УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Банкны тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. Хуулийн гол агуулгын хувьд энэ удаагийн төсөлд банкны хадгаламж эзэмшигчдийн хөрөнгө эрсдэлд орсон тохиолдолд зохицуулах "Тогтворжуулалтын сан"-ийн тухай заалтыг шингээж өгсөн байна.
Үүнээс гадна хуулийн төсөл Монголбанкнаас авч хэрэгжүүлэх албадлагын арга хэмжээний эрх зүйн үндэслэлийг тодорхой болгох, эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хэрэгжүүлэх, Монголбанкны бүрэн эрхийг тодорхойлох зэрэгт чиглэгдэж байна. Анхны хэлэлцүүлгийн үеэр дэмжигдсэн зарим заалтуудаас харвал “Бүрэн эрхт төлөөлөгч өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас учруулсан хохирлыг хариуцна” гэж тусгажээ.
Харин банкны үйл ажиллагааны ердийн эрсдэлд хамруулж болох хохирол учирсан нь бүрэн эрхт төлөөлөгчид хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй” гэж заасан нь Төв банкны томилогдсон бүрэн эрхт төлөөлөгчийн эрсдэлийн хариуцлагыг тодорхойлж өгсөн байна. “Бүрэн эрхт төлөөлөгчийн шийдвэрийг тухайн банк, түүний салбар нэгж биелүүлэх үүрэгтэй бөгөөд энэ шийдвэрийг дагаж мөрдөхөөс үүсэх хариуцлагыг Монголбанк хүлээнэ” гэсэн заалтыг мөн нэмсэн байна.
О.Одгэрэл