Хөгшин хүн л харалган байдаг гэсэн ойлголт ард хоцорч өнөө үед найман настай балчраас 80 настай буурал хүртэл шил тааруулах болжээ. “Шилтэнүүдийн арми” хүчээ авсан нь хотжилт, амьдралын буруу хэв маягтай шууд холбоотой талаар эмч, судлаачид ярьдаг. Энэ талаар бид АШУҮИС-ийн Нүд судлалын тэнхимийн багш Д.Довчинжамцтай ярилцлаа. Тэрбээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээрээ дэлхийд тэргүүлэгч Тайландын вант улсад “Торлог шилэнцэрийн мэс засал”-ийн чиглэлээр суралцаад иржээ.
ГЭРТЭЭ УТАС, ТАБЛЕТ ШИРТЭЖ ӨССӨН ХҮҮХДИЙН ДЭРГЭД АМЬДРАЛЫНХАА ИХЭНХ ЦАГИЙГ АГААРТ ӨНГӨРҮҮЛСЭН ХҮҮХДИЙН ХАРАА САЙН БАЙДАГ
-Өмнө нь хараа муудах өвчин хөгшин хүмүүст л тохиолддог байлаа. Харин сүүлийн үед залуучууд, бага насныхны дунд шил зүүх үзэгдэл түгээмэл болжээ. Энэ нь монголчуудад илүүтэй тохиолдож байна уу. Эсвэл дэлхийн чиг хандлага ийм байгаа юу?
-Хаа сайгүй л тийм байна. Анзаарсан бол 1980, 1990-ээд онд шил зүүдэг хүн ховор байлаа. Гэтэл өнөөдөр ямар байгаа билээ. Шил зүүх үзэгдэл нийтлэг болсон нь мэдээж хотжилттой холбоотой. Нөгөө талаас бидний хэрэглэж байгаа хоол тэжээлээс шалтгаалж байна уу гэж эмч хүнийхээ хувьд боддог. Хотжилт нөлөөлж байгаа нь яах аргахгүй батлагдсан зүйл. Харин нөгөө асуудал нь таамаг төдий. Хотжилт яах аргагүй биднийг дөрвөн хананы дунд барьж байна. Гудамж, талбайд харах талбай хязгаарлагдмал. Энэ мэт байдал нь хүүхдийн нүдний хөгжилд сөргөөр нөлөөлж, өсөлт хэвийн бус явагдахад нөлөөлж байна.
Хүний нүд хол, ойрын юмсыг тэнцвэртэйгээр харж байж хөгждөг. Гэртээ утас, таблет ширтэж өссөн хүүхдийн дэргэд амьдралынхаа ихэнх цагийг агаарт өнгөрүүлсэн хүүхдийн хараа сайн байдаг.
Шилтэй хүүхдүүд ихсэх болсон нь үүнтэй холбоотой. Сингапур улс гэхэд харааны асуудалд хамгийн их ач холбогдол өгч байгаа. Тэд хүүхдүүдийн дунд ийм судалгаа хийжээ. Хараа муудсан хүүхдүүдийн заримыг нь гадаа идэвхтэй хөдөлгөөнтэй байлгасан бол үлдсэнийг нь энгийн амьдралын хэмнэлд өсгөсөн байна. Жилийн дараах үр дүнг харьцуулахад гадаа идэвхтэй хөдөлгөөнтэй байдаг хүүхдүүдийн хараа харьцангуй сайн, гэрээс гардаггүй хүүхдүүдийнх илэрхий мууджээ. Миний хувьд бага насны хүүхдүүдэд утас, таблет хэрэглүүлэхгүй байхыг зөвлөдөг. Өдөр хэрэглэх зохистой цагийг тодорхойлсон судалгаа одоогоор байхгүй. Эмч нарын хувьд зөвшөөрөгдөх хугацааг 2-3 цаг гэдэг.
-Хүүхдийнхээ хараанд анхаарал хандуулъя гэвэл дөрвөн хананы дунд хязгаарлах бус агаар салхинд гаргах шаардлагатай юм байна. Тийм үү?
