УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ өнөөдөр төр барьж байгаа хүмүүлст сэтгэл гэж байдаг байлгүй дээ. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, гишүүд бүгд утааг бууруулахын төлөө сэтгэлээсээ ажиллаж байгаа гэж бодож байна.
Ерөнхийлөгч агаарын бохирдлыг бууруулж чадахгүй бол цагаан сарын дараа УИХ-ыг тараана гэсэн нь улс орноо бодож, биднийг илүү бодитой зүйл хийгээсэй гэж шахаж байна гэж хүлээж авсан. Тиймээс Ерөнхийлөгчийн үгэнд эмзэглэх хэрэггүй.
Утааг бууруулах талаар гишүүд маань санаачилгатай ажиллаж байгаа. Агаарын бохирдлыг бууруулах тухай чухал асуудал хэлэлцэж байхад энэ чуулганд өнөөх оффшорчид, компанийн эзэд алга байна. Ийм идэвхгүй байвал УИХ-ыг тараахыг дэмжиж ажиллана шүү гэв.
Тэрбээр машин барьж байгаа хүмүүс агаар бохидуулсны татвар төлдөг. Зууханд гал түлж агаар бохирдуулж байгаа хүмүүст ч шударга ёсны үүднээс хандах ёстой. Татвар нь их, бага хэмжээтэй байж болно хэмээн санаагаа тойруу утгаар хэлээд авлаа.