Амралтын өдрүүдэд шатахуун түгээх станцуудад урт дараалал үүсэж, шатахууны хомсдол бий болсон билээ. Тэгвэл өнөөдөр /өчигдөр 2018.01.15-ны 14:00 цагийн байдлаар/ байдал ямар байгааг сурвалжлахаар хотын төв болон Баянхошуунд байрлах ШТС-уудыг зорилоо.
Хамгийн их эрэлттэй байдаг АИ92 шатахуун 1630, АИ95 1820 төгрөгийн үнэтэй байсан бөгөөд үнэ нэмэгдээгүй ч хотын төвийн ШТС-ууд дараалал үүссэн, харин хотын захаар зарим ШТС-ууд хаалгаа барьсан байлаа.
Энэ үеэр жолооч нараас шатахууны үнэ амралтын өдрүүдэд нэмэгдсэн байсан эсэх, шатахуун ховордож, худалдаж авахад хүндрэл үүссэн эсэхэд хариулт авлаа.
Жолооч А:
"Хагас сайнд /2018.01.13/ машины шар гэрэл асаад хороолол дахь гэрийнхээ ойролцоох МТ-гийн колонк ортол "тог тасарсан" гэсэн бичигтэй ажиллахгүй байсан. Тэгээд 10-р хорооллын МТ ортол нэлээн урт дараалал үүсчихсэн болохоор нь хэд хэдэн колонкоор дайрлаа. Зарим нь ажиллахгүй, зарим нь урт дараалалтай байсан. Тэгээд "Сод Монгол"-ын ШТС дээр очоод удаан хүлээгээд, миний ээлж иртэл зөвхөн "Сод Монгол"-ын картаар үйлчилнэ гэсэн. Юу юугүй машин унтарчих гээд шатахуун авах гэж сандарсан шүү. АИ92-ын үнэ өөрчлөгдөөгүй, 1630 төгрөгийн үнэтэй байсан" гэв.
Жолооч Э:
"Евро стандартын АИ92 1890 төгрөг болсон байснаас энгийн нь 1630 хэвээрээ байсан даа. Баасан гарагийн орой /2018.01.12/ Энх тайвны гүүрний доод талын "Петровис" ортол "засвартай" гээд ажиллахгүй байсан. Тэгээд "Говь"-ийн зам руу ороод зам дагуу байдаг "Шунхлай" ортол АИ92 байхгүй гэв. Цаашаагаа явж "Петровис"-т очиход энгийн АИ92 байхгүй, евро стандартын АИ92 1890 төгрөг болсон байсан. Гэхдээ л их урт дараалалтай байсан" гэлээ.
"ПЕТРОВИС" АИ95 шатахууны үнийг 150 төгрөгөөр нэмжээ
Тасганы овооны дэргэдэх “Петровис”-ийн ШТС-д картаар болон бэлэн мөнгөөр ямар нэг хязгаарлалт тогтоогоогүй хэвийн түгээж байсан бөгөөд дараалал бага зэрэг нэмэгдсэн байлаа. Тус ШТС-ын АИ 92 шатахуун 1630 буюу өмнө нь байсан үнэ өөрчлөгдөөгүй бол АИ95 өнгөрсөн арванхоёрдугаар сарын үнээ 150 төгрөгөөр нэмсэн байна.
"Петровис"-ийн АИ95 шатахуун арванхоёрдугаар сард 1820 төгрөг байсан бол өнөөдрийн байдлаар 1970 төгрөгийн үнэтэй байна.
"СОД МОНГОЛ" зөвхөн өөрсдийн карттай жолоочдод үйлчилж байна
“Сод Монгол” ШТС зөвхөн өөрсдийн “Сод Монгол”-ын карттай жолооч нарт дээд тал нь 50 мянган төгрөгийн шатахуун худалдаалж байлаа. Телевизийн шинэ эцэс дэх “Сод Монгол”-ын ШТС-д АИ95-ын үнэ тавиагүй байсан бол Баянхошууны тойрогт зөвхөн ДТ80 түлш л түгээж байв.
