Их Британийн тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч “Aston Martin” анхдагч захад хувьцаагаа гаргаснаар зах зээлийн үнэлгээ нь 6.8 тэрбум ам.долларт хүрнэ гэж ойрын эх сурвалж мэдээллээ. “Aston Martin” ирэх оноос SUV ангиллын автомашины үйлдвэрлэлээ өргөжүүлэхээр төлөвлөөд байгаа юм.
Ялангуяа "DBX" гэх SUV загвараа 2019 оноос Уэльс дэх шинэ үйлдвэртээ угсарна гэдгээ мэдэгджээ. Тус компанийн борлуулалт өнгөрсөн онд 2008 оноос хойш анх удаа 5000-ын босгыг давж, үйлдвэрлэл нь сүүлийн есөн жилийн дээд цэгт хүрч өссөн байна. 2017 оны санхүүгийн жилд 840 сая фунт стерлингийн орлого олж, үүнээс 180 сая фунт стерлингийн ашигтай ажилласан гэж “Aston Martin” урьдчилсан байдлаар тооцоолоод байгаа аж. Харин борлуулалтаа 2020 онд 60 хувиар өсгөж, 8250-д хүргэнэ гэж мэдэгдсэнийг “IHS Markit”-ийн шинжээчид онцолжээ.
Б.Ариунболд