-Тийм ээ. Хүүхдийг агаар салхинд тогтмол гаргаж, бие организмыг нь чийрэгжүүлэх хэрэгтэй. Бие эрүүл бол нүд эрүүл байна. Хүний нүд эрүүл мэндийн цонх юм.
-Заримдаа нүд улайж, тордог. Энэ нь ямар нэг асуудал байгааг илтгэх үү?
-Асуудал байна гэсэн үг. Хүн нүдээ үргэлж цавчиж байдаг. Хэвийн үед нүд цавчилт хоорондын хугацаа 6 секунд. Мэдээж тэр хугацаанд бага зэрэг анина. Бид илүү их зүйлд төвлөрөхөөр тэрхүү цавчилт цөөрдөг. Жишээ нь өдөржин ном унших. Тэр үед нүдний цавчилт цөөрч нүд хуурайшиж эхэлнэ. Хуурайших гэдэг нь нүдний гадна талын бүрхүүлийн эд эсүүд нэг нэгээрээ алдагдахыг хэлж байгаа юм. Харин нүдээ амраах, нэг зүйлийг удаан ширтэхгүй байвал нүд эргээд хэвэндээ ордог. Нүдний хуурайшилт ноцтой биш ч хүндэрсэн тохиолдолд аюултай.
-Хуурайшилтын хүндэрсэн хэлбэр хэрхэн илрэх вэ?
-Нүд улайна, торно, хорсоно, хараа бүрэлзэн тодрохгүй болно, унтсан ч амраагүй мэт нүд сэргэхээ байчихдаг.
ХИЙМЭЛ НУЛИМС НҮДИЙГ ЧИЙГШҮҮЛЭХ ҮҮРЭГТЭЙ БОЛОХООС ШИМ ТЭЖЭЭЛ ӨГӨХГҮЙ
-Зах зээлд Японы нүдний витаминууд, Энэтхэгийн хиймэл нулимс зэрэг олон янзын дусаалга бий. Аль нь нүдэнд тэжээл өгөх вэ. Ялгаа нь юундаа байдаг вэ. Байнга дусаах шаардлагатай юу?
-Нүд чийгшүүлдэг, нүдний улайлтыг багасгадаг, сэнгэнүүлдэг гэх мэт дотроо олон янзын үйлчилгээтэй. Миний хувьд нүдэнд чийг өгөх дусаалгыг зөвлөдөг. Яагаад гэвэл чийгшүүлэхээс гадна давхар үйлчилгээтэй гэдэг нь давхар найрлагатай гэсэн үг. Хамрын дусаалга дээр жишээ татан тайлбарлая. Жишээ нь ханиад хүрэхээр хамар битүүрдэг. Дусаалга цацсаны дараа онгойдог ч хэсэг хугацааны дараа илүүтэй битүүрдэг. Хэрэглэх тусмаа үйлчилгээ нь багасдаг гэсэн үг. Дусаалга хамар дотрох судсуудыг хүчээр агшаадаг. Судас агшчихаар тэжээл очих ёстой хэсэгт шим тэжээлийн дутагдал үүсэж, хүчилтөрөгч гүйцэд хүрэлцдэггүй. Хүчээр агшаасан судас хүчтэй тэлж, хамар битүүрдэг. Нүдний дусаалга яг ижил үйлчилгээтэй. Улайлт арилна гэдэг судсыг хүчээр агшаана гэсэн үг. Агшчихаар шим тэжээлийн дутагдалд орно. Нэг хоёр удаа дусаахад асуудалгүй. Өдөр болгон тогтмол дусаасан тохиолдолд сөрөг үр дагавар илэрнэ. Эцэстээ дусаалга дусаахаас нааш нөлөөлөхөө байдаг. Тиймээс нүдний улайлт юунаас үүссэнийг юун түрүүнд тогтоох шаардлагатай.
-Зарим хүн улайлтын эсрэг дусаалгыг хэрэглээд нүдэн дээрх мах алга болсон гэх юм билээ?
-Нүдэн дээр ургасан мах хуурайшилт, нарны хэт ягаан туяа, салхи тоосжилтоос үүсдэг. Нэг үүссэн бол мэс заслаар авахаас нааш алга болдоггүй.
