Өнгөрсөн амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 518 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын 413 дуудлага бүртгэгджээ.
Ослын улмаас нийслэлд 11 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтэж бэртэж, орон нутагт 2 хүний амь нас хохирсон ноцтой хэрэг бүртгэгдсэн байна.
Тухайн өдрүүдэд зам тээврийн осолд бага насны хүүхэд өртөөгүй бөгөөд гурван хүн ослын газрыг орхин явснаас нэг хэргийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн шалгаж байна.
Мөн гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчлийг илрүүлжээ.
Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн гурван осол, мөргөлдөх хэлбэрээр 21, үл хөдлөх зүйл буюу гэрлийн шон, хашаа мөргөсөн хоёр осол тус тус бүртгэгдсэнийг ЗЦА-аас шалгаж байна.