Ухаалаг гар утас үйлдвэрлэгч БНХАУ-ын "ZTE" корпораци илүү хурдан интернетийн 5G технологи дэмжих шинэ гар утсаа 2019 оны эхээр зах зээлд нэвтрүүлэхийг зорьж байна. 5G интернетийн сүлжээ болон шаардлагатай бичил схемүүдийн нийлүүлэлтээс шалтгаалан шинэ гар утас танилцуулах хугацаанд өөрчлөлт орж магадгүй гэж тус компани мэдэгджээ.
Одоогоор АНУ-д 5G технологи нэвтрээгүй байгаа төдийгүй “AT&T” болон “Verizon” компаниуд энэ оны эцэс гэхэд 5G интернетийн сүлжээг нэвтрүүлэхээр ажиллаж байгаагаа онцолсон байна. “ZTE” нь дэлхийн ухаалаг гар утасны зах зээлийн 2.1 хувийг бүрдүүлдэг.
2019 оны эхээр 5G гар утсаа зах зээлд нийлүүлж чадвал “Apple”, “Samsung” зэрэг салбарын томоохон тоглогчдоос өрсөх боломжтой гэж ажиглагчид харж байгаа юм. Сонирхуулахад, “ZTE” АНУ-аас Иран улсад тавьсан хоригийн улмаас өнгөрсөн онд 1.2 тэрбум ам.долларын торгууль хүлээжээ.
Б.Ариунболд