“Засгийн газар ирэх гурван жилд хөдөө аж ахуй, аялал жуулчлал, ажилгүйдэлтэй холбоотой асуудалд голлон анхаарч ажиллана. Мэдээж уул уурхайн салбар бидний анхаарлын төвд байна. Үлдэж байгаа хугацаанд ямар тодорхой томоохон төслүүдэд анхаарал хандуулж ажиллах вэ гэдгийг намрын чуулганд тодорхой санал гаргаж, хаврын чуулганаар хэлэлцээд явахаар тохиролцсон” гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдэгдлээ.
Тус намын бүлгийн хуралдаанаар мөн агаарын бохирдлын талаар хэлэлцсэн аж.
Үүнтэй холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат “Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд үе үеийн Засгийн газар ажилласаар ирсэн. Ж.Эрдэнэбатын Засгийн газар гэхэд энэ асуудлыг тусгайлан авч хэлэлцэн, Үндэсний хөтөлбөр хүртэл боловсруулсан байдаг. Агаарын бохирдлыг бууруулах тодорхой шийдлүүдийг эрэлхийлж байна.
Ингэхдээ нэг л зүйлийг голчилж харж байгаа. Тухайлбал, үнэ өртгийн хэмжээнд боломжийн мөртлөө нийтийг хамарч болохуйц технологийг эрэлхийлж байна. Мэдээж зарим хэсэгт зуух тараана. Мөн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр тодорхой олон төсөл хэрэгжүүлнэ” гэсэн юм.
Хэдийгээр албан ёсны мэдээлэлдээ дурдаагүй ч тус намын бүлгийн бусад хэд хэдэн асуудлыг хуралдаанаар хэлэлцсэн аж. Тухайлбал, татварын нэмэгдэлтэй холбоотой зохицуулалтууд цагаа олоогүй талаар бүлгийн гишүүд ихээхэн шүүмжлэл өрнүүлсэн аж. Улмаар Засгийн газар энэ асуудлаар ОУВС-тай уулзалт хийж, намрын чуулган өндөрлөхөөс өмнө байр сууриа илэрхийлэх үүргийг авчээ.
Үүнээс гадна төрийн албаны данхар бүтэц, зардал ч анхаарлын төвд байсан аж. Улмаар дэд сайдын орон тоог цомхотгох саналыг зарим гишүүн гаргасан ч дэмжлэг аваагүй хэмээн эх сурвалж мэдээлж байна.
Б.Сэлэнгэ