-Эмч нар хиймэл нулимсыг нүдний хуурайшилтад санал болгодог?
-Хиймэл нулимс нүдийг чийгшүүлэх үүрэгтэй болохоос шим тэжээл өгөхгүй. Гаж нөлөөгүй. Бидний амьдралын хэмнэл нүд хуурайших нөхцөлийг бүрдүүлдэг учраас шаардлагатай бол хэрэглэх нь зүйтэй. Миний хувьд мэс заслын дараа хэрэглэдэг. Учир нь хагалгааны үед нүдээ анивчих боломж цөөн гардаг. Тиймээс нүд ихээр хуурайшчихсан байдаг. Бичиг цаасны ажил эрхэлдэг хүмүүс үе үе нүдээ аньж амраан, ажиллаж байхдаа зориудаар нүдээ цавчлах нь сайн.
СУЛ ХАРААТАЙ ХҮМҮҮС АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ХОЛБООТОЙГООР ТОД ХАРАХ ХЭРЭГЦЭЭ БАЙДАГГҮЙ БОЛ ЗААВАЛ ШИЛ ЗҮҮХ ШААРДЛАГАГҮЙ
-Сүүлийн үед хүүхдүүдийн хараа муудах болсон. Эмнэлэгт үйлчлүүлж байгаа иргэдийн дийлэнх нь хэдээс хэдэн насныхан байдаг вэ?
-Үйлчлүүлэгчдийн дунд настай хүн, хүүхэд хоёрын тоо бараг тэнцүү байдаг. Хүүхдийн хараа муудаж буй нь сургуульд орох үеэс илүүтэй илэрдэг. Самбар дээрхийг хардаггүй, эсвэл буландаж харж буйгаар нь мэдэх боломжтой. Тиймээс ихэнхдээ 6-аас 8 настай хүүхдүүд хараагаа шалгуулахаар ирдэг. Хараагаа тогтоолгочихоод ахин шил тааруулахаар ирж буй 16, 17 насны хүүхдүүд ч байна. Нэг удаа шил таарууллаа гээд хараа тогтдоггүй. Хүүхдийн бие махбодь эрчимтэй өсдөг учраас 20, 21 хүртлээ байнга өөрчлөгдөнө гэсэн үг. Тааруулж зүүсэн шил тодорхой хугацааны дараа таарахаа боливол дахин тааруулах шаардлагатай.
-Хүүхдийнхээ харааг тогтоолгосон тохиолдолд ямар давтамжтайгаар эмнэлэгт үзүүлэх вэ?
-Дөнгөж шил зүүж байгаа тохиолдолд зургаан сарын давтамжтай, өөрөөр хэлбэл хараа тогттол эмнэлэгт хандана. Гэтэл зарим эцэг эх хүүхдийнхээ харааны шилийг тогтоолгочихоод алга болдог. Ер нь хүүхдийн харааг зургаан сар тутамд шалгуулж байгаарай.
-Хараа муудсан тохиолдолд шил тогтмол зүүх хэрэгтэй, эсвэл зүүх хэрэггүй, өөрийн хараанаас багадуулж зүүх тохиромжтой гэсэн гурван ойлголт байдаг. Аль нь зөв юм бэ?
-Хэрэв тухайн хүн 40-өөс дээш настай, юм удаан ширтэхээр нүд нь бүрэлздэг, сайн хардаг ч дэлгэц ширтэхээр нүдний угаар өвддөг бол настай холбоотой илэрч буй өөрчлөлт. Тийм хүмүүс шилийг ойрын юм харах, ажлаа хийх үедээ зүүвэл тохиромжтой. Бусад үед шилгүй явж болно гэсэн үг. Шилийг багасгаж, ихэсгэж зүүхийн тухайд гэвэл зохист хэмжээнээс бага шил нь хэвийн хэмжээнд харахад саадгүй бол заавал тулгаж зүүх хэрэггүй. Заавал тулгаж зүүх ёстой гэсэн дүрэм байхгүй.
