Говь-Алтай аймгийн Алтай сум дахь Монгол Улсын баатар Д.Гуулингийн нэрэмжит, Цэргийн гавьяаны одонт Хилийн 0214 дүгээр ангийн Хүн эмнэлгийн албаны дүн бүртгэгч бага эмч, ахлах дэслэгч В.Цэрэндуламыг Монгол Улсын төлөө булангийн зочноор урьсан юм. Тэрээр Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж байхдаа 0285 дугаар ангийн Улаан байшингийн заставын орлогч дарга, ахлах дэслэгч Ц.Цэнднэрэнг үйлчлүүлэхээр ирэхэд нь анх танилцаж хоёр жилийн дараа гэр бүл болжээ.
Үүнээс хойш ханиа дагаж, хил хамгаалах байгууллагатай амьдралаа холбон 10 дахь жилдээ хил дээр ажиллаж, амьдарч байна гэв. Түүнээс хил дээр ажиллахын сайхан нь юу вэ хэмээн асуухад “Миний амьдралд нэг зорилго байдаг. Энэ нь хайртай хүнийхээ амьдралаар амьдарна. Хайрлана гэдэг хайртай хүнийхээ амьдралаар амьдрахыг хэлдэг болохоор анхнаасаа ийм үзэл бодолтой байсан. Ханиа дагаад хилийн дөрөв дэх ангидаа ажиллаж, амьдарч байна. Эх орныхоо алс хязгаарт Монгол Улсынхаа дархан хилийг хамгаалах энэ ариун үйлсэд хүч нэмж зүтгэнэ гэдэг үнэхээр бахархмаар сайхан албан тушаал байдаг юм. Эр нөхрөө дагаад улсын хил хамгаалалтад үүрэг гүйцэтгэж, оролцож яваа бүсгүйчүүддээ баяр хүргэе” гэв.
“МИНИЙ ХҮҮХДҮҮД ТУШААЛАА ДАГА”
В.Цэрэндуламыг анх хил дээр ирэхэд юм бүхэн хязгаарлагдмал юм шиг санагддаг байж. Гэвч хамт олонтойгоо дасаад ирэхээр сайхан. Нэгнийхээ төлөө зүтгэж тэмүүлсэн ийм хамт олны дунд ажиллаж байгаа хүн эх орныхоо төлөө зүтгэхгүй яах вэ гэсэн бодол төрдөг. Улаанбаатар хотод аав ээж дээрээ очоод амарч байхад яагаад ч юм хамт олон, улсын хил рүү яардаг. Мөн 0130 дугаар ангид ажиллаж байгаад Хилийн 0166 дугаар анги руу шилжих тушаал гарч, гэрээ ачаалаад нүүх үед манай хоёр хүүхэд хоёулаа халуурч эмнэлэгт очоод үзүүлэхэд шарласан байна. Авч явж болохгүй гэхэд бид хоёрын хувьд их хэцүү байсан. Учир нь улсын хил хамгаалахаар тушаал авч өөр анги руу томилогдсон байдаг.
Манай хил хамгаалах байгууллага хүнээ дээдэлсэн бодлого баримталдаг болохоор хойшлуулах хүсэлт тавьсан бол хүлээн зөвшөөрөх байсан байх. Гэхдээ бид үүргээ ухамсарласан болохоор аав ээж маань ирээд “Миний хүүхдүүд эх орныхоо төлөө үүргээ гүйцэтгэ. Хил хамгаалах байгууллагаас та нарт тушаал өгч байгаа учраас хүүхдүүдээ бидэнд найдаад үлдээчих. Та хоёр минь хурдан ажлаа авцгаа. Улсын хил дээр та нарыг хүлээсэн ажил байна. Миний хүүхдүүд тушаалаа дага” гэхэд нь хүүхдүүдээ үлдээгээд Өмнөговь руу шилжжээ. Үүнээс сар гаруйн дараа аав ээж нь хүүхдүүдийг нь аваад араас нь очсон аж.
