"Үзэсгэлэнт Хятад”-ыг байгуулах БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпиний бодлого нүүрс олборлогчдыг байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах чиглэлд хөтөлж байна. Өөрөөр хэлбэл салбарын компаниуд үр ашгаа нэмэгдүүлэхээс гадна байгаль орчинд ээлтэй байхын тулд технологийн шинэчлэл хийх сорилтын өмнө ирээд байгаа юм. БНХАУ-ын Засгийн газар нүүрсний олборлолтыг 2020 оноос өмнө 800 сая тонноор бууруулах зорилт тавьсан аж.
Өнгөрсөн оны хэрэгжилтийг харахад Төрийн өмчит нүүрсний компаниуд олборлолтоо 24 сая тонноор танасан нь жилийн зорилтыг нь давсан дүн болжээ. Ерөнхийдөө тус улсын найман муж нүүрсний хязгаарлах бодлогын 64 хувийг дангаар бүрдүүлэхээр байгаа юм. 2016 онд салбарын компаниуд олборлолтоо 250 сая тонноор танаж чадсан байдаг.
Э.Эрдэнэтуяа