнгө олгоно. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын “Босго оноо тогтоох тухай” 2016 оны тушаалаар Хүүхдийн мөнгөний босго оноог 502,567 гэж тогтоосон. Энэхүү босго оноог удахгүй дахин шинэчилнэ.
Дашрамд хэлэхэд 2016 онд нийгмийн халамжинд улсын төсвөөс 278 тэрбум төгрөг зарцуулсан бол энэ онд 776.9 тэрбум төгрөг болж даруй гурав дахин өсчээ.