УДАМ ДАГАСАН ХИЛЧНИЙ ГЭРГИЙ
В.Цэрэндуламын нөхөр удам дагасан хилчин ажээ. Хадам аавыг нь Цэгмид гэдэг бөгөөд дэд хурандаа цолтой ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан. Харин нөхөр Ц.Цэнднэрэн нь тус ангид ангийн захирагчийн I орлогч, Штабын дарга, дэд хурандаа цолтой нэгэн. Гэр бүлийн хоёр нэг байгууллагад хамтарч ажиллах нь бие биеэ ойлгож, тусалж дэмжих боломжтой гэж байлаа. Тэрээр 10 жилд, оюутан байхдаа цэргийн хувцастай эмэгтэйчүүдийг хараад цагаахан атаархал төрдөг байсан гэв. Ямар азтай хүмүүс нь ийм хувцас өмсөөд цоглог, жавхаатай, хийморьлог байдаг юм бол. Ямар хүмүүс ийм болдог юм бол. Ямар мэргэжилтэй болбол цэргийн хүн болох бол гэж тухайн үедээ боддог байжээ.
Сувилахуйн арга зүйч мэргэжлээр анагаах ухааны коллежийг төгсөөд төрж өссөн Баян-Өлгий аймгийнхаа Нэгдсэн эмнэлэгт дүн бүртгэгч бага эмчээр дөрвөн жил гаруй ажиллаж байгаад нөхөртэйгөө танилцсан байна. Ингэж түүний амьдрал хилтэй холбогдож, хилийн Хүн эмнэлгийн албаны дүн бүртгэгч бага эмчээр 10 дахь жилдээ ажиллаж байгаа ажээ. 10 жил гэдэг багагүй хугацаа. Гэвч түүнд энэ нь бага санагддаг бөгөөд одоо ч хамт олноосоо суралцсаар байгаа. Цаашид ч хамт олноосоо суралцсаар байх болно гэсэн юм.
ХӨДӨӨ Ч ГЭСЭН БОЛОВСРОЛ ЭЗЭМШИХ БОЛОМЖТОЙ
Цэргийн хүмүүс тушаалаар явдаг. Ингэж явахад хүүхдүүдийн сурч боловсроход хүндрэл гардаг. Үүнийг яаж зохицуулж байна вэ гэхэд “Хэцүү бэрхшээлтэй зүйлүүд бий. Хамгийн гол нь хилийн амьдрал ойрхон шилжилт хөдөлгөөн хийдэг болохоор хүүхдүүд маань хохирох гээд байдаг талтай. Тухайлбал, манай амьдралаар биш хилийн заставын хүмүүсийн амьдралаар яръя л даа.
Хилийн заставт амьдарлаа гэхэд хүүхдүүд маань сургуульд орох боллоо гэхэд гэр бүл нь 3-4 салаад амьдарч байгаа айлууд байна. Эхнэр нөхөр хоёр заставт, нэг хүүхэд нь оюутан, дараагийн хүүхэд нь аймагт, хамгийн бага нь сумын төвд I, II ангид сурах жишээтэй. Манайх гурван хүүхэдтэй. Том охин V, хүү IV анги, отгон охин маань хоёр настай, цэцэрлэгт явдаг. Хөдөө ч гэсэн боловсрол эзэмших боломжтой учраас Улаанбаатарт сурч байсан хүүхдүүдээ өнгөрсөн жилээс өөрсөд дээрээ авсан. Хүүхдүүдээ хол өсгөж хүмүүжүүлнэ гэдэг хэцүү” гэсэн юм.
Мөн бүсгүйчүүд хил дээр ирэхээсээ өмнө доктор, магистр, эмч, багш, судлаач гэсэн бүх төрлийн мэргэжлээр олон улсад болон Улаанбаатар хотод өндөр албан тушаал эрхэлж байжээ. Гэсэн ч хайртай ханиа дагаж хил дээр ирчихээд тогооч хийж байгаа хүн олон бий. Хил дээр ажиллахад хүнд хэцүү үе гардаг ч хил хамгаалах байгууллага, улсын хил хамгаалалтад оролцож байгаа гэдгээрээ бүсгүйчүүд өөрсдөөрөө бахархдаг хэмээн нийтлэлийн баатар маань ярьж байна.
Р.Оюун