Монголбанкны Хяналт, шалгалтын газрын захирал Н.Батсайхантай ярилцлаа.
-УИХ-аар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Шинэ хуулиар Монголбанкны хяналт, шалгалтын хүрээ, эрх мэдлийг нэмэгдүүллээ гэж ойлгосон. Энэ талаар ярилцлагаа эхэлье?
-Монголбанк одоогийн хуулиар банкны хяналт, шалгалтыг гүйцэтгэл дээр суурилж хийдэг. Энэ тогтолцооны дутагдалтай тал нь гүйцэтгэл дээр суурилсан учраас нийгмийн зардал өндөр. Харин шинэ хуулиар эрсдэлд суурилсан хяналт, шалгалтыг нэвтрүүлж, зөрчлөөс урьдчилан сэргийлснээр нийгмийн зардлыг бууруулах ач холбогдолтой.
Өмнөх банк, санхүүгийн хямралын үеэр төсвөөс 480 гаруй тэрбум төгрөгийн зардал гарсан.
-Төв банк арилжааны банкинд доголдол гарсных нь дараа бус урьдчилан сэргийлэх байдлаар ажиллах нь гэж ойлголоо?
-Тухайн банкин дээр өвчин хүндрэхээс нь өмнө арга хэмжээ авч, банкны үйл ажиллагааг тогтворжуулах, эрүүлжүүлэх, цаашилбал эдийн засагт гаргаж буй зээлжүүлэлтийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх боломжийг нээх бололцоо банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр бий болно.
-Өмнөх хуульд та ганц нэг банкны жишээг татаж болох байх. Жишээ нь Зоос, Анод гэх зэрэг банк дампуурахад төрөөс хэр их зардал гаргаж байсан юм бол?
-Өмнөх банк, санхүүгийн хямралын үеэр төсвөөс 480 гаруй тэрбум төгрөгийн зардал гарсан. Тухайн үед дампуурсан, татан буугдсан банкууд дахь хадгаламж эзэмшигчид болон харилцагчдын мөнгийг буцаан олгоход гарсан зардал юм. Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр бид эрсдэлд суурилсан хяналт, шалгалтыг хэрэгжүүлснээр нэгдүгээрт, тухайн банкны үйл ажиллагааг тогтворжуулна. Хоёрдугаарт, тогтворжуулалтын сан гэж байгуулж байна. Банкууд өөрсдөө дундын сан байгуулаад, ямар нэгэн системийн хямрал бий болоход төрөөс бус тэр сангаасаа дэмжлэг авах бололцоотой байхаар зохицуулна.
-Өөр ямар онцлох зохицуулалтууд орж байгаа вэ?
-Тухайлбал, холбоотой этгээд гэх ойлголтыг олон улсын түвшинд нийцүүлж, шинэ хуулиар “Хамаарал бүхий этгээд” гэх нэр томъёог орууллаа. Мөн орчин үеийн зохистой засаглалд нийцүүлж, ТУЗ болон гүйцэтгэх удирдлагад тавих шаардлагыг олон улсын зарчимд нийцүүлсэн.
Мөн албадлагын арга хэмжэ түрүүн хэлсэнчлэн эрсдэлд суурилж байгаа учраас урьдчилан сэргийлэх бодлогын хүрээнд ямар ажлууд хийгдэх вэ гэдгийг тодорхой болгосон. Түүнчлэн олон улсад “bail in” гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл, зарим кредитуруудын өр төлбөрийг өөрийн хөрөнгөд хөрвүүлэх боломжийг нээж байна. Энэ нь олон улсад нэлээд туршигдсан практик юм.
-Монголбанкны хяналт, шалгалт илүү үр ашигтай болох уу. Нөгөөтэйгүүр эрсдэл дээр суурилсан арга хэмжээ авах учраас төв банкны хариуцлага ч нэмэгдэх байх?
-Хяналт, шалгалтын зарчим өөрчлөгдөж байгаа учраас манай хяналт, шалгалтын үйл ажиллагаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх тал дээр нэлээд төвлөрнө. Тэгэхээр гүйцэтгэлд суурилсан хяналт, шалгалтаас эрсдэлд суурилсан хяналт, шалгалт руу шилжих учраас мэдээж Монголбанкны ачаалал нэмэгдэнэ. Бидний нөөц хязгаарлагдмал. Хязгаарлагдмал нөөцийг хаана илүү хэрэгтэй байна, тэр газарт төвлөрүүлснээр хяналт, шалгалтыг үр ашигтай болгох боломжтой.
