Оны эхний сарын тэмцээн буюу Хацү башё эхлэх гэж байна. Нэгдүгээр сарын тэмцээнд Монголын 22 сүмоч хүч үзэхээр банцүке гарчээ. Дээд зиндаанд зургаа нь зодоглох юм. Энэ тоо ойрд сонсогдоогүй цөөн тоо. Өмнөх тэмцээнүүдэд Монголын 8-10 бөх хүч үздэг байлаа шүү дээ. Бас Харүмафүжи зодог тайлах болсноор дөрвөн ёкозүнатай тэмцээн дуусгавар боллоо.
Зүүн жигүүрийг их аварга Хакүхо, барууныг ёкозүна Кисеносато манлайлахаар банцүкед бичсэн байсан. Гэтэл сүүлийн үеийн мэдээгээр дэвжээнүүдийн хамтарсан бэлтгэлд Кисеносатогийн байдал тун муу байгаа учир багш нь энэ удаа барилдаад хэрэггүй гэж зөвлөсөн тухай мэдээлжээ. Тэр Какирюү, Гоэйдо нартай зургаа барилдахдаа ердөө хоёрхон давжээ. Харин хоёр ч башё өнжсөн Какирюү аваргын бэлтгэл сайн байгаа гэнэ. Энэ башёд манай Тамаваши, Митакэүми нар секиваке, Ооношёо, Такакейшёо нар комүсүби цолтойгоор барилдана. Озеки хоёр бий. Тэрний нэг нь Такаясү цолоо хамгаалахын төлөө барилдана.
Монгол сүмочдоос Ичиножёо зиндаа эрс дээшилж магеширагийн зүүний нэгээс босох бол Араваши Э. Дөлгөөндөрөв, Чёошома Г.Мөнхсайхан долоод бичигджээ. Озеки байсан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ шалдаа унаж магеширагийн 10-т жагссан байна. Их аварга Хакүхо ёкозүна цолтойгоор 63 дахь башёдоо зодоглоно. Энэ нь алдарт аварга Китаноүмитэй эн зэрэгцсэн гэсэн үг. Харин дараагийн тэмцээнээс энэ тоо 64-т хүрвэл Хакүхо мэргэжлийн сүмогийн бас нэг рекорд амжилтын эзэн болох юм. Бараг л эвдэх амжилт үүгээр дуусах биз. Шинээр бий болох амжилтууд Хакүхогийн зөвхөн өөрийнх нь байх ажээ. Сүмо сонирхогчид Хакүхо аваргын түрүү 40- өөр зогсохгүй ээ гэж байна.
Харүмафүжигийн хэргийн хохирогч гээд байгаа Таканоива Баасандорж жүрьёод барилдана. Энэ зиндаанд Миторюү Б.Төрболд, Даншёохо Р.Шижирбаатар дэвшин орж иржээ. Б.Төрболдын хувьд Монголоос төрсөн 33 дахь сектори боллоо.
Д.Цэрэн