Шил зүүх эсэх нь холын хараа хэр байгаагаас шалтгаалж болно. Бага зэргийн сул хараатай хүмүүс ажил мэргэжлийн холбоотойгоор тод харах хэрэгцээ байдаггүй бол заавал шил зүүх шаардлагагүй.
Нөгөө талаас шил зүүхгүй л бол холын хараа нь тодордоггүй хүмүүс байна. Тийм хүмүүс зайлшгүй зүүнэ. Шил гэхгүй контакт линз зүүж, хараагаа тэглүүлж болно. Шил зүүхгүй байлаа гээд хараанд өөрчлөлт бий болохгүй. Ойрын юм их хийгээд холын бараа харж, нүдээ амраахгүй байвал өөрчлөлт нь хурдацтай явагдана. Ихэвчлэн дэлгэц ширтдэг ч чөлөөт цагаараа спортоор хичээллэдэг, идэвхтэй хөдөлгөөнтэй бол хараа амархан өөрчлөгдөөд байхгүй.
-Нүдний дасгал хийгээд харааг сайжруулж болдог уу. Монголд харааны дасгалаар сайжруулах үйлчилгээ нэвтэрсэн байсан?
-Дасгал гэдгийг хол, ойрын барааг сөөлжилж харуулахыг хэлээд байна уу. Энэ асуудалд би нэг л юм хэлнэ. Бие эрүүл бол нүд ч эрүүл байх болно. Дасгал хөдөлгөөнийг хэр идэвхтэй хийнэ, нүд ч эрүүлжинэ. Түүнээс бус ганц нүдний дасгал хийгээд нүдний хараа сайжирна гэсэн юм байхгүй. Утас, компьютер ширтэж, дөрвөн хананы дунд суух болсноос залуучуудын хараа хэт хязгаарлагдмал болсон. Нүдний үйл ажиллагаа хэт ойрт чиглэж байгаа биз. Нүдэнд нүдний хол, ойрын харааг зохицуулах үүрэгтэй булчин байдаг. Тэрхүү булчин нүдний болрыг гүдийлгэж эсвэл хавтгайруулснаар бидэнд харагдаж буй юмсын тусгалыг зохицуулдаг. Ойрын юм харахаар булчин чангараад агшдаг. Бид ямар ч хөдөлгөөнгүй байснаа гэнэт фитнесствэл булчин зангирдаг биз дээ. Харин тэр дасгалыг хийхээр зангирсан булчинг тавиулж өгдөг гэж ойлгож болдог. Хөдөлгөөний далайц сайжраад ирэхээр тухайн хүний холын хараа тодордогтой холбоотой байх.
ХАРАА МУУДАЖ БАЙНА ГЭДЭГ ХОЖУУ ШАТАНДАА ОЧСОН ГЭСЭН ҮГ
-Болрын цайлт зогсоодог дусаалга гээд хүмүүс хэрэглэдэг. Үнэхээр тийм үйлчилгээтэй дусаалга байдаг юм уу, Эсвэл бизнес үү?
-Бизнес гэж хэлнэ. Настай хүмүүсийн нүдэнд илүүтэй болор цайлт үүсдэг. 55 настай хүмүүсийг хооронд нь харьцуулбал болрын цайлтын түвшин харилцан адилгүй. 70 настай ч 50 настай хүн шиг ч байна, 50 настай хэрнээ 70, 80 настай хүн шиг цайчихсан нь ч бий. Нэгэнт цайсан болрыг хэвийн болгоно, эдгээнэ гэж байхгүй.
-Сүүлийн үед хүүхэд, залуусын дунд линзний хэрэглээ нэмэгдсэн. Хараа муудах үзэгдэл залуужсан нь үүнтэй холбоотой юу?
-Гоёлын линзийг өдөр тутамд зүүх тохиромжгүй. Харааны линзийг өдөр тутамд хэрэглэх зориулалттай болохоор аль болох нүдэнд хүндрэл үүсгэхгүйгээр тохиромжтой байдлаар хийсэн байдаг. Сүүлийн үед үйлдвэрлэж буй линзнүүд улам л сайжирч байгаа. Харааны линз зүүгээд хараа муудах нь дараах шалтгаануудтай.
