Агаарын чанарын албанаас авсан мэдээгээр одоогийн байдлаар хотын Толгойт, Баянхошуу орчимд агаар гамшгийн хэмжээнд байна.
Тухайлбал, Баянхошуунд агаарын чанарын индекс 1084, Толгойтод 518, 100 айл орчимд 737 байгаа нь хүлцэх хэмжээнээс 7-10 дахин их бохирдолтой гэсэн үзүүлэлт юм.
Бээжинд агаарын чанарын индекс 500-аас дээш тохиолдолд түгшүүр зарладаг бөгөөд хотын хөл хөдөлгөөнийг зогсоож хүн бүрийг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулдаг. Гэтэл манайд хэдийнэ 500 давчихаад байна.
Одоогоор хот бүхэлдээ утаатай бөгөөд харьцангуй тоосжилт багатай Мишээл, Амгалан, Ургах наран орчимд ч 1.2-1.9 дахин бохирдолтой байгаа юм.
Иймд дээрх үзүүлэлтүүд нь хүний эрүүл мэндэд шууд сөрөг нөлөө үзүүлэх учир шаардлагагүй бол гэрээсээ бүү гараарай.