"Ард түмэн бол цагаан цаас. Түүн дээр юу ч сараачиж болно"...
Төрийн түшээд болсон зарим эрчүүд эмэгтэйчүүдийг хүслээ хангах хэрэгсэл болгодог болжээ. Хэрвээ үйлийн үр гэж байдаг бол тэд хэзээ нэгэн цагт үйлийнхээ үрийг эдлэх болов уу.
Найруулагч П.Дэлгэрбаярын "ХАР, УЛААН...ЦАГААН" киноны талаар ярилцлаа.
-Үйлийн үр сэдвээс гадна кинондоо найруулагчийн зүгээс ямар санааг тусгасан бэ?
-“ХАР, УЛААН... ЦАГААН” гэсэн гурван өнгөөр үйлийн үрийг илэрхийлсэн. Энэ кинонд мөн өшөө хорслын талаар гарна. Өшөөг өршөөлөөр дуусгадаг гэж ярьдаг. Киногоо хийхдээ би улс төрч хүнийг гол сэдвээр сонгосон. Бидний “дээр” ямар хүмүүс байгааг эргэж харах цаг болсон байна.
-Та киноныхоо гол дүрд тоглосон байх аа?
-Би жүжигчний мэргэжлээр төгссөн учраас кинондоо өөрөө тоглохоор шийдсэн юм. Цуг тоглосон жүжигчид маань туршлагатай авьяастай болохоор тэдэндээ “чирэгдээд” л болчихсон доо.
-“ХАР, УЛААН... ЦАГААН” гэж нэрлэсний учир?
-Хар өнгөөр хар нүглийг илэрхийлсэн. Харын үр дагавар улааныг авчирдаг. Хүний амьдрал харилцаан дунд оршдог шүү дээ. Хүнд муу юм хийвэл эргээд өширхөх сэтгэл бий болдог. Тиймээс улаан өнгөөр өш хонзонгийн сэтгэлийг дүрсэлсэн. Харин цагаан өнгөөр тайлал, өршөөх энэрэх сэтгэлийг илэрхийллээ.
"БУМЕРАНГ"-ААС ЗУРГААН ӨӨР МЭДРЭМЖИЙГ...
2018.01.26-ны өдрөөс КИНОТЕАТРУУДЫН ДЭЛГЭЦНЭЭ