"Bank of China"-ийн тооцооллоор энэ онд алтны ханш үргэлжлэн өсөж унц нь 1400 ам.долларт хүрэх төлөвтэй байна. Дэлхийн эдийн засгийн өсөлт нэмэгдэхтэй зэрэгцэн ам.долларын ханш суларч, бондын ханш унаж байгаа нь таваарын үнэлгээ өсөх нэн тохиромжтой нөхцөл гэж дүгнэсэн. Хэрэв "Bank of China"-ийн таамаглал биелбэл алтны ханш өнөөгийн түвшнээс 80 гаруй доллараар өснө гэсэн үг. БНХАУ-ын тал АНУ-ын Засгийн газрын бондын худалдан авалтыг зогсоож эсвэл бууруулж болзошгүй гэж мэдэгдсэн.
Энэ нь он гарснаас хойш суларч байгаа ам.долларын ханшийг улам унагасан юм. Түүнчлэн лхагва гарагт алтны ханш сүүлийн дөрвөн сарын оргил түвшиндээ хүрсэн нь энэ таамаглалыг улам бататгаж байна. Мөн олон улсын хувьцааны зах зээлийн үнэлгээ зургаа хоног дараалан өссөний дараа хөрөнгө оруулагчид хөөсрөл үүссэн байж болзошгүй гэж болгоомжлох болжээ. Тиймээс санхүүгийн томоохон байгууллагууд алтны зах зээлд оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх хандлага ажиглагдаж байна.
Б.Дашням