Нэгдүгээрт, нүдний хэмжээнд таараагүй линз зүүх. Хүн өндөр нам байдагтай адил нүд ч бас харилцан адилгүй хэмжээтэй. Хэт бариу гутал өмсөхөөр хөл холгодогтой адил бариу линз зүүвэл гэмтэл үүсгэнэ гэсэн үг.
Хоёрдугаарт, линзний хэрэглээ, арчилгаа тааруугаас шалтгаална. Линз бохирдсон тохиолдолд нүд шархалж үрэвсэж, халдвар орно. Нэгэнт халдвар орж, шархалсан бол сорвижиж эдгэнэ үү гэхээс буцаад хэвийн болохгүй. Тэгэхээр аль болох зөв хэрэглэж заншвал төдий чинээ асуудалгүй.
-Хараа муудахаас хэрхэн сэргийлэх вэ. Хараа муудна гэдэг өвчнийхөө аль шатанд яваа гэсэн үг вэ?
-Нүдэнд асуудал үүсэж эхлэхэд ямар ч зовиур байдаггүй. Харин хараа муудсанаас хойш зовиурладаг. Хараа муудаж байна гэдэг хожуу шатандаа очсон гэсэн үг. Энэ үед эдгэрэх, буцаад төлжихөд хүндрэл учирдаг. Хүмүүсийн дунд эмчлүүлээд хараа сэргээгүй гэсэн тохиолдол цөөнгүй байдаг. Энэ нь өвчнөө хүндрүүлсэнтэй холбоотой. Ер нь өөрт зовиургүй хэрнээ хараагаа шалгуулахаар ирж байгаа хүмүүс маш цөөхөн.
-Хүмүүс сүүлийн үед хараа тэглүүлэх лазер хагалгаа хийлгэх болсон. Нүдний эмчийн хувьд юу гэж зөвлөх вэ?
-Хүний нүдийг лазердаад харааг нь хэвийн болгочиж байгаа юм биш л дээ. Нүдний эвэрлэг бүрхүүлийг лазераар нимгэлж өгч байна гэсэн үг. Нүдний бүрэн бүтэн байдлыг алдагдуулаад эвэрлэгийг нь өөрчилж байгаа болохоос нүдийг нь буцааж хэвийн болгож байгаа хэрэг биш. Би хувь хүний хувьд эсрэг байр суурьтай ч эмч хүний хувьд шаардлагатай хүмүүс нь хийлгэх нь зөв гэж боддог. Нүдний эвэрлэг бүрхүүл нь судасгүй тунгалаг, хүрэлцэх мэдрэхүйн ширхэг олонтой. Тэр ч утгаараа жаахан хорсохоор, жижиг тоос орохоор нүдээ цавчилдаг шүү дээ. Лазерын хагалгаа хийнэ гэдэг нь тэрийг нь зүсээд гэмтээж байна гэсэн үг. Лазер хийсний дараа нүдний эвэрлэгийн мэдрэхүй 10-20 хувиар буурдаг. Уг мэдрэл нь нөхөн төлжихдөө маш сул. Мэдрэхүй буурахаар нүд хуурайшилт нэмэгдэнэ. Яагаад гэвэл хүн өөрийнхөө нүд хуурайшиж байгаагаа мэдрэх нь сулардаг. Гэмтэнэ гэдэг нүдэнд халдвар орох эрсдэл илүү нэмэгдэнэ гэсэн үг. Нөгөө талаас лазер хийлгэлээ гээд хараа насан туршид хэвэндээ орно гэсэн үг биш. Хараа тогтмол их бага ч өөрчлөгдөнө. Сайн тал нь шил зүүхгүй болно. Хийлгэхээсээ өмнө сайтар судлах нь зүйтэй.
-Ярилцсанд баярлалаа.
АШУҮИС-ийн Нүд судлалын тэнхимийн багш Д.Довчинжамцаас асуух асуулт байвал d.dovchinjamts@gmail.com хаягаар холбогдох боломжтой.