1 тэрбум фунт стерлингийн хөрөнгөөр босох Челси багийн шинэ цэнгэлдэх нэг гэр бүлийн нар үзэх эрхийг нь хаасан шалтгаанаар түр зогсоод байна. Стэмфорд бридж нэртэй цэнгэлдэх баригдвал нэгэн гэр бүлийн гэрэл үзэх эрхийг нь үгүй хийх юм.
Баруун Лондонд 50 жилийн турш амьдарч байгаа зуслангийн байшингийн босгоноос нь бөмбөг өшиглөн цэнгэлдэхийн талбайд оруулахаар дэндүү ойрхон зайд нэгэн гэр бүл амьдардаг байна.
Луис, Роз нэртэй хоёр хүүхдийнхээ хамтаар амьдардаг Лусинда, Николас нар 60 мянган хүний багтаамжтай шинэ цэнгэлдэх баригдвал тэдний гэрийг нарны гэрлээс хаана гэж үзээд тавдугаар сард гомдол гаргаж шүүхээс барилгын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан юм. Шинэ цэнгэлдэх хүрээлэнг барих зөвшөөрлийг жилийн өмнө Лондонгийн захирагч өгсөн хэдий ч орон нутгийн зөвлөлөөс Челси багийн эзэн Роман Абрамовичийг дуудан хоригийг хэрхэн цуцлах талаар ярилцсан байна.
Хаммерсмит, Фулемийн зөвлөлийн гишүүд даваа гаригт уулзан цаашид юу хийх талаар ярилцжээ.
Тэрбумтан Абрамович хүссэн бүхнээ өөрийн болгож чаддаг боловч маргаантай асуудлаас болоод төслийн санхүүжилт зогсож, Европын хамгийн өндөр үнэтэй цэнгэлдэх баригдахгүй ч байж болох нөхцөл байдал үүссэн аж. Клубын зүгээс зөвлөлд шүүхийн гаргасан шийдвэр барилгын ажлыг үргэлжлүүлэх боломжийг үгүй хийж байгаа тухай хэлсэн бөгөөд зөвлөл уг асуудлыг шийдвэрлэж чадахгүй бол барилгын ажлыг үргэлжлүүлэн явуулж чадахгүй гэжээ.
Лусинда, Николасын гэр бүл баруун Лондонд байрлах өндөр үнэтэй байшинг эзэмшдэг бөгөөд өнгөрсөн жил тэднийхтэй адил байшин 1.18 сая фунт стерлингээр зарагдаж байсан байна. Челсигийн зүгээс тэдэнд нөхөн олговор санал болгосон ч тэд аваагүй юм. Николасын гэр бүл өмгөөлөгчөөрөө дамжуулж цэнгэлдэхийн барилгыг өөрчлөхөд саад болохгүй гэдгээ хэлээд, зүүн жигүүрийн суудлын тоог багасгаж, өөрчлөлт хийх санал тавьсан байна. Учир нь нийт суудлын 17,000 буюу 28%-г тусгай суудал эзэлж байгаа нь илүү том зай эзэлж байгаа гэжээ.
Николасын гэр бүл олон нийтийн ашиг сонирхлыг анхаарч үзэлгүйгээр Хаммерсмит, Фулемийн зөвлөлийн тусламжтай Челси шүүхийн шийдвэрийг өөрчлөхөөр завдаж байгаа хэмээн хэлсэн байна.
Премьер лигийн аварга Челси шинэ цэнгэлдэх хүрээлэнгийнхээ төлөвлөлт, хөгжлийг бүх талаас нь загварчилсан юм. 13,000 оршин суугчдын дунд явуулсан олон нийтийн хэлэлцүүлгээр 97,5%-н хандив цуглуулж гэрэл үзэх эрхээ алдаж байгаа шинэ цэнгэлдэхийн ойролцоо амьдардаг бусад гэр бүлүүдэд нөхөн олговор өгчээ.
Челсигийн зүгээс Хаммерсмит, Фулемийн зөвлөл шинэ цэнгэлдэхийг эдийн засаг, байгаль орчин, нийгмийн сайн сайханд хувь нэмрээ оруулж чадах байгууламж гэж үзвэл Николасын гэр бүл газрыг албадан авах боломжтой хэмээн хэлжээ. Шинэ цэнгэлдэхэд жилд дунджаар 2.4 сая хүн үйлчлүүлнэ хэмээн тооцоолоод 6 сая фунтыг боловсролын хөтөлбөрт, 7 сая фунтыг орон нутгийн дэд бүтцийг хөгжүүлэхэд, 16.3 саяыг орон нутгийн бизнест зарцуулах юм. Харин гэр бүлийн өмгөөлөгч зөвлөл уг газрыг чухал шаардлагаар худалдан авч болох ч ингэх нь зөв эсэх талаар бодож үзэх хэрэгтэй гэсэн байна.
Эх сурвалж: BBC