2018.01.12 Өнөөдөр болсон үйл явдлуудыг НЭГ ӨГҮҮЛБЭРЭЭР

Сэтгүүлч А.Наранцацрал

2018-01-12 18:05 GMT+8
  • АШУҮИС-ийн Нүд судлалын тэнхимийн багш Д.Довчинжамцтай хийсэн "Хэвийн хэмжээнд харахад саадгүй бол заавал шил зүүх шаардлагагүй" ярилцлагыг энд дарж уншина уу.
  • Зургаан найруулагчийн зургаан ИШЛЭЛ
  • Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн жагсаалыг зохион байгууллаа.
  • Бямба, ням гарагуудад нийслэлд болох үзвэр, сургалтын дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.  
  • Налайхын бичил уурхайнуудыг хаах эсэхийг иргэдээр нь шийдүүлнэ
  • Өмнөговийн иргэдэд сар шинийн баярт нь зориулж 500 мянган төгрөгийн хишиг хүртээхийг хүсчээ
  • Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.
  • Шинэ үеийн сэтгүүлчдэд ажлын бодит туршлага өгч, дэлхийн сэтгүүлзүйн чиг хандлагатай нийцэн ажиллахыг практикаар заах зорилго бүхий Хэвлэл Мэдээллийн Манлайлал Хөтөлбөрийг Монголд анх удаа Глобал Шэйпэрс Улаанбаатар нийгэмлэгээс зохион байгуулж байна.
  • Д.Энхцэцэг: Энэ сарын 2-ноос өмнө гадаад паспортоо сунгуулсан бол хүчинтэй
  • 30 гаруй хүүхдийг БНСУ-д төлбөргүй эмчлүүлсэн Солонгосын иргэнийг Алтан гадсаар шагналаа
  • Улаанбаатар хотын замын хөдөлгөөн, түгжрэлийг бууруулах, хөрсний болон агаарын бохирдлын хэмжээг багасгах зорилгоор хотын төвд байрлах ил задгай авто худалдаа эрхлэгчдийг хотын төвөөс нүүлгэн шилжүүлэх ажил хийгдэж байна.
  • Шүлхий гарсан Дундговийн 300 өрхийн малыг вакцинжуулжээ
  • УИХ-ын дарга М.Энхболд "Намайг Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн уулзалт огт болоогүй" гэв.
  • Монголын ухаалаг утас хэрэглэгчдийн тоо 2.4 саяд хүрч, хүн амын 70 гаруй хувь нь гар утас хэрэглэж байна.
  • Ерөнхийлөгч дипломат корпус, олон улсын байгууллагын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
  • Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаар бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөр хураах ажил энэ сараас эхэллээ.
  • ХХОАТ-ын орлогыг орон нутгийн татварт хамааруулдаг тул татварын орлогыг ямар төсөл хөтөлбөрт зарцуулах шийдвэрийг аймаг, нийслэл, сумын ИТХ эцэслэн гаргах юм байна.

Дэлхийд

  • “Мөсөн хүү” нэрээр олонд түгсэн Хятадын Юнань мужид оршин суудаг найман настай Ван Фүман хүүгийн мөстсөн үстэй зураг нийгмийн сүлжээгээр тархсаны дараа хүүд 100 мянган юанийн  /37,4 сая төгрөг/ хандив цуглуулан өгч, өвлийн хувцас бэлэглэжээ.
  • Хэзээ ч цэнэг нь дуусахгүй, утасгүй хуруу батарей танилцуулжээ
  • Нэг тэрбум фунт стерлингийн хөрөнгөөр босох Челси багийн шинэ цэнгэлдэх нэг гэр бүлийн нар үзэх эрхийг нь хаасан шалтгаанаар түр зогсоод байна
  • "Bank of China"-ийн тооцооллоор энэ онд алтны ханш үргэлжлэн өсөж унц нь 1400 ам.долларт хүрэх төлөвтэй байна. 
  • Бээжин хотын агаарын бохирдол 54 хувиар буураад байна
  • Өвчин намдаах халуун бууруулах үйлчилгээтэй Ибупрофен /Монголд Ибупрофен, хүүхдийн Нурофен нэрээр худалдаалагддаг/ эм эрчүүдэд үргүйдэл үүсгэх магадлалтай болохыг Данийн Копенгаген их сургуулийн эрдэмтэд тогтоожээ. 
  • Их Британийн тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч “Aston Martin” анхдагч захад хувьцаагаа гаргаснаар зах зээлийн үнэлгээ нь 6.8 тэрбум ам.долларт хүрнэ гэж ойрын эх сурвалж мэдээллээ. 
  • "БНАСАУ цөмийн зэвсэг эзэмших маргаанд ялалт байгуулсан" гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдлээ. 
  • “Renault” компани автомат жолоодлоготой автомашин аюулгүй гэдгийг батлах зорилгоор "Symbioz" загвараа зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж байна. 

GoGo Facebook Хуудас
 
 
Цэргийн алба хаах хугацааг 3 жил болгон уртасгах, эмэгтэйчүүд цэргийн алба хаадаг болох зэргийг Та дэмжих үү?
Нийт 93 санал өгсөн байна.

Дээшээ