“Renault” компани автомат жолоодлоготой автомашин аюулгүй гэдгийг батлах зорилгоор "Symbioz" загвараа зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж байна. "Alphabet"-ийн “Waymo”, "General Motors"-ийн “Bolt” зэрэг загварууд бусад өрсөлдөгчдийг ардаа орхин, автомат жолоодлоготой автомашины зах зээлд тэргүүлж байгаа юм.
Харин "Renault" компани “Nissan” болон “Mitubishi”-тэй хамтран 2022 оноос бүрэн автомат автомашинаа зах зээлд борлуулж эхлэхээр төлөвлөөд байгаа аж. Тус брэндийн "Symbioz" консепт загвар нь 1.8 метрийн өргөнтэй, 4.9 метрийн урттай, мөн урд, ардаа цахилгаан хөдөлгүүртэй. Үүнээс гадна 36 ширхэг мэдрэгчийг эргэн тойронд нь суурилуулж өгсөн байна. Түүнчлэн жолоочгүйгээр цагт 128 км хүртэл хурдлах чадалтай гэдгээрээ онцлог ажээ.
Б.Ариунболд