ЭРДЭМТЭД: Ибупрофен эм үргүйдэл үүсгэх магадлалтай

А.Мишээл GoGo.mn

2018-01-12 13:25 GMT+8

Өвчин намдаах халуун бууруулах үйлчилгээтэй Ибупрофен /Монголд Ибупрофен, хүүхдийн Нурофен нэрээр худалдаалагддаг/ эм эрчүүдэд үргүйдэл үүсгэх магадлалтай болохыг Данийн Копенгаген их сургуулийн эрдэмтэд тогтоожээ. 

Эрдэмтэд сайн дурын 18-35 насны эрэгтэйд Ибупрофен өдөрт 600 мг-аар /200 мг-аар өдөрт гурван ширхгээр/ зургаан долоо хоногийн турш өгчээ.

14 хоног өнгөрөхөд эрчүүдэд лютеин хэмээх дааврын ялгарал нэмэгдэж тестостероны ялгарлыг бууруулж байсан байна. Эр бэлгийн даавар болох тестостерон ялгарч эр бэлгийн эс үүсэх үйл явцыг идэвхжүүлж байдаг. Гэвч лютеин даавар их хэмжээгээр ялгарах нь тестостероны ялгарлыг бууруулж улмаар үргүйдэлд хүргэх магадлалтай аж. 

Эрдэмтэд судалгаанд оролцсон эрчүүд Ибупрофен эмийг бага тунгаар хэрэглэсэн тул сөрөг нөлөөлөл нь хүчтэй гарч ирээгүй гэдгийг тэмдэглэжээ.

Гэвч энэхүү өвчин намдаах эмийг урт хугацаанд, байнга их тунгаар хэрэглэж байдаг хүмүүс /жишээ нь тамирчид/ болгоомжтой байхыг сануулж байна. 

Судалгааны үр дүнг Proceedings of the National Academy of Sciences сэтгүүлд нийтэлжээ. 

Эх сурвалж: CNN

GoGo Facebook Хуудас
 
 
Цэргийн алба хаах хугацааг 3 жил болгон уртасгах, эмэгтэйчүүд цэргийн алба хаадаг болох зэргийг Та дэмжих үү?
Нийт 93 санал өгсөн байна.

Дээшээ