2014-2016 онд нийт 45 хүн гэртээ угаартаж амиа алдсан тухай тоо баримтыг "Утааны эсрэг ээж аавууд" ТББ-ын хүсэлтээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжилгээний бүртгэл мэдээллийн хэлтсээс гаргажээ.
Тодруулбал, 2014 онд 19 хүн, 2015 онд 13, 2016 онд мөн 13 хүн нүүрсний угааранд угаартаж нас баржээ.
Энэхүү тоо баримттай холбоотойгоор "Утааны эсрэг ээж аавууд" ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүү:
"Бидний амьсгалж байгаа агаар ингэж амиа алдах дайны угаарын хэмжээ рүү ойртсоор байгаа тул ийнхүү угаартаж нас барсан иргэдийн тоон баримтыг сэрэмжлүүлэг болгон та бүхэндээ хүргэж байна" гээд "Үүнээс ч олон хүн гэртээ энэ нүүрсний угааранд амиа алдаж байгаа гэж би хувьдаа хардаж байна. Гэртээ нүүрс түлж амьдрах нь биднийг үхэлд хүргэдэг гэдэг нэг баримт энэ байна. Буруу галласан үед л угаартаж амиа алдана шүү дээ, зөв галлавал зүгээр гэх л байх. Гэхдээ бид яг одоо үхэлд хүргэхээр өндөр тунтай угаар уруу ойртсон агаараар амьсгалсаар л байгаа шүү. Болгоомжтой байгаарай иргэд минь" гэжээ.