Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчид БНСУ-д албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалынхаа эхэнд Ерөнхий сайд Хөх ордонд зочлон, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Инд бараалхсан талаар Ёнхап агентлаг онцлов.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх эхний гадаад айлчлалаа урд хөршөөс эхлэх болов уу гэсэн хүлээлт байсан ч гүйцэтгэх засгийн тэргүүн БНСУ-ын Ерөнхий сайдын урилгаар Сөүлд айлчилж байна.
ОУВС-тай байгуулсан, хэлэлцээийн дагуу манай улс Япон, БНСУ-аас их хэмжээний, хөнгөлөлттэй зээл авах нөхцөл бүрдсэн юм. БНСУ-тай 500 сая ам.долларын, жилийн 0.2 хувийн хүүтэй, 30 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээлийн гэрээ байгуулах нь өмнөх Засгийн газрын үед тодорхой болсон байв. Харин өнөөдөр эхэлсэн, Ерөнхий сайдын айлчлалын үеэр зээлийн нийт дүн 700 сая ам.доллар болон өссөнийг олон нийтэд мэдээлэв. Эхний арван жилд зээлийн эргэн төлөлтөөс чөлөөлөгдөх бөгөөд бид 2028 оноос зээлээ төлж эхэлнэ. Явц дунд зээлийн хүүг 0 хувь болгон бууруулах боломжтой юм байна.
Ерөнхий сайдын айлчлалын үеэр талууд зээлийн гэрээг хэлэлцэх юм. Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг хагас тэрбум ам.долларын зээлийг утаа бууруулахад зарцуулна. Гэхдээ гэр хорооллын иргэдэд утаагүй зуух тараахгүй гэдгийг онцлов.
Хэдйигээр Засгийн газар шинээр авч буй гадаад зээлийнхээ дийлэнхийг буюу 500 саяыг агаарын бохирдлыг бууруулахад ашиглахаар шийдсэн ч зээл олгож буй талтай заавал зөвшилцөн, тохиролцдог олон улсын жишиг бий. Талууд нийслэлийн төдийгүй, аймгийн төвүүдэд ч нийтлэг болсон агаарын бохирдлыг бууруулахад зарцуулах нь зүйтэй гэдэг дээр санал нэгджээ.
Дашрамд хэлэхэд Япон Улс Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсаны дараа манай улсад нийт 850 сая ам.долларын зээл олгох шийдвэр гаргасан юм. Өнгөрсөн сарын 5-нд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ГХ-ны сайд Д.Цогтбаатар нар ЖАЙКА-гийн Дэд Ерөнхийлөгч Казухико Кошикаватай гэрээ хийснээр, зээлийн эхний хэсэг болох 283 сая ам.долларыг хүлээн авсан. Тус улсаас авсан зээл жилийн 0.8 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай. Зээлийн хугацааг 6 жил сунгах боломжтой.