Өмнөговийн иргэдэд сар шинийн баярт нь зориулж 500 мянган төгрөгийн хишиг хүртээхийг хүсчээ


2018-01-12 17:10 GMT+8

Өмнөговь аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооноос Монголын уламжлалт сар шинийн баяртай холбоотойгоор тус аймгийн харьяалалтай иргэн бүрд 500 мянган төгрөгийн хишиг хүртээх саналыг тус аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад хүргүүлжээ.

Тус саналыг өнөөдөр хүргүүлсэн бөгөөд уул уурхайн баялаг, эрдэс түүхий эдийн үнэ өссөнтэй холбоотойгоор энэ онд Монгол Улсын төсөвт төвлөрүүлэх 60 тэрбум төгрөгийг давуулан биелүүлэх боломжтой болсон учир ард иргэддээ дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.

Баялгийн эзэд Өмнөговийнхны амьдрал хүндэрч, цагаан сараа тэмдэглэн өнгөрүүлэх боломжгүй байгаа тул дээрх саналыг нь хэрэгжүүлнэ гэж найдаж байгаагаа ч Өмнөговь аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Мөнх-Эрдэнэ илэрхийлжээ.

 

GoGo Facebook Хуудас
 
 
Цэргийн алба хаах хугацааг 3 жил болгон уртасгах, эмэгтэйчүүд цэргийн алба хаадаг болох зэргийг Та дэмжих үү?
Нийт 92 санал өгсөн байна.

Дээшээ