Налайхаас нүүрс олборлохыг бүрэн хориглох, одоо олгогдсон тусгай зөвшөөрлүүдийг цуцлах эсэх асуудлаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Д.Бат-Өлзийтэй ярилцлаа.
ИРГЭД 1994 ОНООС НҮҮРС УХАЖ ЭХЭЛСЭН БӨГӨӨД ЭНЭ ХУГАЦААНД 237 ХҮНИЙ ЭРДЭНЭТ АМЬ ЭРСЭДСЭН БАЙНА
-Налайхад нүүрс олборлох тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлахаар болсон гэсэн. Ямар шалтгааны улмаас уг асуудлыг цэгцлэхээр болов. Энэ талаар мэдээлэл хүргэхгүй юу?
-Хүйтний улиралд иргэд, аж ахуй нэгжүүд гар аргаар нүүрс олборлох ажиллагаа явуулж эхэлдэг. Үүнээс хойш буюу өнгөрөгч 10 сарын хугацаанд гар аргаар нүүрс олборлож байгаад зургаан хүн амиа алдсан.
Иргэд 1994 оноос нүүрс ухаж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд 237 хүний эрдэнэт амь эрсэдсэн байна. Харин мэргэжлийн хяналтын байгууллагын хувьд 2002 онд байгуулагдаж, 2007 оноос хойш уул уурхайн чиглэлээр хяналт тавьж эхэлсэн. Энэ чиглэлээр нийт 115 хүн мэргэшсэн байна.
Засгийн газраас Налайхаас нүүрсээр хангах асуудлыг зогсоох тухай асуудлыг хэлэлцэж, үүнтэй холбоотойгоор манай байгууллагад шалгалт хийх үүрэг өгсөн.
Үүний дагуу шалгахад Нийслэлийн Налайх дүүрэгт 32 нүүрсний тусгай зөвшөөрөл өгснийг тогтоосон. Хоёрыг нь энэ жил цуцалсан. Үлдсэн 30 байгууллагын тусгай зөвшөөрлийг нягтлахад зургаа нь нүүрс олборлож байгааг тогтоосон. Үүнээс “Сүмбэр худаг” ХХК-ийн талбай дээр иргэд зургаан нөхөрлөл байгуулж, 66 хүн ажиллаж байсан. Тэдгээр иргэн нөхөрлөлийн журмаар ажиллах байтал доороо бүртгэлгүй хүмүүс ажиллуулж байсан нь шалгалтаар илэрсэн.
Эдгээр газар эрхээ авсан ч олборлох зөвшөөрлөө аваагүй байсан. Хамгийн эхлээд тусгай зөвшөөрөл авна, үүнийхээ дараа техник эдийн засгийн үндэслэл гаргана. Хэрэв ашигтай байвал ухах зөвшөөрөл өгдөг. Одоогоор тухайн жилд олборлолт хийх зөвшөөрөл авсан иргэн, аж ахуй нэгж байхгүй.
-Налайхын уурхайд иргэд амиа алддаг гол шалтгаан нь юу вэ?
-Нөхөрлөл байгуулаагүй хүмүүс хориглосон талбай руу дур мэдэн хууль бусаар нүүрс ухсанаас амиа алддаг. Налайхын нүүрснээс метан хий ялгардаг. Оч үсэрвэл шууд гал асна гэсэн үг. Осолдож байгаа хүмүүс нурангинд дарагдаж, эсвэл метаны хийнд хордож амиа алдаж байна.
-Мэргэжлийн хяналтын байгууллагаас ямар хяналт тавьдаг юм бэ?
-Мэргэжлийн хяналтын газраас жил болгон акт тавьж зогсоодог. Өнөөдөр иргэн Дорж дээр акт тавина. Гэтэл үүний дараа Цэцэгээ ухаад эхэлнэ. Цэцэгээг болиулмагц өөр нэг хүн гарч ирнэ. Мэргэжлийн хяналтын байгууллагад бусдыг албадах эрх байдаггүй. Гагцхүү үйл ажиллагааг нь зогсоож, лацдах, хураах л эрх бий. Хүн хүч цөөн учраас бидний хүч хүрэлцдэггүй.
НАЛАЙХЫН УУРХАЙН 30 ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦЛАХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭХ САНАЛЫГ ХҮРГҮҮЛСЭН
-Тэгэхээр тусгай зөвшөөрөлтэй ч нүүрс ухаагүй байгаа иргэн, аж ахуйн зөвшөөрлийг хэрхэх вэ?
-Манай байгууллагаас шалгаж үзэхэд 24 газар зөвшөөрөл авснаас гурваас дээш жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй, албан ёсны зөвшөөрөлгүй байгааг тогтоосон. Газрын хэвлийн тухай хуульд энэ тохиолдолд тухайн зөвшөөрлийг дуусгавар болгох ёстой. Түүнээс гадна нүх ухаж хууль бусаар олборлолт хийсэн зургаан газар өнөөдрийг хүртэл нөхөн сэргээлт ер хийгээгүй юм билээ. Энэ тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох заалт бас бий. Иймд энэ 30 газрын зөвшөөрлийг цуцлах нь зүйтэй гэх саналыг Нийслэлийн засаг дарга, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам руу илгээсэн. Уг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд давхар нягталж үзэн арга хэмжээ авч ажиллахыг даалгасан ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазарын хамтарсан тушаал гарсан. Эндээс мэргэжлийн хяналтын газар бусад агентлагийг оролцуулсан ажлыг хэсгийг ахлаад явж байгаа.
