Цахим валютын эрэлт өсөж, үнэ нь тэнгэрт хадсан энэ үед нэрт хөрөнгө оруулагч, дэлхийн тэргүүн баячуудын нэг Беркшайр Хатавей компанийн гүйцэтгэх захирал Уоррен Баффет цахим валютын салбарт орох сонирхолгүй байгаа гэжээ.
Тэрээр CNBC-д өгсөн ярилцлагадаа “Бид ямар ч цахим валют эзэмшдэггүй, эзэмших ч үгүй. Одоо болж буй энэ үйл явдал муугаар л төгсөнө” гэсэн байна.
Биткойны үнэ өнгөрсөн 2017 онд 1327 хувиар өсөж, дэлхийн хамгийн үнэтэй цахим валют болсон бөгөөд оны сүүлээр үнэ нь огцом буурсан юм. Өнгөрсөн жил Биткойныг луйвар хэмээн нэрлэж байсан JPMorgan-ийн гүйцэтгэх захирал Жеми Даймон хүртэл өчигдөрхөн ингэж хэлсэндээ харамсаж байна гэжээ.
Харин Уоррен Баффет “Бид урьд өмнөхийн адил сайн бизнест хөрөнгө оруулсаар байх болно” гэдгээ дурдсан байна.