-Өмнөх хуулийн өөрчлөлтөөр эрсдэлд суурилсан хяналт, шалгалтын зарчмыг яагаад нэвтрүүлээгүй юм бол? Энэ өөрчлөлт нь олон улсын жишиг, стандарттай уялдаатайгаар хийгдэж байгаа юу?
-Дэлхий нийтийн хандлагын хувьд бүгд л ижил замыг туулж байна. Ихэнх орнууд биднээс өмнө эрсдэлд суурилсан хяналт, шалгалт руу шилжсэн. Тайван цагт хууль, эрх зүйн орчинд өөрчлөлт хийхэд төвөгтэй. Аливаа нэгэн хүндрэл, хямрал тохиолдсоны дараа хууль, эрх зүйгээ сайжруулах том боломж гардаг. Энэ боломж гарсан учраас Монголбанкнаас банк, санхүүгийн эрх зүйн орчныг сайжруулъя гэж зорьж байна. Энэ хүрээнд 10 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт, шинэчилсэн найруулга хийх замаар хууль эрх зүйн орчныг цогцоор нь шинэчлэхээр ажиллаж байна.
-Төв банкны хяналт, шалгалтын эрх мэдэл нэлээд нэмэгджээ гэж ойлгож болох уу?
-Монголбанкны хяналт, шалгалтын арга хэрэгслүүд одоогийн хууль болон шинэ хуулиар хоорондоо нэлээд төстэй. Тэгэхээр хяналт, шалгалтын эрх мэдэл дээр төдийлөн өөрчлөлт гарахгүй. Хамгийн гол нь албадлагын арга хэмжээ зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарчим руу шилжиж байгаагаараа л давуу талтай. Түүнээс биш хяналт, шалгалтын эрх мэдлийн хувьд одоогийн хуулинд ч бас хангалттай тусгагдсан байдаг.
-Шинээр батлагдах хуулийн дагуу банкинд бүтцийн өөрчлөлтийг хэрхэн хийх вэ?
-Шинэ хуулиар албадлагын арга хэмжээг 4 хуваасан. Бүтцийн өөрчлөлтийн тухайд Монголбанкнаас томилсон бүрэн эрхт төлөөлөгч хийнэ. Гэхдээ бүтцийн өөрчлөлтөөс өмнө хоёр ч шат дараалал бий. Эхний ээлжинд тогтворжуулах, дараа нь нэмэлт, шаардлага тавих. Тэрний дараа бүтцийн өөрчлөлт орж ирнэ. Бид нөхцөл байдлыг аль болох эрт засч, сайжруулах арга хэмжээг авна. Хэрэв бүтцийн өөрчлөлт хийх шаардлага гарвал Монголбанкны томилсон бүрэн эрхт төлөөлөгч тодорхой арга хэмжээнүүд аваад явах бүрэн эрхтэйгээр ажиллана. Тухайлбал, тухайн банкны актив пассивыг шилжүүлэх, гүүр банк байгуулах, актив пассивыг нийцүүлж, бусад банкинд зарах, нэгтгэх зэрэг арга хэмжээ авах боломжтой.
-Одоо мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд банкуудад хяналт, шалгалт хийхэд техник талаасаа дутагдаж байгаа зүйл байна уу. Шинэ хуулиар тэрийг нь хэрхэн шийдвэрлэж байна вэ?
-Өнөөдрийн мөрдөгдөж байгаа хууль маань өмнөх хямралаар хийгдсэн. Тухайн үед тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, хуулийн өөрчлөлт хийгдсэн. Дутагдал гэхээсээ илүү олон улсын чиг хандлага эрсдэл дээр суурилсан хяналт, шалгалт руу шилжиж байгаа учраас түүнтэй хуулиа нийцүүлэх байдлаар өөрчлөлтийг хийж байна.
Одоогийн хууль гүйцэтгэлд суурилж байгаа учраас нийгмийн зардал өндөр байна. Тэр нь л дутагдал гэхэд болно. Шинэ хуулиар энэ зардлыг хамгийн бага байлгахын төлөө л ажиллана.
-Ярилцсанд баярлалаа.