Хятадын "Мөсөн хүү"-д 100 мянган юань, дулаан хувцас хандивлажээ

А.Мишээл GoGo.mn

2018-01-12 11:45 GMT+8

“Мөсөн хүү” нэрээр олонд түгсэн Хятадын Юнань мужид оршин суудаг найман настай Ван Фүман хүүгийн мөстсөн үстэй зураг нийгмийн сүлжээгээр тархсаны дараа хүүд 100 мянган юанийн  /37,4 сая төгрөг/ хандив цуглуулан өгч, өвлийн хувцас бэлэглэжээ.

Хүү өдөр бүр 4,5 км зам туулан сургуульдаа очдог бөгөөд даваа гарагийн өглөө -8 градусын хүйтэнд алхаж ирэхэд нь түүний үс, хөмсөг хөлдчихсөн байв. 

Түүний зураг Хятадын нийгмийн сүлжээгээр хурдацтай тархаж олон хүний сэтгэлийг шимшрүүлсэн байна.

Түүний гар хөлдсөн байгаа ньХүү сурлагадаа их сайн бөгөөд шалгалтын материалаас нь түүнийг 99 оноо авсныг харах боломжтой

Харин өчигдөр тус мужийн эрх баригчид нутгийн Коммунист залуучуудын холбоо болон залуучуудын хөгжлийн сангийн цуглуулсан 100 мянган юанийг хүүд эхний шатны хандивын тусламж болгон гардуулжээ. Энэ нь хүүд өгч буй тусламжийн хандивын нэгээхэн хэсэг аж.

Ван Фүман хүү эмээ болон эгчтэйгээ нэн ядуу амьдардаг бөгөөд аав нь хот руу ажил хийхээр явдаг байсан бөгөөд энэ долоо хоногт гэртээ иржээ. /Харин ээж нь гэр бүлээ орхисон байна./

Аавд нь тус орон нутгийн спортын цогцолбор барьж буй барилгын компани ажлын санал тавьсан тул  тэрбээр одоо хүүхдүүдтэйгээ хамт амьдрах боломжтой болжээ.

 

GoGo Facebook Хуудас
 
 
Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагат манай улс элсэн орох саналыг Та дэмжих үү?
Нийт 1478 санал өгсөн байна.

Дээшээ