... Кинонд жүжигчид, уран бүтээлчид, мөнгө санхүүгээс ч илүү чухал юм бас байдаг... Энэ бол давтагдашгүй САНААГАА ОЛОХ явдал юм. Тийм санаа ихэнхдээ гэнэтийн бэлэг мэт орж ирдэг. Бидний хувьд тийм л юм болсон.
Анхандаа бид ямар нэгэн кино төсөл хийе гэсэн зарчим дээр тогтон ярилцаж байгаад продюсер О.Намжимбаатарын санаачилгаар “Карма буюу Үйлийн Үр” сэдвийн дор олон жижиг богино кинонуудыг “нэгэн хавтсанд” оруулж үзэгчдийн хүртээл болгох санааг олсон. Ингээд тал талаас зургаан найруулагч ёстой сэтгэлийнхээ дуудлагаар цугларсан даа...
“Монгол Контент” компани ч биднийг дэмжин орж ирэн, бидэнтэй нэгдсэнээр кино төсөл улам хүрээгээ тэлж, төслийнхөө нэрийг “БУМЕРАНГ” хэмээн нэрийдэж өдийг хүртэл амжилттай үргэлжлүүлж байна. Магадгүй "Бумеранг төсөл зургаан найруулагч оролцсон гэдэг утгаараа Монголд анхных нь ч байж болох юм.
Ингээд бид нэлээн ярилцсаны эцэст найруулагч нар тойрч суугаад жанруудаа сонгохдоо сугалаа сугалснаар төслөө эхлүүлсэн. Миний сугалсан жанр “романс” гэж гарч ирэхэд би хувьдаа өөрийгөө азтайд тооцож байлаа.
Гэвч зохиолоо гаргах явцад хайрын түүхийг үйлийн үртэй холбоно гэдэг тийм ч амар биш болохыг мэдэрсэн... Ингээд гацаанд орчихсон байх үед манай эхнэр Б.Дарханцэцэг 10 гаран жилийн өмнө бичих гэж оролдож байсан нэгэн зохиолынхоо санааг хэлэхэд, би тэр санаанд нь олзуурхан эхнэртэйгээ хамтарч бичихээр шийдсэнээр “Үр” киноны зохиол төрсөн. Бидний зохиол тун энгийн. Харин дотор нь ороод үзэхээр маш олон зүйл агуулж байгааг үзэгчид олж мэднэ.
“Үр” киноноос:
“Хүн хайрынхаа төлөө юу хийж чаддаг, юуг хийж чаддаггүй юм бэ, хүнийг хайрлах сэтгэхүйн цар хүрээ асар уудам гэдгийг ойлгоосой гэж хүссэн. Гэхдээ үйл явдлын хувьд хэтэрхий дэлгэрэнгүй байлгахыг хүсээгүй ээ. Тодорхой хэсгийг нь нууцлаг, заавал тайлбарлаж, тоочих албагүйгээр үзэгчдэд асуулттай үлдээх нь илүү сонирхолтой бас амттай байна гэж тооцсон. Үзсэн хүмүүс өөр өөрсдийнхөөрөө дүгнэг, бид зөвхөн чиглүүлэх л үүрэгтэй. Яагаад гэвэл “ХАЙР БОЛ БҮХНИЙ ХАРИУЛТ”. Энэ л өгүүлбэр “Үр” киноны гол санаа...
Үйлийн ҮР, хүний ҮР, ургамал, тарианы ҮР... гээд энэ нэр ч гэсэн өргөн утгаар кинонд минь шингэсэн гэж ойлгож болно. Мөн өнөөгийн нийгэмд өрнөөд буй гэр бүл төлөвлөлт, салалт, уучлал, итгэлцэл зэрэг амьдралд тохиолдож болох бүхий л үйл, үйлдэлд аливаа гарц шийдэл ухаарал гэж заавал байдгийг олж харна гэж би найдаж байгаа.
“Үр” киноны зураглаачаар “ICityFilms” студийн найруулагч Ч.Хоролдорж ажилласан. Бид “Зөрлөг”, “Шарга даага” кинонуудад хамтарч ажилласан хамтрагч нар. Ер нь хамтран ажилласан залуус бол дандаа надтай өмнө нь ажиллаж зан зангаа авалцаж сурсан залуу уран бүтээлчид байсан... Бас тэднийхээ эрч хүч, авьяас, туршлагаас багагүй суралцлаа.
Гол дүрийн жүжигчин А.Баттүшиг гайхалтай сайхан дүр бүтээж ажлыг минь хөнгөвчилж байлаа. Тэрээр хамтран тоглосон жүжигчдэдээ ч сайн талаас нь нөлөөлж чадсан.
Киноны зургийг Төв аймаг, Улаанбаатар хотод хийсэн. Маш шахуу хугацаатай төлөвлөж, өндөр зохион байгуулалтын дор өөрийн хэсгийн ажлаа амжилттай дуусгалаа.
Эцэст нь хэлэхэд нэг сэдвийн дор зургаан найруулагчийн зургаан өөр ертөнц, өөрийн гэсэн зургаан өнгө төрхөөрөө хоорондоо ялгарч харагдаасай гэж хүсэж байна. Бусад найруулагчид ч гэсэн тэгж хүсэж байгаа байх. Миний зүгээс олон хүнд хүлээлт үүсгээд байгаа бидний бүтээл "Бумеранг" киноны цаашдын хувь заяанд АМЖИЛТ ХҮСЬЕ !
Үзэгч түмэнтэйгээ Бумеранг уран сайхны киноны нээлтэн дээр уулзацгаая.
SHOT by SHOT студи, найруулагч Ч.ГАНЗОРИГ
"БУМЕРАНГ"-ААС ЗУРГААН ӨӨР МЭДРЭМЖИЙГ...
2018.01.26-ны өдрөөс КИНОТЕАТРУУДЫН ДЭЛГЭЦНЭЭ