“Утааны эсрэг ээж аавууд” ТББ-аас өнөөдөр Сүхбаатарын талбай дээр “Хэвтээ жагсаал” зохион байгууллаа. Жагсаалд оролцогсод газарт үхсэн мэт хэвтэж 15 минутын турш, уриа лоозонгоо барьж, эсэргүүцлээ илэрхийлсэн юм.
Жагсаалд оролцож буй иргэд ийм аргаар л төр засагт дуу хоолойгоо хүргэхээс өөр арга алга гэж үзсэн бөгөөд зарим нэг нь хүүхдээ хүртэл дагуулаад иржээ. Иргэн Л.Баярсайхан “1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн 11:35 цагт шинэ Үндсэн хуулийг батлахад гар бие оролцож явлаа. Харин 26 жилийн дараа ингээд талбай дээр хэвтээд, утааны эсрэг дуу хоолойгоо өргөж байна гэж төсөөлсөнгүй.
Үндсэн хуулиар олгосон эрхээ эдлэх ч арга алга байна” гэсэн юм. “Утааны эсрэг ээж аавууд” ТББ -ын үйл ажиллагаа хариуцсан координатор Г. Март:
Улаанбаатарын утааны эсрэг иргэд анх удаагаа хэвтээ жагсаал хийлээ. Маш их идэвхтэй оролцож байна. Энэ жагсаалын гол зорилго нь утааны эсрэг дорвитой арга хэмжээ аваач ээ, хоёрдугаарт авч буй арга хэмжээгээ ямар нэгэн улс төр, бизнесгүйгээр зөвхөн ард түмнийхээ эрх ашгийн төлөө хэрэгжүүлээч гэж хүсэж байна.
Жишээ нь 60 мянган халаагуурын асуудал гэхэд зөвхөн Германы ганц компанийн бүтээгдэхүүн байгаад байдаг. Гэтэл иргэд яагаад өнөөдөр Монгол инженерүүдийнхээ бүтээсэн бүтээгдэхүүнээс сонголттойгоор авч болдоггүй юм бэ?
Утааны асуудал дээр битгий бизнес, улс төр ярь. Бид өнөөдөр үр хүүхдийнхээ төлөө явж байна. Богино хугацаанд үр дүнтэй арга хэрэгжүүлэх хэрэгтэй. Дахиад хэдэн жил бидний үр хүүхэд тэсэх арга алга.
Утаагүй зуух гэж байдаг юм бол бид өнөөдөр Нобелийн шагнал хүртэхээр шийдэл болох гээд байдаг. Хэрвээ тийм л утаагүй юм бол яах гэж яндан байгаа юм бэ, тэр зууханд чинь. Зуух л бол зуух.