Төгөлдөр хуурын зөөлөн эгшиг...Хайрт бүсгүйнхээ тухай бодолд автсан эр хамт өнгөрүүлсэн бал бурам шиг жаргалтай мөчүүдээ дурсана. Үнэнч хайрынхаа төлөө залуу олон зүйлд буулт хийнэ.
"Хайр бол зайлшгүй үйлийн үр юм" хэмээх үгсээр найруулагч Б.Ганболд "Эрх чөлөө" киноныхоо гол санааг илэрхийлжээ.
Герман гаралтай америк зохиолч, яруу найрагч Чарльз Буковскийн “Эрх чөлөө” шүлгээс сэдэвлэн хийсэн энэхүү эротик кино нь "Бумеранг" антологи кинонд багтах зургаан бүтээлийн нэг билээ. Найруулагч Б.Ганболдтой ярилцлаа.
-"Эрх чөлөө" кинонд найруулагчийн ямар санаа, шийдэл орсон бэ?
-Монголчууд “эр, эм хоёр нэг бол сайны ерөөлөөр нөгөө бол үйлийн үрээр учирдаг” гэж ярьдаг. Аль аль нь үйлийн үр гэхдээ нэг нь сайн нөгөө нь муу. Харин би киногоо аль нэгийг нь харуулах гэж биш хэн нэгнийг нь буруутгах нөгөөг нь өмөөрөх гэж биш ердөө л нэг ийм сайхан хайрын түүхийг л харуулсан. Миний хувьд сайхан шүү. Бусдад гунигтай ч санагдаж болно. Тиймээс л Буковскигийн шүлгийг сонгосон.
“Ямар үйлийн үрээрээ учрав аа” гэж хүмүүс яриад л байдаг хэрнээ хамт амьдраад л байдаг. Гэхдээ энэ нь салах ёстой гэсэн үг биш л дээ. Салдаг ч хүмүүс бий. Салахгүй байна гэдэг чинь л цаана нь нэг зайлшгүй юм байгаад байнаа гэсэн үг. Тэр нь магад нөгөө үйлийн үр байх. Нөгөө талаасаа юу тарина түүнийгээ л хураана гэдэгчлэн нэгэнт үр нь таригдчихсан одоо ургацаа хураах нь зайлшгүй карма бол ХАЙР юм байна гэдгийг л олж харснаа бүтээлээрээ харуулахыг хүссэн. Ер нь хайр гэдэг өөрөө дийлэнх хүний төсөөлдөг шиг уянгын дууны удаашруулсан зураглалтай клип биш юм.
Дурлалт хосын бие биедээ өгч чадах хамгийн том хайр нь “эрх чөлөө” юм байна. Энэ нь зүгээр бие, сэтгэлийг хорих чөлөөлөх гэсэн жижиг юм биш. Хүн бүр өөрийнхөөрөө ойлгох хэрэг. Дурсамж, туршлага, мэдлэг, зөн бэлгэ юу байдаг юм тэрүүгээрээ хувь хувьдаа л дүгнэх байх.
-Гол дүрд тоглосон жүжигчдээ та хэрхэн сонгосон бэ?
-Эротик кино гэхээр их сайхан биетэй, өргөн цээжтэй залуу, гоё өгзөг, том хөхтэй хүүхнээр төсөөлдөг байх. Гэтэл хүн болгон секс хийдэг. Траншейны нүхэнд ч, хашаанд ч, хауст ч хийж л байгаа. Сайхан биетэй хүн л хийдэг юм биш л дээ. Зүгээр урлаг гоо сайхны талаас нь бас ариун нандин харилцаа цэвэрхэн бас зөв байгаасай гэдэг талаасаа тэгж зурагладаг байх.
Тийм ч учраас бид зураг авалтаа өвөл хийсэн ч тэр гуа сайхны мэдрэмжийг нь төрүүлэх гэж зуны улирлыг санагдуулахаар хийсэн. Зураач, зураглаач, гэрэлтүүлэгчид маань харьцангуй ачаалалтай ур чадвараа дайчилж ажилласан. Дүр сонголт бол маш чухал байдаг ямар ч кинонд. Эротик кинонд тоглохыг зөвшөөрдөг жүжигчид бас цөөн. Аргагүй, энэ бол амар ажил биш гэдгийг сая ажиллахдаа илүү мэдэрсэн. Манай жүжигчид зөвхөн эротик гэхээсээ илүү давхар сэтгэлзүйн драмын тоглолтоо ч сайн гүйцэтгэсэнд сэтгэл хангалуун байгаа.
"БУМЕРАНГ"-ААС ЗУРГААН ӨӨР МЭДРЭМЖИЙГ...
2018.01.26-ны өдрөөс КИНОТЕАТРУУДЫН ДЭЛГЭЦНЭЭ