Улаанбаатар хотод өглөө 08:30 цагийн байдлаар Толгойт, Баянхошуу, Амгалан орчимд агаарын чанарын индекс /АЧИ/ 517-836 буюу агаар 5-8 дахин их бохирдолтой байна.
Мөн Нисэх, Телевиз орчимд дөрөв дахин их буюу АЧИ 408-485 гэж гарчээ. Харин бусад байршлуудад бага зэргийн бохирдолтой байна.
Агаарын чанарын индекс 51-100 заасан тохиолдолд агаарын чанар шаардлага хангах боловч зарим бохирдуулах бодисын нөлөөлөлд хэт мэдрэг хүмүүс өртөж болзошгүй юм.
Харин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосноор агаарын чанарын индекс 500-гаас дээш давсан тохиолдолд хүүхэд, хөгшдийг гэрээсээ гарахгүй байх, гадаа биеийн хүчний ажил хийхгүй байхыг зөвлөдөг.