Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хэрэглэгчдийн эрхийг зөрчиж буй нефть импортлогчдод зөрчлийн хэрэг үүсгэн прокурорт өгчээ.
Энэ талаар ШӨХТГ-ын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Тэрбишээс тодруулахад “Манайх захиргааны зөрчил шалган шийдвэрлэх эрхтэй байгууллага. Бид эрхийнхээ хүрээнд зарим нефть импортлогчдод зөрчлийн хэргүүд үүсгэж байгаа. Манай байр суурь тодорхой. Шатахуун бол стратегийн бүтээгдэхүүн. Стратегийн бүтээгдэхүүнийг Засгийн газраас зохицуулалт хийдэг. Энэ тохиолдолд өрсөлдөөнийг хязгаарласанд тооцдоггүй. Засгийн газар хуулиараа аль нэг субъектэд эрх өгсөн бол заасан эрхийг хэрэгжүүлэх эрх үүрэгтэй. Тэр нь төр хувийн хэвшлийн хамтарсан зөвлөл юм.
Тэрхүү зөвлөлөөс уг асуудалд ямар нэг шийдэл гараагүй 14 хоног хойшлуулсан байгаа. Энэ хугацаанд манайх аж ахуй нэгжүүдэд шатахуунд хязгаарлалт, үнийн өөрчлөлт хийхгүй байх мэдэгдлийг өгсөн. Мэдэгдлийн хэрэгжилт хангалтгүй, зарим нэг аж ахуй нэгж хуулиа зөрчиж байгаа учраас манайхаас зөрчлийн хэрэг үүсгэн прокурорт өгөөд байна. Энэ тохиолдолд гадагш дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй” гэв.
Нефть импортлогчдод зөрчлийн хэрэг үүсгэснээр тус газраас хуульд заагдсан хариуцлагын арга хэмжээнүүдийг авч эхлэх аж.