Вирус гэдэг бидний хамгийн том дайсан гэж үзэхэд дэндүү хялбар. Харин зөв ашиглаж чадвал тун хэрэгтэй зүйл болох юм. Их Британийн Лийдийн их сургуулийн эрдэмтэд вирусээр эдгээх аргагүй тархины хорт хавдрыг амжилттай эмчилжээ.
Өвчтөний судсаар вирусийг шахаж, вирус хавдрын эсүүдийг устгах бөгөөд дархлааны системийг хүртэл идэвхжүүлж чадна. Судалгааны багийн гишүүн Алан Мелчер “Хавдрын эс хүний энгийн эстэй адил харагддаг учраас бидний дархлааны систем хавдрын эсийг ялгахдаа тун муу. Харин вирусийг ялгахдаа тун сайн” гэжээ.
Тэрээр “Бид судалгааны явцад реовирусын тусламжтай хавдрын эсийг устгаж болохыг тогтоогоод зогсохгүй, реовирусээр халдварласан хавдрын эсийг дархлааны систем таньж чаддаг гэдгийг мэдсэн” гэсэн байна.
Биед оруулсны дараа реовирус зөвхөн хавдрын эс рүү халдаж, эрүүл эс рүү халдаагүй бөгөөд өвчтөнүүдийн дийлэнх нь энгийн ханиад хүрсэн мэт санагдаж байсан гэжээ.
Хэдийгээр 9 хүн дээр л туршилт хийсэн ч гэсэн тархины хорт хавдраар өвчилсөн хүмүүсийн хувьд асар том боломж бий гэдгийг энэхүү судалгаа харуулж байна.
Эх сурвалж: IFLScience