-Тэгэхээр тэнд гар аргаар олборлолт хийж амиа зогоож байгаа хүмүүсийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Яг албан ёсны бүртгэлтэй 66 хүн байгаа. Эдгээр хүнийг ажлын байраар хангах асуудлыг нэн тэргүүнд шийднэ.
-Олборлолтыг зогсоохоор ордыг хэрхэх бол. Өнөөгийн нөхцөл байдал ямар байгаа вэ?
-Ордыг яах талаар яригдаж байна. Уг уурхайнууд нь газрын гүнээс доош 300 метрт олборлолт хийх далд уурхайн хэлбэрээр явах шаардлагатай орд. Тэрнээс дээш бол сул шороотой буюу нуралт үүсэх магадлалтай орд байдаг. Хуучин уурхай бол 300 метрээс доош хоёр үе олборлочихсон учраас нөөц багассан гэсэн үг. Түүнээс дээш үеийг ашиглаж болох эсэхийг судлахад “ашиггүй” гэсэн дүгнэлтэд хүрсэн.
-Ашиггүй гэдэг нь?
-Олборлох, зардал хоёр нь тэнцэнэ гэсэн үг. Тэгэхээр ашиггүй зүйлд байгаль сүйтгэх шаардлагагүй юм. “Эрдэнийн хөгжил” гэсэн компани бий. Жижиг оврын далд уурхай хэлбэрээр ухаж эхэлж байгаа. Холбогдох зөвшөөрлөө аваагүй учраас манайхаас зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байна. Хүйтний улирал дуусахаас өмнө эрхзүйн орчны шийдвэрүүдээ гаргаж, дулааны улиралд хэрэгжилтийг хангуулж, ирэх жил гэхэд нүүрсийг гар аргаар олборлуулахгүй.
ХҮНИЙ АМЬ НАС ҮРГЭЛЖ ЭРСДЭЖ БАЙГАА УЧРААС ОЛБОРЛОХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ БҮРМӨСӨН ЗОГСООНО
-Нүүрсний олборлолтыг бүр мөсөн зогсооно гэсэн үг үү?
-Тийм ээ. Хүний амь нас үргэлж эрсдэж байгаа учраас энэ үйл ажиллагааг бүрмөсөн зогсооно.
-Зөвшөөрөлгүйгээр нүүрс ухаж, байгалийг сүйтгэсэн иргэн, аж ахуй нэгжид ямар хариуцлага тооцдог юм бэ?
-Ашигт малтмал нь Түгээмэл тархацтай ашигт малтмал, Ашигт малтмалын тухай гэсэн хоёр хуулиар зохицуулагддаг. Түгээмэл тархацтай ашигт малтмал гэдэг нь хайрга, дайрга, элс, шаврын ордууд орно. Эдгээрийг зөвшөөрөлгүй олборловол өмнө нь эрүүгийн хэрэг үүсгэдэг байсан бол саяхнаас Зөрчлийн тухай хуулиар зохицуулдаг болсон. Зөрчлийн тухай хуульд иргэнийг 500 мянган төгрөг, аж ахуй нэгжийг хоёр сая төгрөгөөр торгож, ухсан шороон дээр нөхөн төлбөр тавихаар тогтоосон. Харин алт ховор металлууд хууль бусаар олборлосон иргэдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
Иргэдийн хувьд нүүрсийг тусгай зөвшөөрөлгүй олборлож байна. Бид одоогийн байдлаар 35 хүнийг нэрийг жагсаагаад Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Тэдний дийлэнх нь Налайх дүүрэгт харьяалалгүй хүмүүс. Налайхад өмнө нь ажиллаж байсан уурхайчид буюу нутгийн иргэд нүүрс олборлох асуудлыг эрс эсэргүүцэж байгаа.
-Энэ хугацаанд зөвшөөрөлгүйгээр хэр их нүүрс олборлосныг тооцох боломж байдаг уу?
-Хууль бусаар ажилладаг учраас бүртгэл хийх амаргүй. Энийг Улаанбаатар хотын нийт нүүрсний хэрэглээгээр тооцож болно. Улаанбаатарын иргэд жилдээ сая орчим тонн нүүрс хэрэглэдэг. Налайхаас жилдээ 800-гаас сая орчим нүүрсийг хотод нийлүүлж байна. Таван толгой, Алаг толгой, Багануурын нүүрс орж ирэхээр энэ тоо багасдаг.
-Тэгэхээр Налайхаас нийслэлийн ихэнх нүүрсний хэрэглээгээ авдаг юм байна. Тийм үү?
-Тийм ээ. Яагаад гэхээр нэгдүгээрт гар аргаар олборлож байгаа, хоёрдугаарт хууль бус гэдгээрээ үнэ хямд учраас.
-Нийслэлийн хэрэглээг Багануураас хангах боломж байдаггүй юм уу?
-Шаталтын хувьд ахуйн хэрэглээнд Багануурын нүүрс Налайхын нүүрсийг гүйцэхгүй. Илчлэг муугүй ч шаталтын хувьд тийм ч сайн биш. Тэгэхээр утаа ихсэх муу талтай. Таван толгой, Алаг толгойн нүүрсийг холоос тээвэрлэх учраас өртөг өндөр. Иймд иргэдэд хамгийн тохиромжтой нь Налайхын нүүрс юм. Үүнийг хориглочихоор иргэдийн нүүрсний асуудал яригдаж эхэлнэ. Уг асуудлыг Засгийн газраас шийднэ. Эхний ээлжид Багануурын нүүрсийг Налайхын үнэтэй адил хэмжээнд оруулж ирэх бодлогыг барих юм билээ.