Нийслэлийн газрын албатай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилт, иргэд оршин суугчдын санал, гомдлыг энэ сарын 18-ныг хүртэл НИТХ-ын ажлын алба болон нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд хүлээн авч байна.
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд газар эзэмших, өмчлөх зэрэг асуудалтай холбоотой өргөдөл, гомдол түлхүү ирдэг байна.
Өнгөрсөн жилийн хувьд зөвхөн Дүнжингарав худалдааны төвд байрлах Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд
- иргэний ахуйн зориулалтаар газар эзэмших хүсэлт 515,
- газрын маргаантай асуудал 443,
- өмч газрын харилцааны салбарын төрийн албан хаагчийн ёс зүйн тухай гомдол 44 иржээ.
Тиймээс НИТХ-ын дарга С.Амарсайханы захирамжийн дагуу олон нийтийн хэлэлцүүлэг нь 2018 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр 14 цагт Соёлын төв өргөөнд зохион байгуулахаар болжээ.
Иргэд өөрсдийн асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд энэ хэлэлцүүлэгт оролцож, мэдээлэл авах боломжтой юм гэж НИТХ-ын хэвлэлийн албанаас мэдээллээ.