Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн долоо хоногийн чуулганд оролцох үеэрээ “Агаарын бохирдлын асуудлыг шийдэж чадахгүй бол УИХ-ыг тараана” хэмээн хэлсэн. Түүнчлэн долоо хоногийн эхээр Эрэл ХХК-ийн Байшин үйлдвэрлэх комбинат-1 үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ “Иргэдийг богино хугацаанд орон сууцжуулж байж л утаанаас сална” гэсэн юм.
“Утааны эсрэг ээж аавууд” ТББ-ын координатор Г.Март "Утаагүй л юм бол яах гэж яндантай байгаа юм, зуух л бол зуух"
Харин өнгөрч буй долоо хоногийн УИХ-ын чуулганы үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат “Утааг бууруулахын тулд зорилтот бүлгүүдэд зуух тараана. Үр дүн хариуцлагаа хүлээдэг зарчим руу явна” хэмээн мэдэгдлээ.
Утааг бууруулах, агаарын бохирдлыг арилгах чиглэлээр өнгөрсөн хугацаанд 200 гаруй тэрбум төгрөг зарцуулж, Засгийн газар ч утаагүй зуух тарааж байсан түүхтэй. Гэвч өнөөдөр иргэдэд, УИХ-ын зарим гишүүдэд ч утаагүй зуух хэмээх энэ шийдэл нь огт таалагдахгүй байна.
Жишээлбэл УИХ-ын гишүүн О.Баасанхүү чуулганы үеэр “Өмнө нь утаагүй зуух тараагаад үр дүнд хүрээгүй. Гэвч одоо дахин Монголд үйлдвэрлэсэн утаагүй зуух тараана гэж байна. Ийм зуухны хэрэг байхгүй байх” хэмээн хэлсэн бол УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Ерөнхийлөгч улс орноо бодож, биднийг илүү бодитой зүйл хийгээсэй гэж шахах үүднээс тэгж хэлсэн гэж бодож байна. Тиймээс Ерөнхийлөгчийн үгэнд эмзэглэх хэрэггүй” гэсэн юм.
Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын захирамжаар “УИХ болон Байнгын хороо, Дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх” үүрэг бүхий ажлыг хэсэг Лхагва гарагт Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж төсөл хэрэгжүүлж буй нэгжүүдтэй танилцав.
Харин Бямба гарагт “Утааны эсрэг ээж аавууд” ТББ-аас “Хэвтээ жагсаал” зохион байгуулж эрх баригчдын хийж буй үйлдлийг, агаарын бохирдлын эсрэг дорвитой арга хэмжээ авахгүй байгааг эсэргүүцэж жагслаа.
Жагсаалыг зохион байгуулагч “Утааны эсрэг ээж аавууд” ТББ-ын координатор Г.Март “Бид утааны эсрэг дорвитой арга хэмжээ авч, улс төржүүлэхгүй, бизнес болгохгүйгээр асуудлыг шийдээсэй гэж энд жагсаж байна. Утаагүй л юм бол яах гэж яндантай байгаа юм, зуух л бол зуух” гэсэн юм.
АТГ-ТАЙ ХОЛБООТОЙ ДАРААЛСАН ХЭВЛЭЛИЙН ХУРЛУУД
Өнгөрч буй долоо хоногийн хамгийн их анхаарал татсан сэдвүүдийн нэг нь АТГ-ийн үйл ажиллагаатай холбоотой хэвлэлийн хурлууд байв. АТГ-ийн дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс хэвлэлийн бага хурал зарлаж тус зөвлөлийн дарга Г.Баасан “АТГ-т ирүүлсэн иргэдийн гомдлыг устгадаг, гомдол гаргасан иргэдийг албан тушаалтанд ховлодог байдал байна. Х.Энхжаргалыг солиогүй цагт АТГ-т юу ч хүргүүлээд нэмэргүй болжээ” гэсэн юм.
Харин түүнийг хэвлэлийн хурал хийснээс хэдхэн цагийн дараа АТГ-аас шуурхай хэвлэлийн хурал зарлаж “АТГ-ын үйл ажиллагааг илт мушгин гувуулсан, гүтгэсэн мэдээлэл өглөө” хэмээн хариу мэдэгдэл хийв.
АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга эрхэлсэн комиссар Т.Баярхүү “АТГ хаалттай байна. Дарга нь олон нийтийн зөвлөлтэй уулзахаас татгалздаг зэрэг мэдээлэл хийсэн байна. Тийм учраас АТГ-ын зүгээс байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх хандлага болон илт гүтгэлгийн шинжтэй мэдээллээ зогсоохгүй бол АТГ байгууллагын ажил хэргийн нэр хүндийг сэргээхээр нэр дурдсан иргэдийг Монгол улсын шүүхэд өгнө гэдгээ мэдэгдэж байна" гэсэн юм.
ШӨХТГ: ШАТАХУУНЫ ХЯЗГААРЛАЛТ ТАВИХ ЭРХ АЖ АХУЙ НЭГЖИД БАЙХГҮЙ
2018 он гарсны дараа зарим шатахуун түгээх станцуудын нөөц байхгүй болсон эсвэл үнэ нэмэх зэрэг үзэгдэл гарах болов. Харин ШӨХТГ-аас өнгөрч буй долоо хоногт хийсэн хэвлэлийн хурлын үеэр ажлын хэсэг гаргасан тухай мэдэгдсэн юм.
ШӨХТГ-ын дарга Б.Лхагва "Өнөөдөр шатахуун түгээж, жижиглэнгээр борлуулж байгаа байгууллагуудад үнэ тарифаа нэмэх эрх байхгүй. Нэмэхгүй байх шаардлагыг манай байгууллагын зүгээс тавьж байна.
Бидний хувьд үнэ нэмэхгүй, иргэдэд дарамт үүсгэхгүй байх чиглэлд анхаарал тавин ажиллана. Сүүлийн үед зарим аж ахуй нэгж шатахууныг тодорхой хязгаартайгаар иргэдэд түгээх болсон. Тиймээс "Магнай трейд, Сод Монгол” зэрэг аж ахуй нэгж шатахууныг хязгаартайгаар олгож байгааг болиулсан.
Тэдэнд хязгаарлалт тогтоох шалтгаан байхгүй. Онцгой байдал зарласан, бензин шатахууны нөөц багассан тохиолдолд бензин шатахууныг хязгаарлах ёстой. Аж ахуй нэгжүүд шууд дур мэдэн хязгаарлалт тавих эрх байхгүй" гэсэн юм.
Гэвч Баасан гарагт асуудал дахин сөхөгдөж, Петровис, М-Ойл зэрэг шатахуун түгээх станцын зарим салбарууд “Шатахуун зарахгүй” гэсэн хаалтыг гаднаа тавьсан байв. Үүнээс хоёрхон хоногийн өмнө шатахуун импортлогчид литр тутамд 300 төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа хэмээн мэдэгдсэн тухай Ашигт малтмал, Газрын тосны газрын орлогч дарга Л.Раднаасүрэн хэлсэн юм.
ХОХИРОГЧ, ГЭРЧИЙН МЭДҮҮЛЭГТ БАЙГАА ХОЁР ЭТГЭЭДИЙГ ЭРЭН СУРВАЛЖЛАХГҮЙ БАЙНА
УИХ-ын гишүүн асан Д.Ганхуягийн охин Г.Н нийгмийн сүлжээнд хүчингийн хэргийн хохирогч болсон талаараа болон зарим хүнийг хар тамхины хэрэгтэй холбоотой хэмээх бичлэгээ байршуулсан юм.
Түүний ярьсан хэргийн талаар Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажил эхлүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Харин өнгөрч буй долоо хоногт охины өмгөөлөгч Р.Булгамаа, О.Чулуунцэцэг нар хэвлэлийн хурал зарласан юм.
Хэвлэлийн хурлын үеэр Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс, Улсын мөрдөн байцаах газарт шалгаж байгаа бөгөөд хэд хэдэн гэрчээс мэдүүлэг авсан тухай дурдаж, гэрчээс мэдүүлэг авахдаа өмгөөлөгчийг нь байлцуулаагүй гэдгийг О.Чулуунцэцэг хэлэв.
Харин гэрчийн мэдүүлэг, хохирогчийн мэдээллээр хоёр этгээд гэмт хэрэгт холбогдсон хэдий ч тухайн сэжигтнүүд одоо Монголд байхгүй байна гэж өмгөөлөгч нар мэдэгдсэн юм. Түүнчлэн эдгээр хүмүүст одоог хүртэл хэрэг үүсгээгүй байгаад гайхаж байгаагаа дурдаж байв.
Тухайн хэрэгтэй холбоотойгоор Г.Н-ээс Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв шинжилгээ авч, хар тамхи хэрэглэдэггүй гэдгийг нь тогтоож, сэтгэцийн хувьд эрүүл гэдгийг нь өмгөөлөгч нар хэлж байсан юм.