СИНЧИ ОЙЛ-ын Баянбүрдийн салбарт урт дараалал үүсчээ
СИНЧИ ОЙЛ-ын Тасганы овооны зүүн талд байрладаг салбарт урт дараалал үүссэн бөгөөд тус ШТС АИ 92 шатахуунаа 1620 төгрөгөөр буюу бусад ШТС-уудаас 10 төгрөгөөр хямд, АИ95-ыг бусдын адил 1820 төгрөгөөр худалдаалж байв.
"ШУНХЛАЙ"-н хотын төвийнх хэвийн ажиллаж байна
Баянхошууны тойрогт АИ92, АИ95 шатахуун байхгүй гэсэн бол хотын төвүүдийнх хэвийн ажиллаж байгаа гэв.
"ТЭС ПЕТРОЛЕУМ"-ын хоёр ч салбар ажиллахгүй байв
“Тэс Петролеум”-ын Хөтөлийн колонк болон Хилчин хотхоны ШТС-ууд хаалттай буюу "засвартай" гэсэн бичиг хадсан байлаа. Шатахуун түгээгчээс хэд хоног ажиллахгүй байгааг асуухад "Мэдэхгүй. 21 дүгээр хорооллынх ажиллаж байгаа гэсэн" хэмээн хариулсан юм.
М-ОЙЛ: Одоогоор шатахуун байхгүй, гэхдээ хэвийн ажиллаж байна
Хилчин хотхоны зүүн талд байрладаг М-Ойл-ын салбарын шатахуун түгээгч “Уг нь манайх хэвийн ажиллаж байгаа ч АИ 92, АИ95 алга байна. Одоо ирж байгаа” гэсэн юм.
ЖАСТ ОЙЛ хэвийн
“Жаст Ойл”-ын МҮОНТ-ийн урд байрладаг салбарт шатахуун хэвийн түгээж байгаагаа хэллээ.
МТ шатахуун байхгүй гэв
МҮОНТ-ээс UBS телевиз рүү уруудах замд байрладаг MT-гийн түгээгч мөн л шатахуун байхгүй гэв.
ОХУ-Д ХУДАЛДААЛАГДАЖ БУЙ ШАТАХУУНЫ ҮНЭ ДУНДЖААР
/Эх сурвалж: http://www.benzin-cena.ru/
ШТС | Рубль | Төгрөгөөр | Рубль | Төгрөгөөр | Рубль | Төгрөгөөр |
Шатахууны төрөл | АИ92 | АИ95 | АИ98 | |||
ГазпромНефть | 38.25 | 1641 | 41.06 | 1761 | 40.44 | 1735 |
EKA | 38.25 | 1641 | 41.55 | 1782 | 47.95 | 2057 |
Нефтьмагистраль | 37.4 | 1604 | 40.4 | 1733 | 44.5 | 1909 |
ТРАССА | 38.49 | 1651 | 41.79 | 1793 | 48.49 | 2080 |
ТатНефть | 37.89 | 1625 | 41.29 | 1771 | 39.59 | 1698 |
Лукойл | 39.45 | 1692 | 43.75 | 1855 | 48.1 | 2063 |
ТНК | 38.5 | 1652 | 41.6 | 1785 | 47.7 | 2046 |
РосНефть | 37.6 | 1613 | 41.3 | 1772 | 47.5 | 2038 |
Shell | 37.99 | 1630 | 41.39 | 1776 | 45.66 | 1959 |
ДУНДЖААР | 1638.7 | 1780.8 | 1953.8 |
Улаанбаатар хотын зарим ШТС-уудад худалдаалж буй шатахууны үнэ
Шатахууны төрөл | АИ92 | АИ95 | Аи98 | 80 | ДТ |
Петровис | 1630 / 1730 | 1970 | 2030 | 1720 | |
Сод Монгол | 1630 | 1480 | 1730 | ||
Тэс Петролеум | 1650 | 1550 | 1750 | ||
Жаст Ойл | 1630 | 1820 | 1480 | 1720 | |
Синчи Ойл | 1620 | 1450 | 1700 | ||
MT | 1630 | 1820 | 1480 | 1720 | |
Шунхлай | 1630 / 1730 | 1970 | 2030 | 1720 |
Дараах фото сурвалжилгаас Улаанбаатар хотын зарим ШТС-уудын шатахууны үнийн нөхцөл байдалтай танилцана уу.